Ягаан эсвэл улаан сонгино – олон гэрийн эзэгтэйн дуртай ногоо. Энэ л ногоо хоолонд хурц амт нэмж, гоёмсог харагдуулна. Цагаан төрлийг бодвол зөвхөн гадаад төрхөөрөө бус амтаараа ч давж гарна.
Сонгины тод ягаан өнгө нь агуулагдах антоцианам болон антиоксидантаас шалтгаалж буй хэрэг юм. Чухам эдгээр бодис цагаан сонгиноос 2 дахин илүү агуулагддаг. Өнөөдөр та бүхэндээ ягаан сонгиныг төрөл бүрийн өвчлөлд хэрхэн ашиглахыг танилцуулахаар бэлдлээ.
Хорт хавдраас урьдчилан сэргийлэх
Ягаан сонгинод агуулагдах кверцетин нь хорт хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлж химийн хордлогын эсрэг нөлөө үзүүлнэ. Тиймээс ягаан сонгино – хорт хавдраас урьдчилан сэргийлэх аргуудын нэг болно.
Ганц анхаарах зүйл: урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх гэж байгаа бол өдөр болгон хүнсэндээ нэмнэ. Энэ тохиолдолд кверцетин үйлчилгээ үзүүлэх хэмжээнд биед хуримтлагдах ажээ.
Чихрийн шижингийн эсрэг эм
Түүхий сонгино, тэр дундаа ягаан сонгино инсулины ялгаруулалтад нөлөөлдөг гэдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Цусан дахь сахарын хэмжээ нэмэгдсэн хүмүүст эмч нар өдөрт 1 ширхэг дунд зэргийн сонгино идэхийг зөвлөж байна.
Өтгөн хаталтын эсрэг
Ягаан сонгино нь хоол боловсруулах бүх үйл явцыг зохицуулна. Ширхэглэг ногооны хувьд өтгөнийг зөөлөн гадагшлуулах үйлчилгээ үзүүлдэг байна.
Хоолойн өвчний эсрэг
Ягаан сонгино – байгалийн хүчтэй антибиотик. Хоолойн үрэвслийг эмчлэхийн тулд 1 сонгины шүүсийг адил хэмжээний зөгийн балтай холино. Бэлдмэлийг өдөрт 5 удаа 1 ц.х-аар хэрэглэнэ.
Хамраас цус гарахад хэрэглэнэ
Ягаан сонгино цус тогтоох үйлчилгээ үзүүлнэ. Хамраас цус гарвал хэсэг хугацаанд ягаан сонгино үнэрлээрэй.
Цусны даралт ихсэхэд
Цусны даралт ихсэх, склерозоор шаналж буй хүмүүсийг өдөрт багадаа 1 толгой ягаан сонгино идэхийг зөвлөж байна. Салатандаа хийгээд идэхэд л хангалттай.
Ягаан сонгино – холестерины мөнхийн дайсан
Цусан дахь илүүдэл холестерин маш олон өвчний суурь болно. Уг бодисын хэмжээг тэнцвэржүүлэхийн тулд ягаан сонгино тусална шүү. Олон өвчтөн ягаан сонгино хэрэглэж ид шидийг нь үзээд байна. Сарын хугацаанд өдөр болгон тал стакан сонгины шүүс уухад холестерины хэмжээ 25%-иар буурчээ.
Та ягаан сонгинод дуртай юу? Та бас эмчилгээний бусад арга мэдэх юм биш биз? Сэтгэгдэл хэсгээр бидэнтэй хуваалцвал баяртай байх болно.