Таны хүүхэд ухаалаг утас, нөүтбүүк, таблетаар байнга тоглодог уу? Хэрвээ тийм бол та анхаарлаа түр хандуулаарай. Судлаачдын хэлж байгаагаар хараа хяналтгүйгээр эдгээр зөөврийн төхөөрөмжүүдтэй хүүхдүүдээ найзлуулснаас үүдэн тэдний суралцах, хөгжих, зан авирын тал дээр нь асуудал үүсч болзошгүй гэнэ. Ингээд ямар ямар нөлөө үзүүлж болох тухай дэлгэрэнгүй мэдэж авцгаая.
1. Таблет тархины хөгжилд нөлөөлдөг
Хүүхэд төрөөд нэг нас хүртэлх хугацаанд тархи хэмжээгээ гурав дахин тэлдэг ба цаашлаад 21 нас хүртэл хурдацтайгаар хөгжиж байдаг. Хөгжих хугацаандаа их хэмжээний өдөөлтийг шаарддаг. Зарим тохиолдолд, эдгээр технологиуд нь танин мэдэхүйн хоцрогдол, суралцах идэвхийн сулрал, ямар нэг зүйлээс хамааралтай байх зэргийн шалтгаан болдог байна.
2. Нийгмийн хөгжлийн хоцрогдол
iPad гэх мэтийг хэрэглэдэг цэцэрлэгийн насны хүүхдүүдийн ярианы хөгжил бусдаасаа хоцрох хандлагатай байдаг ба хичээлдээ идэвхигүй оролцдог.
3. Таргалалт
Канад хүүхдүүдийн дөрөвний нэг нь, Америк хүүхдүүдийн гуравны нэг нь таргалалт өвчнөөр өвчилсөн байдаг. Эдгээр төхөөрөмжүүд нь хүүхдүүдийг байнгын суугаа хэвшилтэй болгодог ба энэ нь аажимдаа жингийн илүүдэлтэй болдог гэсэн үг юм.
4. Нойр муутай байх
Энэ ч мөн гайхах зүйл биш юм. Хүүхдүүд компьютер тоглоомын ихэвчлэн шөнө дөл болтол тоглодог. Бид ч мөн орой болсон хойно утас, таблетаа бариад л сууцгаадаг шүү дээ.
5. Сэтгэцийн өвчлөл
Өндөр хурдны мэдээллийн сувгууд анхаарал төвлөрүүлэх чадварыг бууруулдаг. Ингэснээр тархины гадаргуун урд хэсгийн мэдрэлийн хэсгийн зам нарийсдаг.
6. Ямар нэг зүйлд амархан донтох эрсдэлийг нэмэгдүүлдэг
Эдгээр технологийн хэрэглээг эцэг эхчүүд хүүхэддээ шууд бусаар хэрэглэх замыг нээж өгдөг. Хэрвээ эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамт цагийг өнгөрөөдөггүй, анхаарал халамж муу тавьдаг бол технологиос хамааралтай болох магадлал тэр хэмжээгээр нэмэгддэг гэнэ.
7. Цацраг туяаны нөлөө
Гар утаснаас ялгарч буй хорт туяа нь хорт хавдар үүсгэх магадлалтай. 2013 онд Торонто-гийн их сургуулийн багш доктор Антонийн хийсэн судалгаагаар,радио давтамжийн нөлөөнд байх нь хорт хавдар үүсгэж болзошгүй гэдгийг баталсан байдаг.
8. Нүдэнд хэт ачаалал өгдөг
Дэлгэцийг олон цагаар ширтэх нь нүдийг ядраах нь мэдээж, нэн ялангуяа хүүхдүүдийн нүдийг маш их ядраадаг. Таны хүүхэд эдгээр технологуудыг ашигладаг бол, 30 минут тутам холдуулж амрааж байгаарай.
Batmagnai