Бамбай булчирхай – хүзүүний угаар байрлах эрвээхий хэлбэртэй эрхтэн. Гормон ялгаруулах, бодисын солилцоог зохицуулах, бие махбодийн эрч хүчийг үйлдвэрлэх эрхтэн гэж ойлгож болно.
Бамбай булчирхайн гормонууд маш олон үүргийг гүйцэтгэнэ:
- Биеийн жин
- Зүрхний хэмнэл
- Амьсгал
- Булчингийн хүч чадал
- Сарын тэмдгийн тойрог
- Биеийн дулаан
- Төв мэдрэлийн систем
- Холестерины хэмжээ
Гормон дутагдсанаар гипотиреозд хүргэнэ эсвэл хэт их гормоны хэмжээ (гипертиреоз) нь зүрхний хэмнэлийг эвдэх зэрэг сөрөг үр дагавартай.
Т3 болон Т4-ийн хэмжээ бага байх (гипотиреоз) шинж тэмдэг:
- Арьс, үс хуурайших
- Депресс
- Хүйтэн хэмд хэт мэдрэг болох
- Нойрны асуудал
- Хүнд, удаан үргэлжлэх сарын тэмдэг
- Булчин, үе мөчөөр өвдөх
- Ядрах
- Анхаарал төвлөрөл муудах
Т3 болон Т4-ийн хэмжээ их байх (гипетиреоз) шинж тэмдэг:
- Хөлрөх эсвэл халуунд мэдрэг болох
- Гар чичрэх
- Айдас төрөх
- Үс унах
- Уур уцаартай болох
- Хэт хөдөлгөөнтэй, аливаад мэдрэг болох
Бамбай булчирхайн өвчлөл үүсгэх шалтгаан маш их. Йодын дутагдал эсвэл ямар нэгэн шим тэжээл дутагдсантай холбоотой байж болно.
Бамбай булчирхайн өвчлөлийн эмчилгээ
Аливаа хүнсний бүтээгдэхүүн хүний бамбай булчирхайд эерэг, сөрөг байдлаар нөлөөлж болно. Бамбай булчирхайн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэх эртний төвдийн гайхалтай арга байх ажээ. Энэ бол 5 алхамтай эмчилгээ бөгөөд бамбай булчирхайн эрүүл мэндийг дэмжиж гормоны тэнцвэрт байдлыг хангана.
Алхам 1: Гарын алгаа сайтар үрж халаана. Дараа нь бамбай булчирхай байгаа газар халуун алгаа тавьж 10 минут орчим барина.
Алхам 2: Аманд байгаа шүлсээ залгиад гурван удаа дарааллаж араас нь ус ууна.
Алхам 3: Амьсгалаа гаргаад доош тонгойно. Эрүүгээ цээжиндээ хүргээд амьсгал авахгүйгээр хэдэн секунд барина. Амьсгалаа аваад хүзүүгээ тэгшилнэ. Толгойгоо өргөхдөө доод уруулаа дээд уруул дээр байрлуулсан байна. Энэ байрлалд хэдэн секунд бариад амьсгалаа гаргана.
Алхам 4: Толгойгоо эхлээд зүүн тийш, дараа нь баруун тийш болгоно, гэхдээ эрүүгээ цээжнээсээ салгахгүйгээр дасгалыг хийнэ. Энэ нь бамбай булчирхайд онцгой иллэг болдог байна.
Алхам 5: Амьсгалаа авахдаа толгойгоо өргөөд алхам 3-ыг арван удаа гүйцэтгэнэ.