Гэр бүл болоод он удаан жил өнгөрөх явцад эхнэр нөхрийн нэгэндээ тавих анхаарал суларч, тайвшран нэгэн хэвийн нөхцөл бий болдог билээ. Харин ингэж болохгүй гэдгийг “Ухаалаг эмэгтэйн дүрэм” хэмээх номонд бичсэн байна. Жишээ нь эхнэр хүн онцгой анхаарал хандуулах ёстой зарим нэг нөхцөл бол…
Эр нөхрөө хайрла
Та уужим зайтай том, хотын захын байшинд амьдрах хүсэлтэй байхад нөхөр чинь хотын төвийн байранд илүү дуртай… Та 3 хүүхэдтэй болохыг мөрөөддөг бол нөхөр чинь 2 хүүхэд… Та Европод амрах санаатай байхад нөхөр чинь Азид… Өөрийнхөө хүсэл зоригийг хамгаалан эцсээ хүртэл тэмцэх хэрэг байна уу?
Хэрвээ энэ хамгийн чухал бол тэгэлгүй яахав. Бусад нөхцөлд нөхөртөө найдах нь зөв. Учир нь хоорондоо эв зүйтэй байх нь өөрийнхөө зөвийг үргэлж батлан тэмцэж байхаас хамаагүй дээр байлгүй яахав.
Өөрийгөө анхаар, гэхдээ хэтрүүлж болохгүй
Эр нөхөр чинь чамайг сайхан бүсгүй гэж үздэг нь ойлгомжтой ба тэгж боддоггүй байсан бол хуримын бөгж зүүх санал тавихгүй байсан биз. Гэхдээ ингэж боддог гээд тайвшрах биш гадаад төрхөндөө анхаарч байх хэрэгтэй бөгөөд заавал кино од шиг болох шаардлагагүй билээ.
Эр нөхөрт тань ганцаараа баймаар санагдах үе бий
Заримдаа эрчүүдэд ганцаараа баймаар үе байдаг. Тиймээс түүний энэ чухал хүслийг нь биелүүлж байх хэрэгтэй. Ажлаас ядарч ирсэн нөхрөө элдэв асуулт, гуйлт, даалгавраар дарах хэрэггүй. Ядаж хагас цаг амарч, хэвийн байдалдаа орог. Хамгийн сайн нь эр нөхөр чинь өөрөө ярьж эхлэх болтол хүлээх билээ.
Эр нөхрөө дэмж
Хамгийн ялихгүй муу зүйл тохиолдсон ч эр нөхрөө дэмжиж бай. Эр хүн үүнийг ойлгодог юм. Мөн эр нөхрийнхөө хамгийн жижиг, энгийн тусламжинд ч баярлаж байгаагаа хэлж, магтаж байх хэрэгтэй ба эр хүн өөрийгөө хэрэгтэй хүн гэдгээ мэдэрч байхдаа л эр хүн байдаг.
Ах дүү, төрөл садных нь тухай муугаар битгий ярь
Тэд жинхэнэ тамын тогооныхон байсан ч гэсэн тэр. Үнэхээр тийм бол нөхөр чинь энэ тухай сайн мэддэг байж таарах ба үе үе үүнийгээ ил гарган шүүмжилнэ. Түүний л эрх. Харин та хажуугаар нь үг нэмж өөрийгөө тэнэг харагдуулах шаардлагагүй юм.
Романтик харьцаа алга болох ёсгүй
Хүүхэдтэй гэр бүл ч гэсэн болзож байх хэрэгтэй. Хоёулханаа оройг цуг өнгөрөө. Кино үзэх, ресторанд орох… зэрэг ямар байдлаар байх нь чухал биш харин хэн ч саад болохооргүй, зөвхөн та хоёрын орой байх нь л чухал юм шүү.
Хамгийн эмзэг, нууцлаг ажилдаа эрэгтэй нь удирдагч байх хэрэгтэй
Таны нөхөр секст дэндүү идэвхгүй юм уу эсвэл эсрэгээрээ байлаа ч сексийн амьдралыг эр нөхөр чинь удирдаг. Энэ ажлаа эр нөхөртөө тааруулж амьдрах нь танд аз жаргал мэдрүүлэх болно.
Хүүхдүүдээ битгий муул
Мэдээж хэрэг эр нөхөртөө танай гэрийн дайсны цэргүүд ямар байсан тухай ярилгүй яахав. Гэхдээ хүүхэд чинь гадаа гараад танигдахгүй болтол шавартай хутгалдсан, охин чинь хичээлдээ муу байна гэх зэрэг зүйлийг хэмжээ хязгаартай ярих нь зөв. Үгүй бол нөхөр тань таныг муу ээж гэж бодох болно.
Араар нь бүү муу хэл
Таны дотор нөхрийнхөө болохгүй байгаа зүйлийн тухай хэлмээр, яримаар юм хуралдсаар байгаа бол энэ явдлаа гадагшаа гаргах хэрэггүй. “Муу нөхрийн” тухай ээжид нь, найздаа гомдоллохоосоо өмнө нөхөртэйгөө болохгүй байгаа зүйлийнх нь тухай шууд ярилц. Цагаа олсон энэ яриа олон хэрүүл уруулаас ангижруулна.
Ганц бие найзаасаа хэзээ ч зөвлөгөө бүү гуй
Ганц бие найз нар чинь гэр бүлийн амьдрал гэдгийг тэр чигээрээ цэцэг шоколадны үе мэт ойлгодог ба таны ярьсан ямар нэг болохгүй зүйл тэдэнд сүйрэл болж байгаа мэт сонсогдоно.
Гэр орны тохь тухыг хангаж бай
Эрчүүд гэж хачирхалтай нөхдүүд байдаг. Тэдний граж юмуу ажлын өрөөнд нь эмх замбараагүй байх нь өөрсдөд нь тун тааламжтай байдаг бол гэрт орж ирэхэд нь тохь тухын тухай ойлголт нь орвонгоороо эргэдэг билээ. Тиймээс гэр орноо үргэлж цэвэр цэмцгэр, тохь тухтай байлгаарай.
Бусдын хажууд нөхөртэйгөө бүү маргалд
Ялангуяа хүүхдийн хажууд. Тэр тусмаа хүүхдээ хэн нэгний талд оруулах гэж битгий зүтгээрэй. Та хоёрын асуудал зөвхөн та хоёрын л асуудал шүү.
Ямар нэг амттай хоол хийж өгч бай
Сэтгэл гаргаж хийсэн хоолонд эрчүүд дуртай байдаг. Та хэзээ ч мэргэжлийн тогоочийн хэмжээнд хоол хийж чадахгүй байлаа ч гэсэн ялгаагүй, сэтгэл гарга.
Чамд хамаагүй бол чимээгүй өнгөр
Эр нөхрийнхөө амьдралд тохиолдож байсан аливаа нэг бэрхшээл, бүтэлгүйтлийн тухай нарийвчилсан юм бүү асууж шалгаа. Магадгүй тэр бүх бүтэлгүй зүйлийнхээ тухай дурсах дургүй байж болно. Эр нөхөр чинь өөрийн гэсэн нууцтай байг л дээ. Танд ч гэсэн тийм нууц байдаг хойно.
Маргалдах үедээ дуугаа өндөрсгөж хэзээ ч болохгүй
Эрэгтэй хүний хувьд эмэгтэй хүний хэлж байгаа мэдээлэл чухал биш харин ямар байдлаар түүнд хүргэж байгаа нь чухал байдаг. Тийм учраас маргалдах үедээ таны өөрийн чинь зөв байсан ч дуугаа өндөрсгөж болохгүй. Аль болохоор зөөлөн дуугаар үгээ хэлэх хэрэгтэй ба ийм нөхцөлд эр нөхөр чинь таны үгийг сонсож ойлгох магадлал нэмэгдэнэ.
Аль болох их үнсэж бай
Олон жил цуг амьдарч байгаа хосууд нэг нэгнийгээ үнсэхээ больдог. Гэтэл энэ үнсэлт гэдэг маань маш чухал зүйл шүү дээ. Өдөрт ядаж нэг удаа эр нөхрөө үнсэж байх хэрэгтэй ба үнсэх гэдэг хайраа илчилж байгаа хамгийн сайхан, энгийн үйлдэл билээ.