Энэ нь хэзээ ч тохиолдож болно: хоол хийх, хар бор ажил хийх, засвар хийх, зугаалах үеэр … Зүсэх нь мэдээж үхэлд хүргэх зүйл биш, гэхдээ маш тааламжгүй байдаг.
Хамгийн эхний зүйл бол шархыг боохоос илүүтэй гарч буй цусыг тогтоох явдал юм. Бид агшин зуурт цусны урсгалыг эмчлэх аргыг хэлж өгье.
Энгийн паприка /нунтаг улаан перц/ нь цусны бүлэгнэлтийн гайхалтай шинж чанартай байдаг. Энэхүү амтлагч нь маш элбэг байдаг тиймээс аваад тавьчихад хэрэгтэй эд байна шүү дээ.
Бараг та бүхний гал тогоонд аль хэдийнэ байгаа. Гэхдээ үүнийг гараа зүсчээд хэрэглэж үзээгүй л байх.
Уг процедур нь маш энгийн: шарханд паприка нунтаг цацаж, даавуугаар дарахад л хангалттай. Цус алдалт аль болох хурдан зогсох болно. Мөн паприка нь нянгийн эсрэг үйлчилгээтэй тул гэмтсэн хэсэгт халдвар дамжихгүй.
Энэ арга нь анхны тусламжийн хэрэгсэл авах боломж хязгаарлагдмал үед ихээхэн тус болно: жишээлбэл, хүнд нөхцөлд эсвэл явган аялалд. Тиймээс аялалаар явахдаа ч гэсэн паприка авч яваарай: та үүгээр хоолоо амталж, анхны тусламж үзүүлэх боломжтой!
Нийтлэлээ найз нөхөдтэйгээ хуваалцахаа бүү мартаарай!