in ,

Бөөрний үйл ажиллагаа доголдож, өвчилж байгааг илтгэх 8 шинж тэмдэг. Эдгээр зүйл танд мэдрэгдэж байвал зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатай!

Бөөрний архаг болон, хурц дутагдал нь маш хүнд өвчин бөгөөд бөөрний үйл ажиллагаа алдагдсанаас болж үүсдэг билээ. Энэ эрхтэн ойролцоогоор 2 сая нефрон агуулж 5 минут тутамд 3-4 литр цус шүүж, хүний биеийн эрүүл мэндийг хангаж байдаг онцгой чухал эрхтэн учраас үргэлж анхаарч, хайрлаж, хамгаалж явах хэрэгтэй юм.

Хаван болон үрэвсэл

Бөөр үрэвсэн үйл ажиллагаа нь доголдож эхлэх үед хүний биеийн илүүдэл шингэн гадагшлах нь багасаж хөл хавагнан элдэв үрэвсэл үүсдэг.

Шээх мөчлөг алдагдана

Шээсний өнгө, үнэр, шингэний байдал өөрчлөгдөх нь таны бөөрний үйл ажиллагаа доголдож байгаагийн шинж. Шээх үед өвдөх, бага хэмжээгээр шээх, шээс хөөсрөх, шээх гэж хүчлэх зэрэг нь бөөрний дутагдал байгааг илэрхийлж байгаа юм. Ийм тохиолдолд яаралтай эмчид үзүүлэх нь зөв.

Арьс бижрүүтэх

Буруу ажиллаж байгаа бөөр цусаа гүйцэд шүүж чадахгүйгээс үлдсэн хор арьсан дээр бижрүүтэх байдлаар илэрч гардаг.

Ядрах

Бөөр нь EPO хэмээх гормон ялгаруулдаг бөгөөд энэ нь эритроцитын тоо хэмжээг тогтворжуулж байдаг зүйл юм. Бөөрний ажиллагаа дутагдаад эхлэнгүүт чухамхүү энэ гормон ядаргаа болон бага хэмжээний энергийн эх үүсвэр болно.

Жигд бус амьсгаа

Амьсгаа давхцахыг хүмүүс нэг их тоодоггүй боловч энэ нь бөөрний үйл ажиллагаа дутагдаж байгаагийн бас нэг илрэл юм. Цусан дахь элдэв хор бүрэн гүйцэд шүүгдэхгүйгээс болоод хүчилтөрөгчөөр ядмаг агаараар амьсгалж эхлэх ба энэ бүхэн уушгинд нөлөөлж байгаа нь амьсгаа давхцалаар илэрнэ.

Аманд төмөр амтагдах

Бөөрний дутагдлаас үүдэн бие махбодиор элдэв хор гадагшлахгүй хуралдаж эхлэх ба энэ нь аманд төмрийн амт байдлаар мэдрэгддэг.

Бүсэлхий хавиар өвдөх

Бөөр бүсэлхийний доод хэсэгт байрлах ба тэр хавийн ямарваа нэг гажуудал нь бүсэлхий хавиар өвдөж илэрдэг.

Дотор муухайрах, толгой эргэх, анхаарал төвлөрөлт сулрах

Бөөр гүйцэд ажиллахгүй үед бусад эрхтэн, эд эсийг хүчилтөрөгчөөр баялаг цусаар хангаж чадахгүй учраас мэдрэлийн үйл ажиллагаанд нөлөөлдөг ба энэ нь толгой эргэх, фокус тааруулж чадахгүй байх мэтээр мэдрэгдэнэ. Бөөрний хурц дутагдалтай хүмүүст толгой эргэх, дотор муухайрах, юм мартах зэрэг шинж тэмдгүүд их илэрдэг нь эдгээр шинж тэмдэг бөөртэй холбоотойг баталж байгаа нь тэр билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *