in

ГоёГоё ГайхмаарГайхмаар ХахаХаха Юу вэЮу вэ ХөөрхөнХөөрхөн ГунигтайГунигтай Яг зөвЯг зөв

Ямар хүмүүс сармис идэж болохгүй вэ? Хэрэв та эрүүл мэндээ анхаардаг бол үүнийг заавал уншаарай!

Сармис нь хурц үнэртэй ч хүний эрүүл мэндэд нэн ач тустай. Сармисны найрлагад хүхэр агуулагддаг тул томууны эсрэг хамгийн сайн хамгаалалт төдийгүй сүрьеэ үүсгэгч вирусийг устгах чадалтай. Үүнээс гадна хөгшрөлтийг удаашруулах бодис агуулдаг болохыг эрдэмтэд баталсан.

Сармис нь фосфор, кали, кальци, төмөр зэрэг хүний биед зайлшгүй шаардлагатай бичил элементүүд агуулж, таны биеийг хэрэгтэй амин дэмээр тэтгэдэг шидэт хүнс гэж нэрлэж болох билээ. Гэхдээ эмч нар зарим хүнд сармис хэрэглэхийг зөвлөдөггүй байна.

ОХУ-ын “Come Mode Medical” эмнэлгийн гоо сайхны эмч-дерматологич Елена Климовагийн мэдээлснээр, сармисыг элэг, бөөрний асуудалтай хүмүүст хэрэглэхийг зөвлөдөггүй байна. Энэхүү булцуут ургамал нь хортой элемент агуулдаг тул дээрх өвчнүүд улам даамжрах эрсдэл үүсгэж болзошгүй ажээ.

Өтгөний асуудалтай хүмүүс сармиснаас зайлсхийх хэрэгтэй. Энэхүү булцуут ургамал нь суулгалт өвчний эсрэг заалттай байдаг тул гэдэс дотрыг цочроож, үрэвслийг өдөөж болзошгүй гэж үздэг байна. Мөн сармисыг цусны даралт өөрчлөлттэй, харааны асуудалтай хүмүүст хэрэглэхийг зөвлөдөггүй аж.

Эмч нар мэс засал хийлгэхээр бэлдэж буй өвчтөнүүдэд сармис идэхээс татгалзахыг зөвлөдөг байна. Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд сармис идэхийг хориглодог нь үр хөврөлийн хөгжилд нөлөөлж, нярайд харшлын урвал үүсгэж болзошгүй хэмээн үздэгтэй холбоотой ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *