Өвөл, хаврын улиралд ханиад хүрэхгүй өнгөрнө гэсэн баталгаа байхгүй. Ханиад – таагүй өвчин бөгөөд хэвийн амьдралыг маань эвдэж орхино.
Зурагтаар элдэв төрлийн эм тарианы сурталчилгаа их явдаг ч төдийлөн үр дүнтэй байж чаддаггүй, харин ханиадны эсрэг ардын уламжлалт эмчилгээ олон байдаг. Ардын эмчилгээний хувьд үр дүн сайн бөгөөд бие эрхтэнд сөргөөр нөлөөлөхгүй нь сайшаалтай.
Хүүхэд болон насанд хүрэгчдэд тохирох ханиадны дараах эмчилгээтэй танилцана уу:
1. Байцааны навчийг халуун усанд хийж зөөлрүүлээд хөрөөгүй байхад нь зөгийн бал, давс (1:1 харьцаатай) түрхэнэ. Байцаагаа тэр даруйд нь цээжинд нь тавьж цээжийг нь сайтар ороож бэгнэнэ. Хэсэг хугацааны дараа байцааны навчийг авч болно – зөгийн балны түрхлэг биед бүрэн шингэсэн байх бөгөөд ид шидийн үйлчилгээгээ үзүүлж эхлэх ажээ.
2. Чанасан болон жигнэсэн лийр – хоолой боох болон хүчтэй ханиалгын үед маш сайн үр дүнтэй. Лийрний ундаа нь өндөр халуунтай үед амны цангаа тайлдаг байна.
1 стакан жижиглэсэн лийрийг 500 мл усанд хийж 20 минут буцалгана. Халуунаар нь даавуунд ороож 4 цаг амраана. Бүлээнээр нь хоолноос өмнө өдөрт 4 удаа ууж дуусгана.
3. Бүрэн болсон 2 гадилыг нухаад 200 мл буцалж байгаа халуун усанд хийж 10 минут буцалгана. Хөргөөд зөгийн бал хийж уугаарай.
4. 10 ширхэг хасарваанийг 500 мл усанд хийж 30 минут буцалгана. Хөргөөд шүүгээрэй. Хуурай ханиалгын үед халуунаар нь ууна. Мөн 6-7 ширхэг хасарваанийг 200 мл сүүнд хийж ууж болно.
5. 30 г үзмийг буцалгаж хөргөсөн усанд 45 минут хандална. Үзмээ шүүж аваад унтахаасаа өмнө үзмээ идэж араас нь халуун сүү ууна. Хүчтэй ханиалгын үед энэ эмчилгээ маш сайн үр дүнтэй.
6. Хүүхдийн ханиалгыг дараах бэлдмэл дарна. Жижиг үрүүлээр 1 ширхэг алим, 1 ширхэг сонгино, 1 ширхэг лууван үрнэ (аль болох хэмжээгээрээ адил байвал сайн). 2 хоолны халбага зөгийн бал хийж сайтар холино. Өдөрт 4-5 удаан бүлээнээр нь хүүхдэд 1 цайны халбагаар өгнө.
7. 2 хоолны халбага үрж жижиглэсэн алим, 2 хоолны халбага зөгийн бал, 1 хоолны халбага үрж жижиглэсэн сонгино холиод бүлээнээр нь өдөрт 4-7 удаад 1 цайны халбагаар хэрэглэнэ.
8. Ханиалга дарах “галт” сүү. 10 ширхэг сонгиныг дөрвөлжин, 1 хумс сармис жижиглэн хэрчинэ. 500 мл сүүнд хийгээд сонгино, сармисаа зөөлөртөл нь буцалгана. Сүүндээ гааны навч болон зөгийн бал нэмнэ. 1 цаг хандалж хөргөнө. Өдөрт хэд хэдэн удаа 1 хоолны халбагаар ууна.