Та өөрийнхөө биеийн бүтцийн тухай юу мэдэх вэ?
Бидний бие махбодь тэр чигтээ их гайхалтай бүтэцтэй, дотор нь юу болж байдгийг та лав төсөөлөх ч үгүй байх. Таньд сонирхолтой байх болов уу гэсэн үүднээс хүний биеийн эрхтэн системийн зарим нэг онцлог шинжүүдийн мэдээллийг хүргэж байна.
1. Эмэгтэй хүний зүрх эрэгтэй хүнийхээс илүү хурдан цохилдог.
Эмэгтэй хүмүүс мөн эрэгтэйчүүдээс олон удаа нүдээ анивчдаг.
2. Гарын хээтэй адилаар , хүн бүрийн хэл ч мөн дахин давтагдахгүй хээтэй байдаг.
Түүнчлэн хэл бол хүний биеийн хүчирхэг булчингуудын нэг юм.
3. Бидний хамар 50.000 өөр төрлийн үнэрийг ялгах чадвартай.
Судлаачдын хэлж байгаагаар хүний үнэрлэх эрхтний систем бидний боддогоос ч илүү эмзэг мэдрэмтгий байдаг гэнэ.
4. Найтаалгах бүрт шүлс эргэн тойрондоо 100 милл цагийн хурдтай тархаж байдаг.
5. Хүний биеийн бүх судаснуудыг эгнүүлж тавьбал 000 милл урттай болно.
Эрүүл хүний зүрх өдөрт дунджаар 2000 галлон цусыг судсаар шахаж байдаг.
6. Хүн амьдралынхаа туршид дунджаар 25.000 литр шүлс ялгаруулж байдаг.
Энэ нь хоёр усан санг дүүргэх хэмжээний устай тэнцүү.
7. Компьютер дээр хэсэг хугацаанд ажиллаж байгаад , хоосон цагаан цаас руу харахад таньд ягаан болж харагдах болно.
8. Хүн өөрийгөө гижигдэж инээлгэнэ гэдэг бараг л боломжгүй зүйл.
9. Харшил өвчин нь хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг.
50 жилийн турш хийсэн судалгааны дүнд харшил хавдрын эрсдэлийг бууруулдаг болохыг эрдэмтэд баталжээ.
10. Хэт их идсэний дараа, та улам соргог болдог.
11. Хүүхдүүд төрөхдөө ихэвчлэн цэнхэр нүдтэй байдаг.
12. Хүн бүр өөрийн гэсэн үнэртэй байдаг, харин ихрүүдийн үнэр адилхан байдаг.
Биднээс ялгарч буй үнэр нь генетикээр тодорхойлогддог учраас бид ойр дотны хүмүүсээ үнэрээр нь таних боломжтой.
13. Бид оройд унтахдаа, өглөө сэрснээ бодвол намхан болсон байдаг.
Учир нь яс хоорондын мөгөөрс бидний өдөр тутам хийдэг үйлдлүүдээс болж шахагддаг учраас бид орой бага зэрэг намхан болдог.
14. Амьд амьтдын дотроос хүн л сэтгэл хөдлөлд автан нулимс унагадаг.
Нулимс нь айдас хүйдэстэй ойр холбогдсон байдаг.
15. Хүн хоол хүнсгүйгээр 20 өдөр амьдарч чадах боловч ус уулгүйгээр 2 хоног ч тэсч чадахгүй.
Шингэний дутагдал үнэхээр аюултай.