Хэвлийн өөхийг арилгах үнэхээр хэцүү байдаг шүү дээ. Та элдэв нэмэлт бүтээгдэхүүн, мэргэжлийн багш дасгалжуулагчгүйгээр зөвхөн эдгээр иогийн дасгалуудыг хийгээд илүүдэл жингээ хасах бүрэн боломжтой.
Хамгийн гол нь гуалиг сайхан биетэй болохоос гадна биеийн бүх хэсэгт жигд үйлчилж сэтгэл санаа болон эрүүл мэнд онц гойд болох юм шүү.
#1 Кумбхакасана
Энэхүү дасгал нь хэвлий, мөр нуруу болон ташаа зэрэгт үйлчилдэг дагсал юм.
Үүнийг хэрхэн хийх вэ?
- Хөлний хуруунууд дээр тулж, гарын алгаа тэгш газарт тулж бие шулуун байх хэрэгтэй.
- Урагшаа харж байхдаа амьсгалаа аваарай. Нуруугаа шулуун байлгахаа мартуузай.
- 15-30 секундын турш энэ байрлалд байгаарай.
- Энэ байрлалыг 5 удаа хийнэ, дундаа нь 15 секундын завсарлага аваарай.
#2 Салхи сулруулах дасгал (Паванамуктасан)
Нурууны өвдөлтийг намдааж, ташааг бэхжүүлж гуалиг болгох байрлал. Энэ нь рН-н түвшинг хэвийн хэмжээнд оруулж бодисын солилцоог нэмэгдүүлэхэд хүргэнэ.
Хэрхэн хийх вэ?
- Зураг дээрх шиг байрлал аваад гүнзгий амьсгаа авна. 60-90 секунд энэ байрлалд байх хэрэгтэй.
- Тухайн байрлалыг дунд нь 15 секунд амарч 5 удаа хийгээрэй.
#3 Наукасана
Хэвлийн илүүдэл илчлэгийг шатааж гуалиг болгох дасгал.
Хэрхэн хийх вэ?
- Зурган дээрх байрлалыг аваад 15 секундын турш барина. Гол нь хэвийн амьсгалж байх хэрэгтэй.
- 15 секунд биеэ суллаж амраана.
- Тухайн байрлалыг 5 удаа давтаж хийгээрэй.
#4 Данурасана
Зүрхний үйл ажиллагааг сайжруулж булчин чангалахад тохиромжтой. Энэ нь биеийг бүхэлд нь эмчлэх давуу талтай.
Хэрхэн хийх вэ?
- Зурагт үзүүлсэн байрлалд 15-30 секунд байна. Гол нь амьсгалаа хэвийн авч байх хэрэгтэйг мартаж болохгүй.
- Дунд нь 15 секунд амрана. 5 удаа давтаж хийгээрэй.
#5 Бужанг Асана
Нурууны гэмтэлтэй болон жирэмсэн хүмүүс хийж болохгүй шүү.
Хэрхэн хийх вэ?
- Зураг дээрх байрлалыг аваад 15-30 секундын турш барина. Амьсгаагаа удаан гаргаарай.
- Дунд нь 15 секунд амраад 5 удаа давтан хийгээрэй.