ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ТУСГАЙ ТАРНИ ГЭЖ БИЙ. Тарнийг тоонд нь хүргэж, тооноос нь ахиулан уншиж, тарнийг бясалгаж, бясалгалын хүчийг үүсгэж, нинж асралыг, хоосон чанарыг онож мэдсэн ухаанаар тарни эмчилгээг хийдэг. Яг энэ үед Манла, Цагаан шүхэрт, Дарь эх, Халдварт өвчнөөс сэргийлэх тусгай тарниа өдөр тутамдаа уншина.
МАНЛА БУРХНЫ ЗҮРХЭН ТАРНИ – Дадята ум вэйхазаеэ вэйхазаеэ, маха вэйхазаеэ вэйхазаеэ, раза самуд гадэ суха Манла бурхны тарнийг тоолох, эргэл мөргөл хийх, тахих, соёрхлыг тавьж үйлдсэний тус эрдэм хязгааргүй байна гэдгийг бурхан багш бээр дахин дахин айлдсан байдаг.
Манла бурхны алдар нэр, тарнийг нэгэн удаа өгүүлснээр найман түмэн галавын хилэнц дэв, арван удаа тоолж уншихад найман буман галавын хилэнц, дэв арилна хэмээсэн. Түүнчлэн заларсан долоон Манлад соёрхлыг талбиваас байх өвчин зовлонд нэрвэгдсэн нь түүнээсээ амар хялбар хагацаж, урт наслах бөгөөд өвчин зовлонгүй болж дайсан, хулгайчийн аюул тэргүүтэн амьдралд тохиолддог хорлол хөнөөл бүгд амирлах болно.
ЦАГААН ШҮХЭРТИЙН ЗҮРХЭН ТАРНИ – Дадята ум аналэ аналэ, хасамэ хасамэ, байрэ байрэ, сомэ сомэ, сарва будда адистана, адимтидэ суха. Ум сарва датагада үсниса сидад бадра хум пад, хум мама хумни суха. Цагаан шүхэрт Бурхны мөргөл, тарнийг уншигч хүмүүн аливаа гадна, дотнын хорлол, аюул гамшиг, хар цагаан хэл ам, гараг эрхисийн муу нөлөөнд үл автдаг хэмээдэг. Тарнийг уншихдаа амьтан бүхэн хэрүүл тэмцэлгүй, аюул гамшиггүй, цаг бусын хагацал зовлонгүй, эв эетэй, эрүүл энх, баяр жаргалтай, элэг бүтэн, амар амгалан байх болтугай хэмээн зөв сайн сэдлийг үүсгэж уншина.
ДАРЬ ЭХИЙН ЗҮРХЭН ТАРНИ – Ум дари дүд дари дүри суухаа. Дарь эх /Төвдөөр: Долма, Санскритаар: Тара Монголоор: Гэтэлгэгч эх /-ийг арван зүг, гурван цагийн хамаг бурхадын үйлсийн эх хэмээн дээдэлдэг. Аюул зовлонд өртсөн нэгнийг ганц үрээ хайрлах эхийн сэтгэлээр бушуу түргэн авран гэтэлгэх тангарагт бурхан. Дарь эхийн хорин нэгэн хувилгаан дүрийг Ногоон дарь эх төлөөлдөг. Ногоон дарь эхийн зүрхэн тарнийг сүслэн уншсан хэн бүхнийг Ногоон дарь эх элдэв зовлон түйтгэрээс ангид байлгаж, учрах аюул, гай саад бүхнээс авран хамгаалдаг.
ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ТУСГАЙ ТАРНИ – Ум ало гарво шэса хум пад хэмээн тус тус тогтмол уншиж, өөрийгөө болон үр хүүхдээ адислана. Мөн #Манла,#Цагаан #шүхэрт, Доржнамжом, #Загджүсүм зэрэг халдварт өвчнөөс сэргийлэх ном засал уншуулна.