Хүүхдүүд бол эцэг эхийнхээ нууцыг олж мэдэх чадвартай бяцхан тагнуулчид гэдгийг туршлагатай ээжүүд мэддэг. Та шөнө дунд хөргөгчнөөсөө зайрмаг авч иддэг үү? Толиныхоо өмнө дуулах дуртай юу? Тэд үүнийг тань мэддэг гэдэгт та итгэж болно шүү. Гэхдээ хүүхэддээ мэдэгдэж болохгүй зүйлс гэж байдаг.
1. Та чанар муутай хоол хүнс хэр их идэж байгаа вэ? (маш их!)
Та хоол хүнснийхээ чихрийн хэмжээг хянахыг хүсдэг. Гэвч хэд хэдэн асуудал бий. Орой иддэг зүйлээсээ татгалзаж чадах ч өглөөний цайнд иддэг гурилан бүтээгдэхүүнээс татгалзаж чадахгүй. Учир нь үнэхээр амттай шүү дээ! Мэдээж энэ нь тийм ч аймшигтай зүйл биш бөгөөд хэрвээ хүүхэдтэй бол аль болох эрүүл хооллох хэрэгтэй. “Миний хийж байгаа шиг биш, харин миний хэлж байгаагаар хий” гэж харьцах ёсгүй. Хэрвээ хүүхдээ амттан идэхийг болиулахыг хүсвэл өөрөө нууцаар амттан идэж байгаагаа дээд зэргээр нууцлах хэрэгтэй.
2. Тэд ногоог үзэн яддаг
Энэ нууцыг бүх эцэг эхчүүд нуудаг. Тэд ч бас багадаа ногоо идэх дургүй байсан. Бүх хүүхдүүдэд хоолыг “шилж сонгох” үе шат байдаг бөгөөд бүх төрлийн ногоон хүнсний ногоог иддэггүй, мөн хоолноос сонгино ялгаж хаядаг байна. Тиймээс та хүүхэддээ эрүүл хоол өгөхийг хүсэж байвал юу ч хийх хэрэггүй. Харин тэдэнд бага байхдаа цэцэгт байцаанд ямар их дуртай байсан тухайгаа үлгэр зохиож ярьж өгөөрэй.
3. Эцэг эхчүүд ч бас муудалцдаг
Муудалцдаггүй хос гэж огт байхгүй. Үүнээс хэрхэн ангижрах нь таниас л хамаарна. Хүүхэд эцэг эхийн харилцаанаас суралцдаг гэж бодож байгаа бол та маргалдахдаа хүүхдийнхээ эцгийг илжиг гэж харааж болохгүй.
Мөн эцэг эхийн маргалдаан дундаас хүүхэд аль нэгийг нь буруутгаж, түүндээ шаналах ёсгүй. Хүүхдийг хэрүүл маргааны үед хэн нэгнийх нь талд орохыг ятгах нь утгагүй бөгөөд хүүхэд ийм мэдрэмжийг мэдрэх ёсгүй.
4. Тэднийг унтаж байхад та нарын “үдэшлэг” эхэлдэг
Баасан гаригийн үдэш вино ууж, хөөстэй усанд хэвтэж, кино үзэж, нөхөртэйгөө хөөрөлдөж үдшийг сайхан өнгөрүүлэхийг хүсэж, төлөвлөсөн бол үүнийгээ хүүхэддээ мэдэгдэж огт болохгүй. Хэрвээ хүүхэд тань мэдсэн бол та нартай хамт байхын тулд унтахгүй хүлээж хэвтдэг.
5. Төрөлт бол өвдөлт
Хүүхэд хаанаас гардаг тухай хүүхдийн анхны асуултанд та, “Эрэгтэй эмэгтэй 2 бие биедээ дурлаж, үнсэлцээд, үүнийг хар даа ямар гоё жигнэмэг вэ?” гэж хариулж болох юм. Гэхдээ 5 настай охин хэзээ нэгэн цагт гэдсэнд нь хүүхэд бий болдог гэдгийг ойлгож маш олон асуултаар таныг булах болно.
Та түүнд шударгаар хэлж өгөх нь зөв. Гэхдээ төрөх нь хамгийн аймшигтай өвдөлт өгдөг гэдгийг хэлээд хэрэггүй.
6. Насанд хүрэгчид цөмийн зэвсэгнээс айдаг
Бид аймшигтай, аюултай нийгэмд амьдарч байна. Улс төрийн болон цөмийн зэвсгийн халдлага хаа сайгүй болж байна. Үүнээс айж буйгаа найз нөхөд ойр дотны хүмүүстэйгээ ярилцаж болно. Харин хүүхэддээ л хэлж болохгүй.
Том хүүхдүүд үүнийг интернет орчноос олж харсан байдаг ч чухам ямар хор хөнөөлтэй вэ гэдгийг ойлгож чаддаггүй. Тиймээс энэ талаар хүүхэдтэйгээ ярилцахыг хүсвэл маш тайван цаг үед ярилцах хэрэгтэй.
7. Таны санхүүгийн байдал
Хүнд хэцүү цаг үеүд байдаг. Магадгүй та ажилгүй болж сэтгэл санаагаар унасан байж болно. Гэхдээ хүүхдүүддээ үүнийг мэдэгдэлгүй, тэдний хэвийн амьдралыг үргэлжлүүлэх хэрэгтэй. Магадгүй тэдний хэрэглэдэг зарим зүйлсийг хэрэглэхээ болих ч эцэг эх нь хамт байгаа, аюулгүй гэдгийг ойлгуулах нь чухал.
8. Бусад эцэг эхчүүд өөрийнхөө хүүхдүүдийн тухай хэлсэн нууцыг задлах
Баяраагийн үлэг гүрвэлийн бүх цуглуулгыг хурааж шийтгэсэн байна гэж хэлэх нь үнэхээр зоригтой алхам юм. Бусад хүүхдийн эвгүй байдалд орсныг хүүхэддээ хэлэх нь Баярааг эвгүй байдалд оруулж байгаа юм. Хэрвээ хэн нэгэн танд итгээд өөрийнхөө хүүхдийн тухай нууцыг хэлвэл та тэр тухайгаа өөрийнхөө хүүхдэд хэлэх хэрэггүй.