in

ГоёГоё

Хөгжингүй улс орны эцэг эхчүүд дараах 6 аргын тусламжтай хүүхдээ номонд дуртай болгож өсгөдөг. Та ч бас хэрэгжүүлээд үзээрэй

Хүүхдийг сэтгэлгээ сайтай, төсөөлөлтэй болгож хүмүүжүүлэх арга бол ном уншдаг болгох юм. Гэхдээ орчин үеийн технологийн эрин үед хүүхдүүд ном унших гэхээсээ илүү интернет, зурагтыг илүүд үзэх болсон.

Хүүхдийг бүр багаас нь уншиж сургахад туслах 6 аргыг танд хүргэе.

1. Хүүхэддээ бүр багаас нь ном уншиж өгөх

Орой бүх унтахын өмнө уншиж өгөх. Хүүхдийн номыг бол хүүхдийнхээ анхны тоглоом болго. Ном уншихыг зуршил болгож чадвал таны хүүхэд номонд хайртай, ном унших дуртай хүн болж төлөвших болно.

 

2. Хүүхдийг эрт уншуулж сургах гэж шахахгүй байх

Хурдан уншиж сурсан хүүхэд ном унших дуртай болдог гэж боддог. Гэхдээ тийм биш! Хүүхэд бүр өөрийн гэсэн онцлогтой тул явах, хэлд орох, ярих, уншихыг сурах хугацаа нь харилцан адилгүй байдаг. Гэвч ихэнх тохиолдолд эцэг эхчүүд нэр төрөө эрхэмлэн хүүхдийг эрт уншиж сургах гэж хичээн шахалт үзүүлдэг бөгөөд дараа нь тэднийг ном унших дургүй байгаад нь гайхширч хүүхдээ буруутгадаг.

Эцэг эхчүүдийн гол зорилго бол аль болох богино хугацаанд үг холбож уншиж сургахад байдаг ба  мөн тэдний гол алдаа нь “сонирхлын” дагуу дуртай баатрын дүрд орж хамтдаа уншиж, сонирхолтой байдлаар зааж өгдөггүйд байгаа юм.

 

3. Хамтдаа унш, тэдний сонирхолыг хүндэл

Хүүхдийг номонд дуртай болгохын тулд хамгийн түрүүнд түүний сэтгэлд хүрсэн зүйлийг тайлбарлаж өгөх явдал. Ингэхийн тулд өөрт нь сонгох боломжийг олго. Зарим хүүхэд богино үлгэрт дуртай байдаг бол зарим нь урт үлгэрт дуртай. Үлгэрийн баатар цааш хэрхэн адал явдалтай тулгарах бол гэдэг нь тэдний хувьд хамгийн чухал.

Хүүхэд нэг үлгэрийг маш олон удаа уншиж өгөхийг гуйвал бүү татгалзаарай. Танд ч бас тийм ном байсан шүү дээ. Магадгүй яг одоо тэр номоо уншаад үзээрэй. Хүүхэд насандаа мэдэрсэн тэр зүйлээ та мэдрэх болно.

 

4. Ном унших нь нэг төрлийн тоглоом юм

Ном уншвал ухаантай болно, их сургуульд орж чадна гэж хэлэх нь утгагүй. Хүүхэд үүнийг ойлгохгүй бас үл ойшооно. Ном унших нь яг л тоглоом тоглохтой адил гэдгийг мэдрүүлж чадвал хүүхэд уншиж эхэлдэг.

Тиймээс тоглоомныхоо дүрмийг та өөрөө зохио. Мөн хүүхэддээ түүх зохиож сурахад нь туслаарай. Түүнтэй хамт түүх зохио. Түүнээс түүх зохиохыг гуй. Үлгэр дууссаны дараа үлгэрийн баатарт юу тохиолдож болох талаар бод. Адал явдал хэрхэн өөрчлөгдөж болох байсан бэ? Тэдний өмнөх түүхийг зохиох уу? гэх мэтээр хүүхдээрээ түүх зохиолгож сурга. Хүүхдийн төсөөллийг хөгжүүлэх хамгийн сайн арга бол түүх зохиох арга юм. Уран сэтгэмж, төсөөлөл нь хөгжсөн хүүхдүүд илүү сонирхолтой түүхийг олж мэдэхийн тулд номтой нөхөрлөх болно.

 

5. Адал явдалтай ном худалдаж авах

Өмнөх зөвлөгөөний үргэлжлэл хэсэг гэж ойлгож болно. Номтой танилцуулах нь тоглоомын нэг хэсэг юм. Хүүхэддээ сагс өгч, ном сонгохыг санал болго. Номын хуудсыг эргүүлэн үзэж, тавиураас тавиур хооронд явж, номыг уншиж үзэн сонголт хийхийг зөвшөөр. Худалдан авалт хийснийхээ дараа кафед орж номоо судлаад орой унтахын өмнө эхний хуудсыг уншиж өгөөрэй – энэ бүх арга барил нь хүүхдэд маш ашигтай бөгөөд тэд ид шидийн ертөнцөд бүрэн орох болно.

 

6. Төхөөрөмж хэрэглэх цагийг багасга

Технологийн эрин үед хүүхдүүд зурагт болон интернетийн ачаар тархиа ажиллуулах шаардлагагүй болж байгаа бөгөөд бүх зүйл дэлгэцэн дээр ил тод харагдаж байдаг болсон. Тиймээс хүүхдээ дэлгэцнээс аль болох хол байлгахыг эрхэмлэх хэрэгтэй. Номыг электрон хэлбэрээр биш цаасан хувилбараар уншуул. Төхөөрөмжнөөс ялгарч буй цацраг туяа нь мелатони дааварт сөрөг нөлөө үзүүлдэг. E-ink дэлгэцтэй төхөөрөмжнөөс бусдыг өгөх хэрэггүй.

Хамгийн чухал нь өөрсдөө унш, нөхөд өө!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *