Эмэгтэйчүүд эрчүүдийг хүлээн авах өөр өөрийн үзэл бодол, сонирхолтой.
Эр хүний ямар төрх эмэгтэйчүүдэд илүү их таалагддаг вэ гэсэн асуултын хариултыг нэгтгэвэл: ихэнх эмэгтэйчүүдийг эрчүүдийн дараах гадна төрх хамгийн их татдаг ажээ.
Булчин, шөрмөс нь таарсан мөр, гар
Хэт их булчинтай байх нь бүсгүйчүүдэд хиймэл санагддаг байна. Гэхдээ хэмжээ нь таарсан булчинтай эрчүүдийн цээж, гар илүү их найдвар төрүүлдэг гэжээ. Ядаж харахад ч таатай гэсэн байна.
Бага зэргийн сахал
Олон удаагийн санал асуулга болон судалгаанаас харахад ихэнх бүсгүйчүүдэд багахан сахал таалагддаг гэжээ. Багахан сахал гэдэг нь 3 өдөр ургуулсан хэмжээний сахал. Хэт их өтгөн ургуулсан сахал эмэгтэйчүүдийн сэтгэлийг түгшээдэг гэсэн бол бага зэргийн сахал нь эрчүүдийг илүү эршүүд харагдуулдаг гэжээ.
Өтгөн хөмсөг
Өтгөн хөмсөг нүдийг илүү тодосгож өгдөг байна. Энэ нь бүсгүйчүүдийн сэтгэл зүйд буюу эрчүүдийг илүү итгэлтэй хүн хэмээн хүлээн авахад шууд нөлөөлдөг ажээ.
Нүдний шил
Нүдний шилтэй эр хүнийг анхаарал болгоомжтой хэмээн хүлээн авдгаас гадна нүдний шилний цаанаас эр хүний нүд илүү бодлогшронгуй харагддаг гэжээ. Зарим нэг бүсгүйчүүд нүдний шилтэй эр хүнийг өхөөрдмөөр гэх бол, зарим нэг нь хүчтэй, бие даасан гэж үздэг байна. Үүнээс гадна нүдний шилийг оюун ухааны өндөр чадвартай нь шууд холбон хүлээн авдгийг мартаж болохгүй.
Сорви
Эр хүний нүүрэн дээр байгаа сорви эмэгтэйчүүдийн сонирхлыг татдаг болохыг эрдэмтэд батлаад байна. Сорви эр хүний эр зоригийг илэрхийлэгч гэж бүсгүйчүүд үздэг. Сорвитой эр хүнийг гэр бүлдээ анхаарал халамжтай, тэднийгээ хамгаалах эр зоригтой хэмээн хүлээн авна. Нөгөө талаар, сорвитой эрчүүдтэй болгоомжтой хандах буюу аюул дагуулж болзошгүй гэж үзэх бүсгүйчүүд ч бас бий.
Үсний засалт
Санал асуулгын үр дүнд дур булаам үсний засалтаар – хоёр шанаагаараа бага үстэй, дээрээ арай уртавтар үстэй байх загвар сонгогджээ. Жишээ нь, Райан Рейнольдс болон Ченнинг Татумын үсний засалтыг санаж байна уу?
Өндөр шанаа
Британийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар бүсгүйчүүдэд үл таних залуучуудын зургийг үзүүлж нүүр царайгаар нь үнэлэхийг хүсчээ. Өндөр, тод томруун шанаатай залуучууд бүсгүйчүүдэд илүү итгэл найдвар төрүүлж байгааг судалгаагаар тогтоосон байна. Бас өөр нэгэн судалгаагаар өндөр шанаатай эрчүүд бүсгүйчүүдийн анхаарлыг яагаад татаад байгааг тогтооход оршив: бидний өвөг дээдсийн гавлын ясны өөрчлөлт. Учир юунд оршино вэ гэвэл, эртнээсээ л том шанаатай эрчүүдийг эмэгтэйчүүд хүсдэг байсан байна. Ингээд л эрчүүд өргөн том шанаатай болон хувирч эхэлжээ.
Гэдэс
2 мянган бүсгүйчүүдийг “ямар гэдэстэй эр хүн илүү таалагддаг вэ” гэсэн асуултанд хариулахыг хүсчээ. Санал асуулгад оролцсон нийт бүсгүйчүүдийн 8% нь – булчингийн масс ихтэй бодибилдерийн гэдэстэй эр хүн таалагддаг гэсэн бол, 10% нь – бага зэргийн “шар айраг”-ны гэдэс таалагддаг гэжээ. Үлдсэн 82% нь спортлог, татагдсан гэдэс, гэхдээ булчинлаг бус гэдэс гэсэн хариулт өгчээ.