Хүн нас барсны дараа 3, 9, 40 хоногийн дараа юу болдог талаарх мэдээлэл хүн бүхэнд сонирхолтой байж мэдэх юм. Христийн шашинтай улс орнууд ч мөн ялгаагүй. Хүн бүр эдгээр өдрүүдийг мэддэг хэдий ч чухам яагаад 3 өдөр, 9 өдөр, 40 өдөр гэдэг болсныг төдийлөн мэддэггүй. Тэгвэл хүн нас бaрсны дараах 9 өдөрт хүний сүнсэнд юу тохиолддог вэ?
Сүнсний зам
Христийнхний хувьд хүн үxсэний дараа сүнс нь өөр өөр замаар явдаг гэж үздэг. Учир нь хаашаа явах нь итгэл үнэмшлээс нь шалтгаалдаг аж. Тиймээс хүн үxсэнээс хойш эхний 9 өдөр юу тохиолддог нь илүү сонирхол татаж байгаа юм.
Сүмийн эцэг ламтнууд хүн үxсэнийхээ дараах 3 хоногт бүрэн эрх чөлөөтэй болдог гэж үздэг.
Энэ дэлхий дээрх бүх “ачааг”, итгэл найдвараа, өвчин, санах ой, айдас, ичгүүр гээд бүх зүйл нь ард нь хоцорч үгүй болдог. Үxсэний дараах 3 хоногт сүнс нь биенийхээ хажууд байдаг бөгөөд гэр бүл, ойр дотныхонтойгоо салах ёс хийдэг. 3 дахь өдөр нь сүнс биеэ орхин бурхан байгаа тэр газар луу сахиусан тэнгэртэй хамт явдаг. Тиймээс 3 дахь хоног дээр нь оpшуулж сүнсийг нь тайван байлгах хэрэгтэй байдаг.
Сүнс бурханд харьяалагдах тэр үед тэнгэрийн орон дахь “аялалаа” эхлүүлдэг. Тэнгэрийн хаант улсыг үзэж, үнэн худал бүх зүйлийн учгийг тайлдаг. Энэ аялал нь 6 өдөр үргэлжилдэг. Эндээс тэдний сэтгэлийн шаналал эхэлдэг байна. Учир нь тэнгэр дэх хүмүүсийн баяр баясгаланг олж харсан сүнс өөрийнхөө нvгэл хилэнцээс болж энэхүү хэсэгт харьяалагдахгүй гэдгийг ойлгоно. 9 дэх өдөр сахиусан тэнгэр дахин ирж бурханы хайрыг харуулах бөгөөд сүнс чимээгүй л харж суудаг.
Эдгээр өдрүүдэд ар гэрийнхэн юуг анхаарах вэ?
Ар гэрийнхэн нь тайван амгалан байх хэрэгтэй. Нас бaрснаас хойш 40 хоногийн дараа гэр бүлийнхэн болон найз нөхөд нь цугларч тэнгэрт байгаа хүндээ цаг гаргадаг. Учир нь нас бaрсан хүний сүнсийг тайвшруулж, аврахын тулд юм. Тиймээс бурханд залбиран түүний хийсэн гэм нvглийг цайруулж өгөхийг гуйдаг. Энэ маш чухал. Үүнээс шалтгаалж хүний сүнс там эсвэл диваажинд очих нь шалтгаалдаг. Тамд очсон сүнсний араас хэн нэгэн тасралтгүй залбирах аваас түүнийг тамаас гаргадаг. Мэдээж тэр хүн тамд очсон хэдий ч олон сайхан зүйлийг хийсэн учраас хэн нэгний уйгагүй залбирлын ачаар тамаас чөлөөлөгддөг байх нь.
Үнэн алдартны сүмийнхэн хүн үxсэнээс хойш 9 дэх өдөр нь баяр хийдэг. Эхний 6 өдөр сүнс амар тайван байсан бөгөөд харин одоо бурхны дэргэд очсон гэж үздэг учир баяр зохиодог байна. Тэр хүн амьд сэрүүндээ сайн сайхан зүйл ихийг хийж, бурханд итгэдэг байсан аваас 9 дэх өдрөө диваажинд морилж байгаа нь тэр гэнэ. Тиймээс ойр дотны хүмүүс нь хамгийн эхэнд түүний сүнсний төлөө залбирах ба 2-рт түүнд зориулж дурсгалын хоол бэлдэж ирдэг. 9 дэх өдрийн баяр нь “нэргүй” бөгөөд хэн нэгний урьдаггүй. Хүн өөрөө энэ өдрийг санаж хүндэтгэл үзүүлэх ёстой.
Гэхдээ бодит байдал дээр үргэлж хүмүүст сануулан, тусгайлан урьж, зоогийн газар эсвэл амьдарч буй гэртээ хийсээр байна. 9 дэх өдөр бол нас бaрсан нэгнийгээ нам гүм байдалд дурсан санаж, хүндэтгэл үзүүлдэг өдөр гэдгийг мартаж болохгүй. Хэн нэгний сануулгаар биш өөрсдөө санан сүнсний амар тайван байдлын төлөө залбирах нь сүнсэнд маш хэрэгтэй бөгөөд энэхүү залбирал нь сүнсийг аварч мэдэх юм.
Үхэж үзсэн хүн бнаа бас….?
Крист мэдэкгүй
Шаал дэмий юмаар юуугаа хийнээ.