in

Доорх зургаас та хамгийн түрүүнд юу олж харсан бэ? Хариулт нь таны дотоод сэтгэлийн гүнд орших нууцыг ил болгох болно

Хүний дотоод сэтгэл – бид өөрсдийнхөө дотор юу нуугдаж байгааг төдийлөн анзаарахгүй, мэдэх ч үгүй яваа. Бидний тархи биднийг хуурсаар л… Хоёр хүн нэг ижил зураг үзсэн мөртлөө тэс өөр зүйлийг олж харж болно. Үүнд логик хамаагүй, сэтгэл зүйд хамаг шалтгаан оршино. Тийм байж болох уу?

Болохоор барах уу, яагаад гэдгийг бид та бүхэнд тайлбарлахаар бэлдлээ.

Зураг – хуурмаг үзэгдэл

Хоёрдмол эсвэл олон утгат дүрс гэсэн ойлголт байдаг. Хоёр зураг нуугдсан нэг зураг, ямар нэгэн хүчин зүйлээс болоод хүмүүс тэр хоёр зургийн аль нэгийг нь л олж харна. Хүмүүс нэг зургийг хараад өөр өөр төсөөлөлтэй байдаг учраас хоёр зургийн аль нэгийг харахад хүргэдэг ажээ.

Бид та бүхэндээ энэ төрлийн хэд хэдэн зургийг санал болгож байна. Өөрийнхөө дотоод сэтгэлийг илүү ойлгоход тань тусална гэж найдлаа.

Ямар эмэгтэйг харж байна вэ?

Ихэнх хүмүүс дур булаам залуу эмэгтэйг олж хардаг юм, хагас цааш харсан. Зарим нь том хамартай хөгшнийг харна. Та хоёр дахь зургийг нь олж хараагүй л байна уу? Сайтар ажигла, бүсгүйн чих – хөгшний нүд юм.

Сэтгэл судлаачид аль эмэгтэйг хамгийн түрүүнд харсныг асууна. Аливаа зүйлийг хэрхэн хүлээн авч байгааг тодорхойлох тест гэж үзэх ажээ. Хэрвээ нэг дүрсийг эхлээд харсан бол дараагийн дүрсийг олж харахад маш хэцүү байх болно.

Энэ бүгдийг өөрсдийнхөө амьдралд хөрвүүлж бодвол яах вэ? Амьдралыг ямар өнцгөөс харах, амьдралын туршлагыг хүлээн авах тал дээр юу өөрчлөгдөх бол? Бидний үзэл бодол, дотоод сэтгэл нь биеэ авч явах байдалд хэрхэн нөлөөлж байгааг илтгэнэ гэж үзнэ.

Хэрвээ анхаарлаа хандуулж хоёр дахь дүрсийг олж харж чадсан бол – та маш уян хатан чанартай юм. Таны дотоод сэтгэлийн зарчим таны хувьд чухал, энэ зарчим нь зөв шийдвэр гаргахад тусалдаг.

Хэрвээ хоёр дахь зургийг олж харж чадаагүй бол эсвэл маш их хичээж байж олж харсан бол амьдралын шинэ нөхцөл байдалд дасан зохицохдоо удаан. Заримдаа маш зөрүүд, алсыг харж чаддаггүй нэгэн.

Галуу эсвэл туулай?

Ажилд авахад энэ тестийг өргөн ашигладаг. Уран бүтээлч чадварыг илрүүлэх зорилготой тест. Аль алийг нь амархан олж харсан уу?

Хэрвээ тийм бол та санаачлагатай, уран бүтээлч сэтгэлгээтэй хүн юм. Хоёр дахь дүрсийг харахад хүч их шаардсан бол уран бүтээлч сэтгэлгээ муутай гэж үзнэ.

Хөгжимчид үү, хөгшчүүд үү?

Уг уран бүтээлийг мексикийн зураач Октавио Окампо бүтээсэн. Далд утга санаа агуулсан уран бүтээлээрээ тэр алдартай. Анхааралтай харвал түүний зургаас маш олон зүйл олж харж болно.

Өвгөн, эмгэн хоёр  өөд өөдөөсөө харжээ. Тэдний хөмсөг – мексик хөгжимчний малгай, нүд нь – хөгжимчдийн царай. Харж байна уу? Дэлхий ертөнцийг хүлээн авах үзэл бодлыг илэрхийлнэ. Хэрвээ хөгжимчдийг хамгаас түрүүнд харсан бол – та өөдрөг үзэлтэй хүн. Хөгшчүүдийг харсан бол таны зүрх сэтгэл уйтгар гунигаар дүүрчээ. Та дэлхий ертөнцийг хар бараанаар хардаг нэгэн.

Ковбой юу, өвгөн үү?

Юуг хамгийн түрүүнд харсан бэ? Залуу ковбой эсвэл том хамартай хөгшнийг үү? Хүний сэтгэн бодох чадварыг илэрхийлнэ гэж сэтгэл судлаачид үзэж байна. Өөдрөг сэтгэл санаатай хүмүүс залуу дүр төрхийг юунаас түрүүнд олж хардаг ажээ.

Гавал уу эсвэл залуу хос уу?

Ихэнх хүмүүс залуу хосыг олж хардаг. Хана хэсгийг сайтар ажиглан харвал гавлын яс үзэгдэнэ.

Таны оюун ухааны уян хатан чанарыг илтгэнэ, таны тархи хэр хурдан ажиллаж байна вэ? Хэрвээ нэг дүрсээс нөгөө рүү хурдан шилжиж чадсан бол таны толгой маш хурдан ажиллаж чаддаг. Эхлээд гавлын яс харсан бол таны дотоод сэтгэл хар бодол байх ажээ.

Заримдаа өөрийнхөө дотоод сэтгэл рүү өнгийх маш хэрэгтэй үе байдаг, ямар нууц тээж явна вэ гэдгийг хүн мэдэж байх ёстой. Эдгээр зураг өөрийгөө ойлгоход тусална. Зүгээр л анхааралтай хар.

Бидний нийтлэл танд таалагдсан гэж найдаж байна – найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *