in ,

ГоёГоё Юу вэЮу вэ Яг зөвЯг зөв ГайхмаарГайхмаар ХөөрхөнХөөрхөн ГунигтайГунигтай ХахаХаха

Хуурамч гар утас болон дагалдах хэрэгслийн дуураймал эсэхийг хэрхэн шалгаж мэдэх вэ?

Алдартай брэндийн утас, зөөврийн компьютер, таблет, цаг зэргийг дуурайлгаж хийдэг. Зарим тохиолдолд жинхэнээсээ ялгагдахааргүй хийгдсэн байдаг тул ялгах боломжгүй болдог.

Тиймээс бид та бүхэндээ дэлгүүрт нь шууд шалгаж үзээд хуурамч гэдгийг нь мэдэх аргыг хүргэж байна.

Хамгийн түрүүнд сав баглаа боодлыг анзаар

Ихэнхдээ бүтээгдэхүүний сав, баглаа боодол төдийлөн ялгагдахааргүй байдаг. Албан ёсны үйлдвэрлэгч нь өөрийн бүтээгдэхүүний сав баглаа боодолд нэг бүрчлэн санаа тавьдаг бөгөөд өчүүхэн төдий ч алдаа гаргадаггүй.

Хайрцгийг маш анхааралтай хараарай. Чанарын тэмдгэн дээрх бичиг сайн уншигдаж байх ёстой бөгөөд үсгийн хэв нь нэг ижил байх ёстой. Дотор талд нь ямар ч чимээ гарах ёсгүй, үйлдвэрлэгч үргэлж бүтээгдэхүүндээ онцгой анхаарал хандуулдаг тул хэрвээ чимээ гарч байвал тээвэрлэх явцад гэмтсэн гэсэн үг. Мөн хайрцагны булан, өнцөг, бүрхүүл уут зэрэг нь төгс байх ёстой.

 

Тайлбарыг харна уу

Тайлбар бол ямар ч бүтээгдэхүүнийг гэрчлэх гол зүйл юм. Тайлбар дээр тухайн бүтээгдэхүүний чухал гэсэн бүх мэдээлэл худалдаалагддаг улс бүрийнхээ хэл дээр бичигдсэн байх ёстой. Хэрвээ таны мэдэхгүй хэл дээр бичигдсэн байвал энэ бүтээгдэхүүн хуурамч гэсэн үг.

 

Материалыг анхаар

Хямд дурын материалаар (пластик, хаймар, хөнгөн цагаан) хийгдсэн байдаг. Алдартай брэндүүд хэзээ ч материал дээр хэмнэлт хийж муу материал сонгохгүй. Хуурамч гэдгийг мэдэхийн тулд анхааралтай ажигла. Хэрвээ сүүдэртсэн, барзгар, тэгш бус, хямд хуванцар материалтай байгаа бол хуурамч гэсэн үг.

 

Үсгийн бичилтийг ажигла

Лого бол тухайн брэндийг илэрхийлэх чухал зүйл бөгөөд онцгой ач холбогдол өгдөг. Нэг л янзаар хэвлэгдэж гардаг тул дуурайх хэцүү. Тиймээс хуурамч бүтээгдэхүүний лого жинхнээсээ тодорхой ялгарч харагддаг.

Төхөөрөмж дээрх бичиг дээр хүрэхэд гөлгөр байх ёстой ба “арилдаггүй”. Хуурамч бүтээгдэхүүн дээр үйлдвэрлэгчийн нэрийг тавихдаа жижиг үсгээр бүдэгхэн бичсэн байдаг. Мөн тэд олон алдаатай болон ялгаатай байдлаар бичдэг.

 

Цэнэглэгчийг шалга

Ямар нэгэн төхөөрөмжийн цэнэглэгч нь тухайн улсад зохицсон байх ёстой. Жишээ нь Европ-т амьдардаг бол цэнэглэгчний цуглуулгатай байх ёстой. Нэн даруй цэнэглэгч хэрэг болсон үед хэрэг болдог.

“Брэндийн цэнэглэгч” өөр өөр өнгийн пластик судлуудгүй байдаг. Цэвэр метал хошуутай, өндөр чанартай тусгаарлагчтай байдаг бөгөөд таны аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан байдаг.

 

Цэнэглэгчний оролтыг анхаар

Оролтны дамжуулагч утас бол хуурамч болон жинхэнэ бүтээгдэхүүнийг ялгах гол ялгаа юм. Жинхэнэ төхөөрөмжний утас нь хуурамчийг бодвол богино байдаг. Харин хуурамч нь урт, өнцөг буруу гарч ирсэн байдаг.

Мөн цэнэглэгчний резин утасны чанарт анхаар. Сайн нугалардаг, өнгө нь тод жигд, тэмдэглэгээ нь арилдаггүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *