Зарим хүмүүс гэртээ тарьж, ургуулж буй ургамлуудаа амьд байлгаж чаддаг бол бусад нь юу хийх ёстойгоо сайн мэддэггүй. Үүний шалтгаан нь ургамал болон ургамлыг ургахад анхаарал тавьж, арчилж буй хүн хоёрын хоорондын харилцаатай холбоотой байж мэдэх юм. Гэвч хэрэв танай гэрт тухайн ургамлын юу мэдэрч байгааг уншиж мэддэг тасалгааны ургамлын сав байвал, хэн ч гэсэн огтхон ч санаа зоволгүйгээр ургамал тарьж, ургуулах боломжтой. “Lua” бол ургамлуудын нөхцөл байдлыг олж мэддэг тасалгааны ургамлын сав юм.
Ургамал тарьж, ургуулах үед яах ёстойг бид заримдаа мэддэггүй. Тэгвэл энэ ухаалаг тасалгааны ургамлын савтай байхад алзахгүй. Энэ талаарх сонирхол татам мэдээг та бүхэнд хүргэе.
Одоо таны ургамлууд тантай яг гэрийн тэжээвэр амьтад шиг харилцах боломжтой
“Lua” танд ургамлуудын нөхцөл байдлыг орчуулан, эможинуудаар илэрхийлж хүргэнэ. Нийт 15 төрлийн эможи байх бөгөөд эдгээрээс хамгийн чухал 6-ааг нь зайлшгүй мэдэж авах хэрэгтэй.
- Цангах: Хэрэв та ийм эможи харвал, энэ нь таны ургамалд ус хэрэгтэй гэсэн үг.
- Өвдөх: Таны ургамал урвайсан юм шиг харагдвал, энэ нь хэтэрхий их усалсантай холбоотой.
- Долийх: Хэдийгээр инээмсэглэж байгаа мэт боловч, хэрэв долийсон бол энэ нь та ургамлаа хэтэрхий удаан гэрэлд тавьжээ гэсэн үг. Таны ургамал бага зэрэг сүүдэр бараадахыг хүсэж байна.
- Халуун: Хэт халуун байх үед та хөлөрч буй эможи олж харах болно.
- Цус сорогч: Хэрэв хангалттай гэрэл байхгүй бол таны ургамлын шүд ургаж, яг цус сорогч шиг харагдана.
- Хүйтэн: Таны ургамал даарах үед чичирч буй эможи гарна. Хэрэв та тэр чигээр нь орхих юм бол маргаашнаас нь эхлээд найтааж буй эможи гарах болно.
Тарьж, ургуулж буй ургамлуудаа амьд байлгана гэдэг хэцүү зүйл биш
“Lua”-ийг өөрийн болгосны дараагаар ургамлынхаа танд юу харуулахыг хүсэж буйг анзаарч, дараах энгийн 3 алхмыг хэрэгжүүлэхэд болно. Эхлээд гар утсаа авч, “Lua” аппликейшныг татаж ав. Тэгээд ургамлынхаа төрөл зүйлийг сонгоорой – яг ямар төрлийн ургамал болох эсвэл тохиргоог өөрийн гараар хийх сонголт дээр тавих гэх мэт. Сүүлд нь “Lua”-аар үүсгэсэн QR кодыг уншуулна. Ингээд л болох нь тэр!
Нэгэнт таны ургамал тохируулагдсан бол “Lua” ус, хөдөлгөөн болон температурын мэдрэгчийг ашиглан, таны ургамлыг амьд байлгах тал дээр анхаарна. Үүнд усны нөөцлүүр чухал үүрэгтэй. Энэ нь та ургамлаа тогтмол услаад байх шаардлагагүй гэсэн үг буюу таны ургамалд ус хэрэг болоход нөөцлүүрээс өөрийгөө услах боломжтой гэж ойлгож болно.
“Lua” таны ургамалд илүү амьдрал бэлэглэнэ
Тасалгааны ургамлын сав хөдөлгөөнийг хянаж эхэлснээс хойш бүх хөдөлгөөнийг хянаж, нүдээрээ таныг дагна. Энэ нь таны ургамал өөрийнхөө өмнөх үйл хөдлөлийг харж, ажиглаж байна гэсэн үг юм. Мөн та “Lua”-ийн нүүрний хувирлуудыг аппликейшны тусламжтай өөрт таалагдсанаараа өөрчлөх боломжтой.
Та ургамал хэр сайн арчилдаг вэ? Та “Lua”-ийг ашиглаж, ургамалдаа амьдрал бэлэглье гэж бодож байна уу?