Эрт дээр үеэс Монголчууд хонины сүүлийг хоол хүнс болон ахуй амьдралдаа өргөн ашиглаж ирсэн. Хонь нь 80 гаруй төрлийн ургамлаар хооллодгоос 30 гаруй нь зөвхөн эмийн ургамал байдаг байна.
Төрсөн ээжид хонины шөл уулгах, нярай хүүхдийг хонины ясны шөлөөр угааж, хонины сүүл хөxүүлэх нь эрт дээр үеэс бидэнд өвлөгдөж ирсэн нь учиртай. Мөн биеийн хүч тамир доройтсон, эцэж ядарсан, хий ихэдсэн үед, булчингийн ядаргаа, толгой, гар, хөлийн үе өвдсөн үед сүүлний тосоор тосолж анагаадаг заншилтай байжээ. Хонины сүүлний уургийн агууламж нь их. Илчлэг нь 822,5 ккал байгаа нь хонины сүүл тэжээллэг чанар өндөртэй хүнсний бүтээгдэхүүнд орж байгааг харуулж байна. Сүүлний тосны хайлах температур 380 градус буюу нам температурт байгаа нь ханаагүй тосны хүчил их хэмжээгээр агуулж байгаатай холбоотой гэж үздэг аж.
“Нярай хүүхэд хонины сүүлээр тослуулах, хонины сүүл хөxөж өсөх нь өлчир чийрэг, өвчин эсэргүүцэх чадвартай болдог учраас тэр юм. Түүнд агуулагдах Д,С,А,К амин дэмүүд сульдаа өвчин, элдэв хордлого, харшил, харааны хөгжилд эерэгээр нөлөөлж цус багадалтаас сэргийлдэг юм. Мөн хоолны шингэц сайжруулж хүүхдийг тураалд оруулахгүй өөх тосыг сайн задалдаг. Мөн түнхний мултралтай төрсөн хүүхдэд хонины сүүлтэй тосыг түрхэхийг зөвлөдөг болсон. Сүүлэнд кальци ихээр агуулагддаг учир хүүхэд рахит тархины даралттай болдоггүй. Сүүлний тосоор үр хүүхдээ болон өөрсдийгөө тослох хэрэгтэй” хэмээн хүүхдийн эмч зөвлөжээ.