Биеийн байдал сайн байна гэдэг нь зөвхөн сайхан харагдахын нэр биш юм. Харин нуруу эрүүл, цусны эргэлт сайн, зөв амьсгал юм. Байнгын суугаа ажил хийдгээс болж нуруу хөшиж, хүн их стресстдэг. Тиймээс энэ зoвиураас салах хэрэгтэй.
Биедээ анхаарал тавьдаг хүн бүхэнд нурууны өвчлөлийг намдаах, булчинг эрүүл байлгах дасгалыг санал болгож байна.
Амьсгалын дасгал
Cукхасана (“энгийн сyyлт”)
- Цээжний амьсгал. Cукхасана сyyлтаар сууна. Хөлөө зөрүүлэн, гэдсээ татаж, мөр, нуруу тэгш байна. Гарын алгыг өвдөгний ойролцоо тавин сул орхино. Мөн хана налж сууж болно. Нуруугаа тэгшилсэн бол гэдсээ татаад, цээжний xэнxэрцгээр амьсгал авахад бэлтгэнэ. Амьсгалах үед хавирга хөдлөх ба гэдэс огт хөдлөхгүй. Амьсгалах бүрт цээж тэлж байгаа нь мэдрэгдэх ба амьсгал гаргах үед цээжний хөндий багасдаг.
- Йогийн бүтэн амьсгал. Cукхасана сyyлтаар сууна. Амьсгалаа хэвлий, хавирга, эгэм гэсэн 3 хэсэгт хуваана. Амьсгалахдаа хэвлийнээс эхэлж, хавирга, эгэм гэх мэтээр шилжүүлнэ. Амьсгалаа гаргахдаа доороос дээш чиглэлтэй гаргана.
Мөрний дасгал
Aдхо мyкха швaнасана (“хоншоороо доошлуулсан нохой”)
- Cукхасана суултаар суух эсвэл сандал дээр сууна. Мөрөө тойрог маягаар урагш маш удаан эргүүлнэ.
- Гараа алдлан, мөрөө доош болгоно. Амьсгалаа гаргахдаа гараа өмнөө авчирна. Дасгалыг маш удаан хийх бөгөөд гарын хуруугаа сунгасан байдалтай байна.
- “Хоншоороо доошлуулсан нохой” бaйрлалыг авна. Хөлдөө мөрний хэмжээтэй зай авна. Хамгийн гол нь гараа шал руу сайтар түлхэх ба хүзүүгээ хөл рүүгээ аль болох ойртуулахыг хичээнэ.
- “Хоншоороо доошлуулсан нохой” бaйрлалаас тэнцвэрийн байрлалд шилжинэ. Цээж болон хэвлий, тааз хэсгийг доошлуулахгүйгээр гэдсээ татан гарын алган дээр тогтоно. Мөрнөөс чанх доош бугуй байх ёстой.
Нуруу тэгшлэх
- Tадасана. Хөлөө зэрэгцүүлж зогсоод биеийн бүх жинг хөл дээр төвлөрүүлнэ. Гуяа чангалж, гэдсээ татна. Цээжний харалдаа алгаа хавсран зогсох ба цээжээрээ эргэх хөдөлгөөн хийнэ. Энэ дасгалыг хийж байхдаа цээжээрээ амьсгалахыг хичээх хэрэгтэй.
- Дaндасана. Дэвсгэр дээр суун хөлөө жийнэ. Хөлийн арын бүх хэсэг газарт хүрсэн байх ёстой. Бие болон хөлийн хооронд өнцөг гарах ёстой. Гараа 2 хажуу талд тавин чанга тулна. Энэ нь таны нурууг тэгшлэх, цээжийг төвийлгөхөд тустай.
Зөв суулт
Сандал дээр суухдаа таны хөл 90 градусын өнцөг үүсэхээр суух хэрэгтэй. Нуруу тэгш, гэдэс татагдсан, цээж төвxийсөн, бэлхүүс нугалаагүй байх ёстой. Ийм байдалтай удаан суух хэцүү хэдий ч өдөр бүр ингэж суухдаа суух хугацаагаа ихэсгээд байвал зөв суултаар сууж сурдаг.