“18 цагаас хойш хоол идэж болохгүй” гэдэг дүрмийг та мэднэ. Ямартай ч өөх тос, калори ихтэй хоолыг унтахаас 1,5-2 цагийн өмнө идэхгүй байвал зохилтой. Унтахаасаа өмнө үнэхээр их өлсөөд байвал тэвчих хэрэг байна уу даа? Хоол судлаачид унтахаасаа өмнө хоолноос бүрэн татгалзах хэрэггүй гэж үзэх болжээ. Хамгийн гол нь зөв хоол хүнс сонгож идэх хэрэгтэй. Таны жинг нэмэгдүүлэхгүй, орой унтахаасаа өмнө идэж болох 10 хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулж байна.
1. Хар шоколад
Шоколад хориотой хүнсний жагсаалтанд ордог хэдий ч бүх төрлийн шоколад бол ороогүй. Самартай шоколад болон хар шоколадны хооронд маш их ялгаа бий. Хар шоколадны сахарын хэмжээ маш бага бөгөөд ашигтай антиоксидантаар баялаг – даралт бууруулна, үрэвсэлтэй тэмцэнэ, сэтгэл санааг сэргээнэ.
2. Фисташки самар
Давслаагүй бол бүр ч сайн. Хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ, В6 амин дэм, биотин, тиамин, фолийн хүчил, ургамлын гарлын тосоор баялаг тул эрүүл мэндэд маш тустай.
3. Шөл
Энэхүү жагсаалтанд шөл гараад ирнэ гэж та санаагүй биз? Бүлээн шингэн хоол нь тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг учраас хүнд биш ногооны эсвэл тахианы тунгалаг шөл ууж болно. Анхаарах зүйл: шош болон сэвэг зарамтай шөл уухгүй байхыг зөвлөж байна. Удаан шингэдэг тул таны нойронд муугаар нөлөөлж болзошгүй.
4. Хулууны үр
Өлсгөлөн мэдрэмжийг дарахаас гадна таныг тайван нойронд бэлдэнэ. Нэг порц хулууны үр нь өдрийн магнийн хэрэгцээний 50 хувийг хангадаг байна. Магни нь гүн тайван нойронд маш чухал үүрэг гүйцэтгэдэг ажээ.
5. Бүлээн сүү + зөгийн бал
Бүлээн сүү нь эртнээс нойрны эмийг орлож ирсэн. Сонирхуулж хэлэхэд, уг аргын үйлчилгээ нь бидний сэтгэл зүйтэй холбоотой гэж сүүлийн үеийн судалгаанууд тайлбарлаад байгаа юм. Гэсэн хэдий ч сүүнд агуулагдах амино хүчил нь серотонины ялгаруулалтад нөлөөлдөг бөгөөд энэ гормон нь биднийг нойрсоход саад болоод байгаа бодол, стресстэй тэмцдэг байна. Зөгийн бал нь сүүг амттай болгож байгаагаас гадна серотониний хэмжээнд нөлөөлдөг ажээ.
6. Нэрс
Антиоксидантаар баялаг (хөлдөөсөн нь шинээсээ дутахааргүй шим тэжээлтэй), тархины үйл ажиллагааг дэмжих болон биеийн ерөнхий эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх бодисоор баялаг. Хэрвээ та хэвийн жинтэй бол өөрийгөө хэдэн халбага зөөхийгөөр эрхлүүлэхэд яагаад болохгүй гэж? Нэрс, зөөхий гайхалтай зохицож амттай дессерт болно.
7. Будаа
PLoS One-ын шинэ судалгаагаар будаа нь нойргүйдлийг 46%-иар буруулж байгааг тогтоожээ. Талх – маш бага өөрчлөлт гарсан бол гурил улам л нойргүйдэлд хүргэсэн байна. Цавуулаг ихтэй будаа нь триптофан болон мелатонин зэрэг гормоны ялгаруулалтыг ихэсгэжээ. Эдгээр нь нойрны чанарт нөлөөлдөг гормонууд аж.
8. Бүйлсэн самар
Илүүдэл жингээсээ салах гэж байгаа хүмүүст самар оновчгүй хүнс юм. 2012 оны American Journal of Clinical Nutrition сэтгүүлийн нэгэн дугаарт 18 сарын турш бүйлсэн самар идсэн хүмүүс самар идээгүй хүмүүсийн адил жингээ хасаж чадсан гэсэн судалгаа нийтлэгджээ. Ямартай ч бүйлсэн самар нь холестерин болон триглицеродын хэмжээг тэнцвэржүүлдэг. Мөн магнигаар баялаг ажээ.
9. Бяслагтай ролл
Итгэмээргүй сонсогдож байна уу? Өдрийн турш олигтой хооллож чадаагүй, унтахаасаа өмнө өлсөөд байвал бяслагтай ролл идээрэй (хүсвэл тахианы махтай байж болно). Калорийн тухай энд дурьдахаа болиод зөвхөн шим тэжээлийг нь хэлэлцье. Бяслаг нь казинаар баялаг – British Journal of Nutrition-ийн өгсөн мэдээллийн дагуу бол бодисын солилцоог сайжруулж өлсөх мэдрэмжийг дардаг байна.
10. Цагаан гаатай цай
Бидний бие организм заримдаа цангаж байгааг өлсөж байгаа мэдрэмжээр илэрхийлэх нь бий. Хэдэн стакан ус ууж болно, хүсэхгүй байгаа бол сонголт таны талд. Цагаан гааны цай гэвэл ямар сонсогдож байна? Дархлаа дэмжинэ, мэдрэлийн системийг тэнцвэржүүлнэ. Тэгэхээр хурдан нойрсоход тусална.
Батэрдэнэ. Нямдулам
Б. Оюу maraas hha
Khuslen Ñnn no22 hha
Hfjfjfvrjokp😍
Lhamlhagva Lhamaa
В
Tuvduu Batjargal kk
Ujingoo Dashka oh ☺ bayrlalaa
Altka Alti
Д. Чимэдцогзол
Ymar shokolat ym
Б. Гэрэлмаа