in

Эцэг эхийн аль нэг нь нэгнээ xуурч мэxэлсэн тохиолдолд энэ нь хүүхдийн ирээдүйд дараах 7 байдлаар нөлөөлөх эрсдэлтэй!

Гэр бүл салалт – энэ бол нуух аргагүй бодит байдал. Шалтгаан нь тоо томшгүй, зарим нэг салалтыг эерэгээр хүлээж авахаас ч өөр аргагүй байдаг. Гэхдээ зөвхөн гэр бүлийг салан бутаргахаас гадна хүүхдийн ирээдүйд сөрөг нөлөө үзүүлж байгааг мартаж болохгүй. Энэ бол эхнэр нөхрийн хэн нэг нь хуурч мэхлэх явдал юм. Хууран мэхлэгч зөвхөн эхнэр, нөхрийн сэтгэлийг шархлуулаад зогсохгүй, хүүхдийн сэтгэлд ч эдгэршгүй хар мөр үлдээнэ.

Эцэг, эхийн хэн нэг нь хуурсан тухай хүүхэд мэдвэл ирээдүйд нь нөлөөлж болох 7 зүйлийг танилцуулахаар бид бэлдлээ.

Хүүхдүүд гэр бүл салсны дараа…

Дараа нь бас л урвана

Бага байхад нь эцэг эхийн хэн нэг нь хуурч мэхэлж байсан бол ирээдүйд 55% нь адил төстэй үйлдэл гаргах магадлалтай гэж сэтгэл судлаачид үзэж байна. Энэ бол эцэг эхээс үзүүлсэн үлгэр дуурайллаас шалтгаалж байгаа юм. Салсныхаа дараа хүүхдээ яаж ч зөв хүмүүжүүлж сургаж байсан ч хамаагүй тэд эцэг эхийнхээ алдааг өөрийн мэдэлгүй хуулбарладаг.

Шархалсан сэтгэл

Урвалт гэдэг бол хүүхдийн хувьд том цохилт. Урвалтаас үүдэлтэй хэрүүл уруул хүүхдийн сэтгэлийг маш гүн гэмтээж өөртөө итгэх итгэлийг нь алдагдуулдаг. Тэр эргэн тойрныхоо хүмүүст итгэх итгэлээ ч алдана. Аливаа харилцаа нь байнга айдас дагуулж эхлэх бөгөөд том болоод хартай болоход нөлөөлж болзошгүй.

Итгэлээ алдах

Ирээдүйд хүүхдүүд гэр бүлтэй болохоос айх бөгөөд хэн нэгэнд итгэх итгэлээ алддаг. Найз нөхөдтэй болохоос зайлсхийхээс гадна олны дунд дуугүй нэгэн болж хувирдаг.

Өөртөө итгэх итгэлээ алдах

Урвалт гэдэг зүйлийг харсан хүүхэд өөртөө итгэх итгэлээ алддаг. Хүүхдүүд урт хугацааны харилцаанаас зайлсхийнэ, хэзээ нэгэн цагт хаягдана гэх айдастай байх ажээ. Эсвэл хаягдахаас айж өөрсдөө эрт хаяж эхэлдэг байна.

Аз жаргалтай гэр бүлд итгэхээ болино

Хүүхдүүд маш их ааштай, уцаартай болцгоодог. Гэр бүл салахгүй ч гэсэн тэр эцэг эхдээ итгэх итгэлээ алдсан. Цаг хугацааны эрхэнд эцэг эхээ ч хайрлахаа больж эхэлдэг байна. Гэр бүлийн харилцаа нь чин сэтгэлийн бус болж нэгэн хэвийн хөндий хүйтэн харьцаа тогтоодог.

Эцэг эхийг сонгох

Зарим нэг эцэг эхчүүд хүүхдүүдээ хувааж хуваарилж эхэлнэ, эсвэл сэтгэл санаагаар хохирсон тал нөгөө талаасаа өшөөгөө авах зорилгоор хүүхдийг барьцаалдаг. Ямар ч тохиолдолд эцэг эх хоёулаа хүүхдэд хэрэгтэй. Эцэг эхийн дайн хүүхдийн өөртөө итгэх итгэлийг алдагдуулж ганцаардмал байдалд оруулдаг байна.

Насанд туршдаа сэтгэлийг шархтай үлдэнэ

Он жил өнгөрсөөр, харин эцэг эхийн хууран мэхлэлт ой санамжаас нь салахгүй. Ирээдүйд гэр бүлдээ тэрээр өө хайж эхэлнэ. Ямартай ч тэр жирийн аз жаргалтай гэр бүлд өссөн хүн шиг байж чадахгүй.

Хайртай эхнэр нөхрөө мэхлэх үйлдлэл хийхээсээ өмнө сайтар бодож байгаарай, ялангуяа хүүхэдтэй бол. Хуурч мэхэллээ гэхэд хүүхэд та хоёрын хэрүүл уруулын гэрч байх ёсгүй. Энэ тухай найз нөхдөдөө ч сануулж хэлэх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *