in

ГоёГоё Яг зөвЯг зөв Юу вэЮу вэ ХөөрхөнХөөрхөн ХахаХаха ГайхмаарГайхмаар ГунигтайГунигтай

Brave браузер ашиглаж интернэтээр мөнгө олох арга

Brave интернэт хөтөчийг татаж суулгаад 1 сар ашиглахад 5 доллар, цааш нь найз нөхөддөө танилцуулаад хэрэглүүлсэн хүн тус бүрээсээ 5 долларын бонус аваарай. Шинэ зууны технологийн дэвшилд суурилсан “Brave” интернэт хөтөч нь бидний сайн мэдэх Chrome, Mozilla зэрэг интернэт хөтөчөөс 3 дахин хурдан, элдэв зар сурталчилгаа гаргадаггүй, хувь хүний мэдээллийг хадгалж авдаггүй буюу хамгийн аюулгүй, нууцлал өндөртэй, технологчдын ихээр ашиглаж байгаа BRAVE хөтөчийг доорх товчлуур дээр дарж гар утас, компьютер дээрээ татаж авч ашиглаарай.

ЯАГААД БУСДААС ИЛҮҮ ГЭЖ?

Chrome болон Brave дээрээс удаан ачаалладаг веб сайт руу зэрэг хандаад үзээрэй. Brave түрүүлж уншиж дуусна. Учир нь сайтуудын энд тэнд байрладаг зар сурталчилгаанууд нь их ачаалал үүсгэдэг ба Brave браузер нь эдгээр зар сурталчилгаануудыг блоклодог.

Хурдаас гадна хувь хүний мэдээллийн нууцлал, аюулгүй байдал талыг маш сайн шийдсэн. (Та Chrome-ийн incognito window-оор юм үзсэн ч таны мэдээлэл цаана нь хадгалагддаг гэдгийг мэдэх үү?). Харин Brave-ийг ашигласнаар таны мэдээлэл ямар ч компанид очихгүй юм. Brave-ээ ашигласнаар датагаа ч элдэв хэрэггүй зар сурталчилгаануудад үрэхгүй байх боломжтой, мөн өөрийнхөө линкээр 1 найзыгаа уриад энэ броузерийг ашиглуулахад 5 доллар өөртөө авна.

ХЭРХЭН МӨНГӨ ОЛОХ ВЭ?

1. Энд дарж Brave браузерыг  татаж авч суулгана.

2. Суулгасныхаа дараа бүртгүүлнэ. Бүртгүүлэх линк: https://publishers.basicattentiontoken.org

Дээрх линкээр ороод мэйлээ хаягаа бичиж бүртгүүлнэ. Таны оруулсан мэйлд бүртгэл баталгаажуулах линк очно.

Бүртгүүлж орсныхоо дараа баруун дээд буланд “Refer your fans”-ийн “Get started” товч дээр дарж “Activate promo” дарна. Таны анхны 5 долларыг энд өгч баталгаажуулна.

Үүний дараа Youtube account руугаа ороод Channel link-ийг хуулж аваад хамгийн доор байрлах “Add channel” дээр дарж оруулна. Ингэснээр өөрийн гэсэн Refferal линктэй болох ба тухайн линкээр найзуудаа оруулж Brave хөтөчийг татаж авч суулгуулна. Урьсан найз болгоны чинь тоогоор танд 5 доллар орох болно.

Youtube Channel үүсгэхийн тулд танд Gmail хаяг байх хэрэгтэй. Хэрэв байхгүй бол шинээр үүсгээрэй.

3) https://uphold.com сайт дээр олсон мөнгөө татаж авах данс үүсгэх

Доорх зурганд үзүүлснээр “Connect to uphold” линк дээр дарж бүртгэл үүсгэх хэрэгтэй.

Алхам №7

4) Uphold сайтад нэвтрэхдээ Google Authenticator юм уу Authy app ашиглана уу. Утсан дээрээ суулгана.

ZIP code UB 11000 дүүрэг, хороо бүр өөр учраас zipcode.mn сайт дээрээс zip code-оо олно. KYC бол зайлшгүй шаардлагатай.

Алхам №8

ЯАЖ АЖИЛЛАЖ МӨНГӨ ОЛОХ ВЭ:

1. Хүмүүст Refferal линкээ өгнө. Refferal линкээ бусдад өгөөд нөгөө хүн чинь тухайн линкээр орж Brave браузерыг татаж авч install хийж суулгаад 30 хоног ашиглавал чиний дансанд 5$ орно. Тэр мөнгөө монголын Trade.mn сайт руу татаж авна. Сар бүрийн 9-нд Uphold wallet руу автоматаар мөнгө чинь орно.

Урьж суулгасан хүн болгоноос 5$ олдог (хязгааргүй). Хэр их хүн урьж суулгана төдий чинээ их мөнгө олно.

2. Brave браузерыг ашиглах явцдаа ADS буюу Зар сурталчилгаа үзэж мөнгө олох бол:

Brave reward хэсэг рүү орж AD цагт 5 зар дээр тохируулна уу.

Видео заавар