in ,

Айл бүрийн гал тогоонд байдаг эдгээр 5 хүнс өвчин намдаах, үрэвсэл дарах үйлчилгээтэй гэдгийг бид огт мэддэггүй. Шөнө орой эмийн сан хаалттай үед гарцаагүй аминд орно шүү

Бид өвчний гэнэтийн дaйралтад өртөж яаралтай эмийн сан руу гүйх тохиолдол гардаг. Яарч гүйлгүйгээр гэртээ, гар дор бэлэн байгаа хүнсний бүтээгдэхүүнээр үрэвсэл дарж, өвчнөө намдааж болохыг та мэдэх үү?

Байгалийн гаралтай цэвэр өвс ургамал үрэвсэл зэргийг намдаах чадалтай: артрит, булчин өвдөх … Гаж нөлөөнөөс айж химийн эм тариа хэрэглэхгүйгээр шүү дээ.

Чухам ямар байгалийн гаралтай ургамал үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж чадахыг танд танилцуулахаар бэлдлээ.

Цагаан гаа: өвчин намдаах, дотор муухайрах, остеоартрит

Цагааны гааг үрэвслийн эсрэг ашиглаж ирсэн он удаан жилийн түүхтэй: дотор муухайрах, артрит, толгойн өвчин, сарын тэмдгийн үеийн өвчин, булчингийн өвчин дарна. Үрэвслийн голомтыг дарж өвчнийг намдаадаг. Үрэвслийн үед COX-2 болон LOX ферментээр өдөөгддөг хүчлийн хэмжээ ихэсдэг. Харин цагаан гаа эдгээр ферментүүдийг блоклоклох байгалийн гаралтай бодис агуулдаг байна. Яг л аспирин, ибупрофен шиг үйлчилгээ үзүүлэх хэдий ч гаж нөлөөгүй, ходоодонд муугаар нөлөөлөхгүй.

2001 оны «Артрит и ревматизм» сэтгүүлийн нэгэн дугаарт цагаан гааны экстракт нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж байгааг нотолсон туршилтын үр дүнг нийтэлжээ. Өвдөгний остеоартиттэй хүмүүст цагаан гааны экстракт өгөхөд үрэвсэлтэй хэсгийн өвчин 40%-иар буурч байжээ. Иймээс цагаан гаа нь үрэвслийн эсрэг эд эсийн хэмжээнд үйлчилгээ үзүүлж байна гэж үзсэн байна.

 

Куркума: үе мөчний сунгалт, ачаалал, үрэвсэл болон хөхрөлт

Ягаан өнгийн хоолны амтлагч нь маш олон өвчнийг анагаах чадалтай ажээ. Үрэвслийг үүсгэгч COX-2 ферментийн ялгаруулалтыг таслан зогсооно. Үүнээс гадна өвчин намдаах ибупрофенээс дутахааргүй өвчин намдаах үйлчилгээ үзүүлэх байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм.

Анагаах ухааны нэгэн сэтгүүлд 2009 оны судалгааны үр дүнг нийтэлжээ: өвчин намдаах ибупрофен болон куркумагийн үйлчлэлийг харьцуулж үзсэн байна. Куркума нь ибпрофентэй эн зэрэгцэхүйц үйлчилгээ үзүүлж чадсан учраас эм уух боломжгүй хүмүүст санал болгох өвчин намдаах хэрэгсэл болжээ.

 

Бромелайн: хамар, хамрын хөндий, остеоартрит, булчингийн өвчин

Үрэвслийг дарж, өвчинтэй тэмцэх бодисыг ялгаруулдаг.

Ананасын зөөлөн эд болон шүүсэнд агуулагдах уг бодис нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ, ялангуяа хамар болон хамрын хөндийн мэс засал, бэртэл гэмтлийн үед үүсэх үрэвслээс урьдчилан сэргийлэх ажээ. Доктор Клаугийн үзэж байгаагаар, үрэвслээр өвдөж шаналдаг  хүмүүст бромелайн бодисыг санал болгох хэрэгтэй гэжээ.

Эмчилгээний нэгэн сэтгүүлд 2011 оны нэгэн судалгааны үр дүнг нийтэлсэн байна: эд эсийг сэргээх зорилгоор мэс заслын дараа эсвэл бэртэл гэмтэл авсан хүмүүст бромейлан хэрэглүүлэхэд эдгэрэлт маш хурдан явагдсан байна. Судлаачид хархны ахилийн шөрмөсийг гэмтээж 14 хоногийн турш бромелайн өгөхөд маш хурдан эдгэрчээ.

 

Капсаицин: артрит, толгойн өвчин болон чихрийн шижин

Капсаицин – улаан халуун чинжүүнд агуулагдах бодис. Уг бодис нь тархинд өвчний дохио өгөх нейроны уурагтай нэгддэг. Капсаициныг байнга хэрэглэдэг хүний нейроны мэдрэмж багасдаг, өөрөөр хэлбэл өвчнийг мэдрэх мэдрэмжийн хэмжээ багасна.

Британийн анестезиологийн нэгэн сэтгүүлд 2003 оны судалгааны үр дүнг нийтэлжээ: толгойн хүчтэй өвдөлтийн үед хамранд капсаицин дусаахад өвчин намжиж байв. Өвчтөн өдөрт нэг удаа хамартаа капсацин дусаахад толгойн өвчнөөр шаналах нь эрс багассан. Бүх өвчтөнүүдийн биеийн байдал 50-80 хувиар сайжирсан ажээ.

 

Аквамин (усны улаан ургамал): остеоартритын үеийн үрэвсэл болон өвчин

Аквамин – ирландын эрэг хавиар ургах Lithothamnium calcareum усны ургамлаас гаргаж авсан мульти нэмэлт хүнс юм. Кальци, магнигаар баялаг бөгөөд үе мөчний үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг болохыг  2008 оны нэгэн судалгаагаар баталжээ. Сарын турш аквамин хэрэглэсэн өвчтөнүүд өвчний мэдрэмжийг 20 хувиар бага мэдэрч эхэлсэн байна.

Марс Клау эмчийн үзэж байгаагаар далайн ургамалд агуулагдах эрдэс бодис нь ясыг бат бөх болгож, үе мөчний эд эсийг сэргээж өгдөг учраас өвчин арилдаг гэж тайлбарлажээ.

Дээр дурдсан өвс ургамал, амтлагчууд дархлааны системийг сайжруулж өвчинтэй тэмцэх чадварыг нэмдэг хэдий ч хэрэглэхээсээ өмнө эмчлэгч эмчтэйгээ заавал зөвлөлдөөрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *