Голын загас амттай. Гэсэн ч үүнийг идэхэд жижигхэн яснууд нь тун ч их төвөг уддаг талтай шүү дээ. Санамсаргүйгээр залгих, хоолойд тэглэх зэрэг асуудал гарч мэднэ. Харин энэ тохиолдолд та ямар арга хэмжээ авах ёстойгоо мэдэх үү? Өнөөдөр та бүхэндээ загасны яс хоолойд тээглэсэн тохиолдолд авах ёстой арга хэмжээг танилцуулахаар бэлтгэлээ.
Яагаад аюултай гэж?
Яс хоолойд тээглэлээ гээд зүгээр орхичихож болохгүй. Энэ нь хоолой орчмын эдүүдийг гэмтээж, цаашлаад үрэвсүүлж болзошгүй. Мөн хүүхдүүдийн хувьд амьсгал боогдох шалтгаан болох нь бий.
Яс хоолойд тээглэсэн тохиолдолд яах вэ?
Хахсан үед авдаг арга хэмжээг хэрэгжүүлж болохгүй. Энэ нь эсрэгээрээ аюул учруулж болзошгүй.
Хатуу гадаргуутай хоол хүнсээр дамжуулан ясыг цааш түлхэх гэж оролдож болохгүй.
Харин ус сайн уугаарай. Усаар дамжуулан ясыг доошлуулах хэрэгтэй.
Хэрэв яс гацсан байдалтай хэвээр байвал эмчид хандаарай.
Айж сандрах хэрэггүй. Аль болох тайван байгаарай.
Ханиж, ясыг цааш явуулахыг хичээ. Хэрэв хоолой тань хөндүүрлэж байвал ханиахаа зогсоогоорой.
Зөөлөн талх, хөөсөн чихэр, гадил, агшаасан будаа, нухсан төмс зэргийг бага хэмжээгээр идээрэй.
Ургамлын тосыг бага зэрэг халааж уугаарай. Энэ нь ясыг гулгаж унахад тусална.
Ясаа гаргаж авсны яах вэ?
- Ясаа гаргаж авсны дараа бүлээн шүршүүрт орж, биеэ тайвшруулаарай.
- Зөөлөн, шингэн хоол идээрэй.