in

Та хүүхдэдээ алаг мэлхий өрөх шагайн наадгай зааж өгөөрэй. Таны хүүхдийн оюун ухаан хурц болж, авхаалж самбаатай байхад суралцана

Монголчууд эрт дээр үеэс шинийн нэгний өглөө “Алаг мэлхий өрөх” тоглоомоор наадан ирсэн сайхан уламжлалтай билээ. Өрж буй шагайны тооноос хамаараад Их өрөг, Бага өрөг, Дунд өрөг, Хангал өрөг гэж нэрлэдэг аж. Их өргийг зуны дэлгэр цагт, тэнгэр дуугараагүй үед гадаа ширдэгэн дээр эсвэл булгийн эхэнд мянган шагайгаар олуулаа наадан тоглож буцахдаа элэгдэж хуучирсныг нь уул усандаа өргөн үлдээдэг байжээ.

108 шагайгаар тоглодог бага өрөг “Алаг мэлхий” наадгайг битүүний шөнө багачууд өрж хоноод Шинийн нэгний өглөө идээ ундаа болохыг хүлээх зуураа тоглодог аж. Зурхайн ухааны гол шинжүүд болох огторгуй, шороо, гал, уул, төмөр, мод зэргийг агуулдагаараа онцлог юм. Мөн зургаан шагай бүхий хүзүүгээр зургаан цагаан мэнгийг төлөөлүүлдэг гээд эрхтэн бүрт байх тоо болгон билэгдэлтэй байдаг.

 

“Алаг мэлхий өрөх” тоглоомоор наадахуй

Алаг мэлхий нь нийт 108 шагайгаанаас бүрдэх бөгөөд дээрх хүснэгтэнд харагдах байдлаар өрдөг аж. Шинийн нэгэнд уламжлалт арван хоёр жилийн тоолол ёсоор учран золгож буй жилтэй ижил жилтэй хүн (жил нь орж буй хүн) буюу эс олдвол түүнтэй ивээл жилтэй хүнээс эхлэн нар зөв тойрон суусан дарааллаараа шоо хаядаг аж.

Нэг нүх буувал зүрх буюу давсаг, хоёр нүх буувал нүд, чих, бөөр гурвын аль нэгийг, гурван нүх буувал толгой, дөрвөн нүх буувал дөрвөн шилбэний аль нэгийг, таван нүх буувал дөрвөн сарвууны аль нэгийг, зургаан буувал хүзүүг буюу зургаан нурууны аль нэгийг тус тус авна.

Хэрэв шооны нүхний тоонд тохирсон шагайг хүн авчихсан байвал мэлхийний эх бие хэмээн өрсөн шагайнаас аль тохирох тоотойг авна. Энэ мэтээр тоглосоор өрсөн шагайг авч дуусахад хэн олныг авсан нь хождог. Наадгайнд хожсон хүнийг тэр жилдээ аз хийморьтой байна гэж үздэг байна.

 

Бичлэг үзэх:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *