in , ,

Яг зөвЯг зөв

Үүнийг мэдэж байхад танд хэзээ нэгэн цагт хэрэг болж мэднэ: Мөс цөмөрч ус руу орсон тохиолдолд хэрхэн амь насаа аврах вэ?

Хамгийн зөв арга бол цөмөрч болзошгүй гол дээгүүр явахгүй байх. Гэхдээ амьдралд юу ч тохиолдож болзошгүй тул бид та бүхэнд мөс цөмөрч усанд унасан тохиолдолд амиа аврах аргаас хуваалцаж байна.

Сандрахгүй байх. Толгойгоо уснаас ил гаргаж тусламж дууд

  • Сандрах хэрэггүй. Живж байсан ч сандрах хэрэггүй. Учир нь ус таныг буцаагаад түлхэх болно.
  • Аль болох толгойгоо ил байлгах нь чухал.
  • Тийчлэх, гарах гэж оролдох хэрэггүй. Та хүчээ алдана. Харин дугуй жийж буй мэт хөдөлгөөн хийх хэрэгтэй.
  • Удаан, гүнзгий амьсгаа ав.
  • Тусламж дууд.

 

Ирсэн зүг рүүгээ хар. Учир нь таны явсан хэсгийн мөс зузаан байгаа

  • Үүргэвчтэй эсвэл пальтотой бол тайл. Хэрвээ хувцас тань хүнд биш бол тайлах гэж цагаа үрэх хэрэггүй.
  • Ирсэн зүг рүүгээ харан, гарах гэж хичээ. Цөмөрсөн хэсгийн мөс нимгэн байх хэдий ч таны явсан хэсгийн мөс илүү зузаан байгаа.
  • Ирсэн зүг рүү харж аль болох хол зайд гараа тавин гарах гэж хичээ.

 

Мөсөн дээр гэдсээ тавиад өөрийгөө уснаас гарга

  • Гараараа мөс тулан гэдсээ мөсөн дээр тавиад уснаас өөрийгөө гарга. Хөлөө өргөн, хэвтээ байрлалд очих гэж хичээ.
  • Өөр нэг арга: Баруун гараа мөр хүртэл нь уснаас гаргасны дараа баруун хөлөө мөсөн дээр гаргана. Дараа нь зүүн хөлөө мөсөн дээр гаргана. Энэ мэтээр гаргасны дараа биеэ татаж мөснөөс гарна.
  • Нуруугаараа мөсөн дээр гарах. Үүнийг хийхийн тулд толгойгоо өргөн мөсөн дээр тавьж, гараараа тулан хөлөөрөө түлхэнэ.

 

Хөл дээрээ зогсолгүйгээр аюултай газраас холд

  • Мөсөн дээр гарч ирсэнийхээ дараа шууд хөл дээрээ зогсох хэрэггүй. Мөс дахин цөмрөх аюултай.
  • Аюултай газраас холдохын тулд цааш өнхөр.

 

Өөрийн ирсэн зүг рүүгээ буцаад мөлх

  • Та явж ирсэн зүг рүүгээ мөлхөх нь илүү найдвартай. Учир нь та тэр хэсгээс алхаж ирсэн шүү дээ.
  • Эрэг дээр гарч ирснийхээ дараа хөлдөхгүйн тулд хурдан гүйж, дулаан газар орох хэрэгтэй.

 

Нойтон хувцасаа тайлж, дулаан хувцас өмс

  • Нойтон хувцасаа тайлан, дулаан хөнжил нөмрөн, халуун зүйл уугаарай.
  • Халуун усанд орж болохгүй. Зүрх зогсох аюултай. Аажмаар дулаацах хэрэгтэй.
  • Дулаан газар олдохгүй гэж үзвэл хувцасаа мушгиарай.
  • Аль болох хурдан хугацаанд эмчид хандаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *