Хөлсний эвгүй үнэрээ дарахын тулд ихэнх хүмүүс дезодарант хэрэглэдэг.
Хүний хөлсний булчирхайгаас ялгарах хөлс нь биед наалдах нян, вирусээс хамгаалах үүрэгтэй юм. Харин хөлс дарах дезодарант нь хөлсний нүхийг бөглөж хөлс ялгаруулалтыг эрс багасгана, ингэснээр хүний биед наалдсан нян зэрэг нь шууд шингэж эхэлдэг байна. Сүүлийн үеийн судалгаагаар дезодарант гэх мэт хөлс дарах бүтээгдэхүүн нь хавдар, Альцгеймерийн өвчний эх үүсвэр болж байгааг тогтоожээ. Мөн үргүйдэлд хүргэж байгааг ч дурьдах хэрэгтэй болов уу.
Та бүхэнд дэлгүүрийн лангуун дээр зарагддаг нэгэн жимсийг танилцуулах гэж байна. Хөлсний эсрэг үйлчилгээ үзүүлэх байгалийн гаралтай, эрүүл бүтээгдэхүүн бол лайм жимс.
Лайм жимс нь нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Биеэс гарах үнэр бол хөлсний үнэр биш харин арьсан дээрх нянгийн үнэр юм. Халуун дулаан орчинд нян хурдан үржих буюу чийгтэй суга, алганаас эвгүй үнэр нь илүү мэдрэгддэг байна.
Бид ганц л зүйлийг хийхэд хангалттай – лаймаа дундуур нь хуваагаад л өөрийн дезодарантыг хийнэ. Зүссэн талаараа сугаа арчаад үзээрэй.
Түрхсэн лаймын шүүс бүрэн хатсаны дараа хувцсаа өмсөхгүй бол хувцсан дээр толбо үлдэх магадлалтай.
Зүсээд хэрэглэсэн лаймыг хүнсний скочоор ороож эсвэл битүү гялгар уутанд хадгалаад хэд хэдэн удаа ашиглаж болно. Дахин түрхэхдээ нимгэн зүсээд шинэ талаар нь сугандаа түрхэнэ.
Хэрвээ та эргэлсээр байгаа бол дараах видеог үзнэ үү:
Энэ бүсгүй долоо хоногийн турш дезодарантын оронд лайм хэрэглэж үзээд үр дүнг нь “магтан дуулж” байна. Нэг удаа шүршүүрт оролгүй унтаад хөлсний үнэргүй сэрсэндээ гайхаж орхижээ.
Та ч бас лаймын ид шидийг мэдрээрэй. Мөнгөө хэмнэхийн хажуугаар эрүүл мэнддээ ч бас анхаарал тавиарай.