Хэрвээ та эдгэршгүй өвчтэй биш л бол хэр урт наслах эсэхээ тэр болгон боддоггүй бизээ. Үxлийн тухай бодол нь үхэл гээч зүйлийг таны сэтгэлд өдөөж таныг уйтгар гунигт автахад хүргэдэг. Хэд наслахаа хэн ч мэдэхгүй. Үxэл ойрхон байгаа эсэхийг зарим нэг шинж тэмдгээр мэдэж болох бөгөөд та бүхэнд тэдгээрийг танилцуулахаар бэлдлээ.
1. Таны эцэг эх эсвэл эмээ, өвөө эрт нас барсан
Генетик өвлөгдөх үгүйг бид өөрчилж чадахгүй, үхлийн 25% нь гениэс шалтгаалж байна гэсэн судалгааны үр дүн гарсан юм. Таны эмээ 100 насалсан гэдэгт та сэтгэл тайван явж болно гэсэн үг бас биш ээ. Үлдсэн 75% нь таны эрүүл амьдралын хэв маягаас шалтгаална гэдгийг мартаж болохгүй.
2. Та ажилдаа хайнга ханддаг
Ажилч хичээнгүй хүмүүс стресстдэг нь үнэн, гэхдээ ажлаасаа сэтгэл ханамж авч чаддаггүй хүмүүсийн хувьд бүр ч долоон дор зүйл болж мэдэх нь. Өөрийн ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг хүмүүс цалингаас цалингийн хооронд өдөр хоногийг өнгөрүүлж байгаа хүмүүсээс илүү урт насалж байгааг эрдэмтэд тогтоосон байна. Тэгэхээр ажлын амжилт нь зөвхөн нэр хүнд, эрх мэдлээс гадна өөр зүйлд шууд нөлөөлдөг болох нь ойлгомжтой боллоо.
3. Та бага хөдөлдөг
Оффис, зурагтын өмнө байнга суугаад байж болохгүй – эрүүл мэндэд шууд муугаар нөлөөлнө. Өдөрт 10 цаг суудаг эмэгтэйчүүдийн дунд судалгаа хийхэд хромосоны тоонд өөрчлөлт орсон буюу багассан байсан байна. Энэ нь тухайн эмэгтэйн нас даруй 10 жилээр багасна гэсэн үг ажээ.
4. Үе тэнгийнхэнтэйгээ хөл нийлүүлж чадахгүй байна
Нас чацуутантайгаа зэрэгцэн хурдан алхаж чадахгүй байна уу? Явганаар алхах, эсвэл хурдан ширүүн хөдөлгөөнтэй дасгал хийж чадахгүй байгаа нь зүрх, уушги эсвэл цусны эргэлтийн хэвийн ажиллагаа алдагдсаныг илтгэж байгаа юм. Спортоор хичээллэж зүрх, судасны өвчлөлөөс өөрийгөө хамгаалахыг зөвлөж байна.
5. Хүнд зүйл өргөхөд бэрх байна уу?
Танд хүнд туухай өргөх шаардлага байхгүй. Хэрвээ та дэлгүүрээс авсан хүнсээ өргөөд явахад хэцүү байвал таны булчингийн масс хэтэрхий бага байгааг илтгэж байна. Хөл сулрах, нуруу, нугас болон гарын булчингийн хэмжээ нас нэмэгдэх тусам багасдаг бөгөөд бэртэл гэмтэлд амархан өртөмтгий болдог ажээ. Мөн булчингийн масс багатай хүмүүсийн хувьд өөхний масс нэмэгдэх үзэгдэл давамгайлах талтай. Үүнээс үүдэн чихрийн шижин, зүрх судасны өвчлөлөөр өвдөх магадлал нэмэгдэх ажээ.
6. Дээд боловсролын диплом байхгүй
Дээд сургууль төгссөн хүмүүс дунджаар 9 насаар илүү насалдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Эрүүл мэнд, боловсролын түвшин хоёр нь хоорондоо хамааралгүй баймаар мэт санагдах боловч логик уялдаа байх ажээ. Нэгдүгээрт, боловсрол нь өөрийнхөө бие организмын байдлыг илүү ойлгоход тусална, хоёрдугаарт – илүү их орлого олох нөхцөл болдог байна.
7. Та түргэн хоолоор хооллодог
Чипс идэж бургер, шарсан тахиа, пицца захиалаад сууж байдаг уу? Таныг гонсойлгох гэсэнгүй, үнэндээ бол түргэн хоол зөвхөн зүрх судасны өвчлөлд хүргээд зогсохгүй хэд хэдэн төрлийн хавдар үүсгэхэд нөлөөлдөг байна. Тийм учраас түргэн хоолноос татгалзаад гэрийн хоолонд шилжихийг зөвлөж байгааг хүлээн авна уу. Жимс, ногоо түлхүү хэрэглэж амттан, согтууруулах төрлийн ундаанаас татгалзаарай. Улаан мах, транс тос бас хэрэггүй шүү.
8. Та салсан эсвэл бэлэвсэрсэн
Энэ сэдэв ялангуяа эрчүүдэд хамааралтай. Эхнэргүй байх нь эрчүүдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Үнэнч, удаан ханилсан эрчүүд багаар бодоход 70 нас хүрдэг, харин гоонь бие явсан эрчүүдийн хувьд урт наслах боломж нь хамаагүй бага байгааг судалгаагаар тогтоожээ. Тэгэхээр дараагийн удаа эхнэр тань таныг шар айраг ууж, чипс чихлээ гэж загнаад байвал түүнд уурлах биш талархаж дуугүй яваарай.
9. Та тамxичин
Ямар ч тайлбар хэрэггүй гэж бодож байна. Сонголт таны гарт.
Зурсан хувь заяа, гэнэтийн ослыг бид урьдчилан таашгүй хэдий ч таны хэд наслахад дээрх хүчин зүйл нөлөөлж байгааг анхаарахад илүүдэхгүй. Тэгээд ч амьдралын эрүүл хэв маяг баримталж явахад таны нас уртсаж, илүү аз жаргалтай л амьдрах болно шүү дээ. Бүх зүйл таны гарт.
Сөрөг стрeс ихтэй нийгэмд амьдарч байна бид.
Үнэн амьдралын чанараа дээшлүүл
Үнэтэй машин алт эдлэхдээ бус эрүүл мэндийн боловсролд суралц
Эрүүл, амьжиргаа амьдралын түвшин сайн байхад урт наслах сайхан л байх. Бусдаар бол урт наслах шаардлага алгадаа.
K
ᠡᠷᠡᠬᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠯᠠ ᠴᠢᠬᠤᠯᠨ᠃
?