Итгэл – хэдэн жил сараар, зохих үйлдлийн үр дүнд бий болдог. Нэг л мөчид алдаж болох хэдий ч эргэж олж авахад амаргүй. Хэн нэгнийг итгэлтэй эсэхийг тэр болгон шалгаж чадахгүй, тэгэх ч хэрэг байхгүй. Одон орон судлаачид таны хүч хөдөлмөр, цагийг хэмнэж байна.
Хүн болгон өөрийн гэсэн сайн талтай, үүнийг одон орон судлаачид баталж байна. Хэрвээ та тухайн хүний ордыг мэдэж байгаа бол хэр итгэлтэй хүн бэ гэдгийг нь мэдэх боломжтой. Итгэл гэдэг хүний маш олон зан чанараас шалтгаална. Хувиа хичээсэн ордуудад итгэх хэрэггүй, эсвэл хэт хөдөлгөөнтэй ордныхон ч бас итгэл дааж чадах эсэх нь эргэлзээтэй. Сэтгэл хөдлөл – аймшигт дайсан хэдий ч итгэлийн сонгомол анд нөхөр болж чадна.
Хонь
Хонины ордныхонд итгэж болно, тэд шулуун шударга, худлаа маяглах дургүй хүмүүс. Гэхдээ тэд таныг мэхлэхгүй гэсэн баталгаа байхгүй. Тэд таныг хуурч мэхлэх тохиолдол гарч болох хэдий ч тийм аймшигтайгаар бол үгүй. Өөр өнцгөөс харвал – хонины ордныхон бусдад итгэх итгэлийг авч үзье. Та маш итгэмтгий, тийм ч учраас танд хүмүүс хайртай байдаг болов уу. Бусдад итгэж чаддаг явдал тань таны мөн чанар, давуу эрх. Энгийн байгаа нь ч бусдын анхаарлыг татаж чаддаг байна.
Үхэр
Үхрүүдтэй мөнгө, алдар хүнд, амжилт, хайр дурлалтай холбогдсон бол итгэх хэрэггүй. Тэд өөрт тохиромжтой бүхий л аргыг ашиглаж энэ бүгдийг тань булааж авахад бэлэн. Гэхдээ нэг анхаарах зүйл бий – энэ бол ойр дотныхон болон найз нөхөддөө үнэнчээр хандана. Тэд зүрх сэтгэлээ нээж өөрийн тусламжийн гараа сунгаж чадна. Өөр бусад тохиолдолд найдсаны хэрэггүй. Үхрүүд өөрсдөө ч амархан хуурагддаг хүмүүс байдаг байна.
Ихэр
Ихрүүд хүнд итгэхдээ тааруухан. Хүнтэй танилцаад өөрийн эрхгүй л мэхлэгдэж магадгүй гэдэгт бэлтгэлтэй байдаг. Цаг хугацааны эрхээр нөхөрлөл нь батлагдвал тэд тайвширч эхэлнэ. Харин нөгөө хүн анхааралтай байх хэрэгтэй дээ: ихрүүдэд өөрсдөд нь итгэлээ бүрэн хүлээлгэж болохгүй. Жижиг сажиг зүйлээр байнга худлаа ярина, ингэхдээ өөрөө ч анзаарахгүй. Тайвшрахын тулд томоор худлаа ярихгүй аар саархан зүйлээр мэхэлж байгаа нь яамай даа гэж бодож болох л юм.
Мэлхий
Мэлхийн ордныхонд итгэхгүй байсан нь дээр, ялангуяа тэдэнтэй бизнес эрхэлж байгаа бол шүү. Тэд мөнгөнд дуртай, өөрийгөө мангартуулж хоосон хоцрохгүйн тулд ажил хэрэгч байдлаараа л зайгаа барьж явах хэрэгтэй. Мэлхийн ордныхон хүний сэтгэл зүйг гайхалтай мэдэрч чаддаг тул та тэднийг амархан хуурч чадахгүй. Ухаантай, урьдчилсан төлөвлөгөөтэй, болгоомжтой, бас цаг хугацааг минут болгоноор нь үнэлдэг орд юм.
Арслан
Арслангийн ордныхонд мэхлэгдэж үзсэн үү гэж таарсан хүн болгоноосоо асуувал “үгүй ээ” гэсэн хариулт авна. Өөр хариулт ч байх учиргүй юм, яагаад гэвэл арслангийнхан ямар ч ул мөр үлдээдэггүй улсууд. Арслан танд төвөг удаж асуудал үүсгэх хүмүүс биш. Тэдэнд итгэж болно, харин тэд өөрсдөө хүнд итгэхдээ маш олон хүчин зүйлийг хардаг байна.
Охин
Охины ордны нас нэмэгдэх тусам тэднийг хуурч мэхлэхэд амаргүй болдог. Тэдний болгоомжтой байдал нь үнэхээр гайхмаар. 100 хувь найдвартай байсан ч тэд яаж ийж байгаад л эргэлзээ төрүүлэх шалтгаан гаргаж ирж чадна. Охины ордныхон харин өөрсдөө дээд зэргийн худалч хүмүүс байх бөгөөд таньж мэдэхгүй хүмүүст бол юу ч гэж толгойг нь эргүүлж чадна.
Жинлүүр
Жинлүүрийнхэн маш хөгжилтэйгөөр худлаа ярина. Өөрийгөө худлаа ярьж чадахгүйгээ мэдсээр байж л өөрийгөө шоолон шоолон худлаа ярих нь бий. Гэхдээ чадварлаг худлаа ярьдаг нэг нь байх хэдий ч маш цөөн шүү. Тэд өөрсдөө маш итгэмтгий хүмүүс. Харин хэн нэгэнд итгэхгүй байвал нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй.
Хилэнц
“Ичих булчирхайгүй” буюу худлаа ярихын мастерууд бол хилэнцүүд. Тэднээс ямар нэгэн хэмжээгээр болгоомжилж явсан нь дээр. Хэрвээ та тэдний дайсан бол таны ар нуруунаас хутга зоохгүй ч гэсэн найз байлаа гээд танд 100 хувь үнэнч байхгүй. Тэдний байгаа байдал нь л энэ. Тэдэнтэй нөхөрлөхөд ааш занг нь тэвчих хэрэгтэй болдог. Тэдний мэдрэмж мундаг хөгжсөн байдаг тул хилэнцүүдийг хуурахад тийм ч амаргүй.
Нум
Хэрвээ таны найз эсвэл ойр дотны хүн бол нумынханд 100 хувь итгэж болно. Өөр тохиолдолд таныг гар хоосон үлдээж мэднэ. Нумынханыг та мэхлэх гэж санасны ч хэрэггүй тэд бол мундаг мэдрэмжтэй хүмүүс.
Матар
Итгэж болно гэсэн баталгааг өөрөө олж мэдсэн цагт л тэд хэн нэгэнд итгэх болно. Хэн нэгэнтэй харилцахдаа тэд маш болгоомжтой ханддаг. Матрынхан өөрсдөө худлаа ярьж чаддаггүй, хүсдэг ч үгүй.
Бумба
Бумбыхан гайхалтай сэтгэл зүйчид байдаг учраас тэдэнд худлаа ярьж сурах шаардлага байхгүй. Тэд өөрсдийнхөө энэ давуу талыг байнга биш юмаа гэхэд үе үе ашиглана. Тэднийг хуурч болно, гэхдээ дэмий биз дээ. Бумбыхныг мэхэлж чадсан уу – мундаг байна. Таны худалч хуурмаг байдлыг олж мэдсэн үү – нүүрээ хамгаалах хэрэгтэй болно.
Загас
Загасныхан худлаа хэлэх дуртай учраас бүрэн итгэх хэрэггүй. Хэрвээ та хүнийг таньж мэдэж чаддаг бол загасныхан худлаа хэлж байгааг нь амархан мэдэж болно. Тэднийг засаж болох уу гэж үү? Засрахгүй ээ. Тэд өөрсдийгөө хууртагдаж байгаагаа ч сайн мэддэггүй гэж хэлж болно. Энэ зан чанар нь бизнест хэрэг болохгүй нь мэдээж, харин хувийн амьдралд яадаг юм бол?
Хүн болгон л өөрийн гэсэн зан араншинтай, сэтгэл хөдлөлтэй бөгөөд дэлхий ертөнцийг хүлээн авах үзэл бодолтой. Зурхайн ордын шинж тэмдэг тэр болгон таарч тохирохгүй байх нь бий, тэгэхээр та аливаа мэдээллийг шууд хүлээж авахгүй байхыг зөвлөж байна. Бид өөрсдөө хэн нэгэнд хуурагдаж, эсвэл бид өөрсдөө хэн нэгнийг хуурах юм байна гэдгийг л мэдэхэд болно.
Яг тохирч байна.
Vnen bn
Худлаа
Bas gui l dee.
Boditoi zuil bichij baimaar yum hun bolgon adilgui shu de
Баярлалаа сонирхолтой л юм
Sal hudlaa
Үнэн юм биш үү худалаа гээд байгаа хүмүүс хилэнцийн орд уу?🤔😅😅
Хонины ордныхонд итгэж болно, тэд шулуун шударга, худлаа маяглах дургүй хүмүүс. Гэхдээ тэд таныг мэхлэхгүй гэсэн баталгаа байхгүй. Тэд таныг хуурч мэхлэх тохиолдол гарч болох хэдий ч тийм аймшигтайгаар бол үгүй. Өөр өнцгөөс харвал – хонины ордныхон бусдад итгэх итгэлийг авч үзье. Та маш итгэмтгий, тийм ч учраас танд хүмүүс хайртай байдаг болов уу. Бусдад итгэж чаддаг явдал тань таны мөн чанар, давуу эрх. Энгийн байгаа нь ч бусдын анхаарлыг татаж чаддаг байна.
Nomune Glbdrkh😂😂😂
Odoo bi yu daa
Dajgui shu
Ганжавхаа У. Zagas unsh
Л. А. Маралмаа woow
Яанаа сэвчээрэй савчаарай арай чдээ
Vnenl bnda
Hudalaa