in

ГайхмаарГайхмаар

Өмсөх дуртай гутал чинь өнгө алдаж, муудсан бол цэвэрлэгээний дараах 14 аргыг ашиглаарай – Таны гутлыг дахин шинэ мэт болгоно!

Элдэв толбо, эсвэл хэлбэрээ алдсан хайртай гутал, хувцаснаасаа хагацахаас өөр аргагүй болох үе байдаг. Ялангуяа шинэхэн гутал, хувцас бол дэндүү хайран санагдана.

Бид хэд хэдэн аргуудыг туршиж үзсэн бөгөөд та бүхэнд шалгарсан аргуудаас танилцуулж байна.

Илгэн гутлыг хумсны үрүүлээр цэвэрлэнэ

Энэ арга бол маш энгийн, гутал цэвэрлэх бусад аргуудыг эндээс үзнэ үү.

 

Шил цэвэрлэх шингэн лакан гутлын өнгийг сэргээнэ

Илүү дэлгэрэнгүйг энэхүү блогоос үзнэ үү.

 

Давс, аммиакийн уусмал (хүйтэн ус) нь жинсэн дээрх цусны толбыг арилгана

1 л хүйтэн усан дээр 2 хоолны халбага давс болон адил хэмжээний аммиак хийж сайтар холино. Хүйтэн ус гэдгийг мартаж болохгүй шүү.

 

Эвгүй үнэр нь арилахгүй байгаа хувцсыг битүү гялгар уутанд хийж хөлдөөгчинд нэг хонуулаарай

Эвгүй үнэрээс салах бусад аргуудыг эндээс үзнэ үү.

 

Хүйтэн ус болон уксусын уусмал нь арьсан дээрх толбоноос салгана

Илүү дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

 

Аяга таваг угаагч шингэн савангаар тосон толбыг арилгаж болно.

Тосон толбо тогтсон хэсэг дээр бага зэргийн шингэн дусаахад л хангалттай.

 

Гааны тос эсвэл өнгөгүй лак нь арьсан гутлын зураасыг арилгаж чадна

Зурагдсан хэсэг дээр лааны тос эсвэл лакаа түрхэнэ. Шингээд ирэхээр нь дэлгэц арчдаг зөөлөн алчуураар сайтар зүлгээд гутлын тосоо түрхээрэй.

 

Халцарсан арьсан гутлыг супер цавуугаар нөхнө

Чүдэнз эсвэл шүдний модоор бага зэргийн супер цавууг авч асуудалтай хэсэгтээ түрхэн дээрээс нь даавууны өөдөс тавьж 3-4 минут байлгана. Бүрэн хатсаны дараа гуталны өнгөтэй адил будгаар хэдэн давхар будаг тавина.

 

Хар өнгийн жинсэн хувцасны өнгө гандаад байна уу? Тэгвэл угаалгын нунтаг дээр уксус, давс нэмээрэй

Илүү дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

 

Нубук гутлыг цэвэрлэхдээ нашатырийн спирт болон усыг 1:3 харьцах хэмжээгээр хийсэн бэлдмэл эсвэл 1 литр бүлээн усанд 1 цайны халбага уксус хийсэн уусмалаар цэвэрлээрэй.

Илүү дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

 

Хуучин хувцасыг зөөлөн болгохыг хүсвэл давстай усанд зайлаарай

1 л усанд 0,5 стакан давс уусгаад уусмалд зөөлрүүлэх хувцсаа хийж 3 өдөр хонуулна. Дараа нь бага зэргийн угаалгын нунтаг хийж угаагаарай.

 

Арьсан цүнхний бохирдлыг арилгахын тулд юуны түрүүнд цэвэр алчуураар арчаад дараа нь уксусаар цэвэрлээрэй.

Цагаан өнгийн арьс бол зөвхөн цагаан уксус хэрэглэхийг анхаарна уу. Өөр өнгийн уксус цагаан арьсны өнгийг өөрчилж болзошгүй.

 

Торгон хувцсыг угаахдаа үсний ангижруулагч хийгээрэй

Тансаг торго нь улам зөөлөн, намирсан болно.

 

Хувцасны бөөсийг зангуугаар цэвэрлэнэ

Хувцасны бөөс цэвэрлэх өөр бусад аргыг энэ сайтаас үзнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *