in

Та дараах 5 аргын тусламжтай сөрөг энергитэй, таагүй хүмүүсээс ангижраарай!

Амьдралынхаа туршид  таны зайлшгүй эзэмшсэн байх ёстой  чадваруудын дунд сөрөг хүмүүстэй хэл амаа ололцож сурах чадвар заавал орно. Сөрөг бодол, энергитэй хүмүүс  өөрсдийн  хэлбэлзлийн хүрээнд биднийг аваачих гээд байдаг талтай тул та тэднээс ангижрахыг хүсвэл анхаарлаа хандуулна уу.

Хэрвээ та өөдрөг нэгэн бол сөрөг хүмүүстэй хамт байх  нь таньд муу нөлөөтэй. Энерги хүмүүсийн хооронд дамждаг учраас , та эдгээр хүмүүстэй хамт байх үед сэтгэл дундуур байх, цухалдах, ядрах зэрэг шинжүүд илэрч болдог.

Хэрвээ хэн нэгэнд  сөрөг хандлага ажиглагдвал тэр хүн зовлон шаналал тээж яваа гэдгийг санаж яваарай. Амьдралдаа сэтгэл хангалуун байдаг хүн хэзээ ч өөрийн амьдралаа уур бухимдалаар дүүрэн байлгахыг хүсэхгүй шүү дээ. Тэдгээр хүмүүстэй харилцахыг дарамт ачаа мэтээр хүлээж авах хэрэггүй гэдгийг санаарай.

Таны энергийг сорж аваад байгаа хүмүүстэй хэрхэн харьцах вэ гэдэг нь их чухал бөгөөд бид таньд 5 арга замыг хүргэж байна.

1. Тайвшир

Өөрийн энергийн гэрлээ хадгалж үлдэх хэрэгтэй ба  бүгдийг хэт хүндээр тусгаж авах хэрэггүй. Эерэг дүр зургийг үзүүлж , нүүрэндээ инээмсэглэл тодруулах нь допамин, сератонин зэрэг бодисуудыг ялгаруулж таныг илүү дээр байдалд аваачих болно.

 

2. Урмын үгсийг харамгүй хэлж байгаарай

Урмын үгсээр магтаж сайшаах нь хэн нэгэнд сөрөг бодлуудаа таягдан хаяхад нь тусалдаг.  Та тэднийг урамшуулснаар тэд  шинэ энергийн түвшинд шилжиж, сөрөг бодлоосоо бага ч болов ангижирна. Өөрийгөө сөрөг тулаанд бэлтгэлгүйгээр, тэдний сүүлд гаргасан амжилт, гадаад байдлых нь тухай урмын үгсийг хэлж чаддаг байгаарай.

 

3. Нөхцөл байдлыг аль болох эерэг байлгахыг хичээгээрэй

Сөрөг хариу авахаар асуултыг аль болох асуухгүй байсан нь дээр. Таны харилцаж буй хүн тань хэрэглэгчээс ирсэн гомдлын жагсаалтыг барьчихсан , сэтгэл дундуур сууж байх үед нь юу ч болоогүй мэт Юу байна даа ? гэж асуух нь утгагүй шүү дээ.  Харин оронд нь анхаарлыг нь түр өөр зүйл рүү сатааруулж  эерэг зүйл асуугаарай.

 

4. Өөрийн талд бат зогсоорой

Зарим сөрөг хандлагатай хүмүүс  бусдын ая тухыг алдагдуулж, дургүйцлийг нь төрүүлэхдээ мэргэшсэн байдаг. Тэд таны оюун санааг бусниулж таныг өөрийхөө энергийн түвшинд аваачих гээд байдаг. Тэдэнтэй сөргөлдөхөөс зүрхшээх хэрэггүй. Хэзээ үгүй гэж хэлэхээ мэддэг байж өөрийгөө нөхцөл байдлаас авч гарах хэрэгтэй.

 

5. Хэзээ орхиж явахаа мэддэг байх

Та бүх гомдлын үгийг дуустал нь сонсох албагүй. Энерги тань шавхагдах үед өөрийгөө энэ байдлаас чөлөөлж сураарай. Зарим тохиолдолд өөрийгөө чөлөөлж ‘энэ зүйлийн тухай  ярилцах нь надад таагүй байна.’ Бид өөр ямар нэг өөдрөг зүйлийн тухай ярьж болох уу?  Хэрвээ боломжгүй гэвэл би яриагаа дуусгамаар байна’ гэж хэлэх нь шударга байх болно.

Ямар ч тохиолдолд өөрийгөө сөрөг хандлагын хохирогч  болгох хэрэггүй, харин өөрийн тань оюун ухаан, сэтгэл санааны хүчийг шалгаж буй шалгуур гэж хүлээж аваарай.  Аливаад уужуу тайван эерэг хандлагатай байж,бусдад  урмын үгсийг харамгүй хэлж, өөрийгөө хүндэлж зөв гэж бодсон зүйлдээ бат зогсоорой.  Энерги сорогч болон сөрөг хүмүүстэй таарвал дээр дурьдсан зүйлсээс ганц хоёрыг нь туршаад үзэхэд л та нөхцөл байдлыг өөрчлөх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *