Эрчүүдтэй хэрхэн харилцаагаа удаан хадгалах тухай надаас ойрд их асуух боллоо. Би шууд л хэлье, өөрийгөө туршлагатай гэж үзэж байгаагийн хувьд (14 жилийн турш эрчүүдийн зүгээс ямар ч зугтаах оролдлого хийгээгүй). Үүнд нууц бий, гэхдээ амаргүй, ихэнх эмэгтэйчүүдэд төдийгүй эрчүүдэд ч хэрэгжүүлэхэд хэцүү. Гэсэн хэдий ч та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ.
Цаашлаад – “харилцааны нууцууд”-аас дэлгэнэ.
Эрчүүдтэй нийтлэг ахуй хэрхэн бий болгох вэ?
Эрчүүдийг тайван орхи. Ахуйн ажлаа өөрсдөө хийцгээ. Эрчүүд хүсвэл өөрөө нэгдэнэ, хүсэхгүй бол үгүй. Ямар ч тохиолдолд өөрийн эерэг талтай. Тэр өөрөө нэгдэж тусална, хамгийн гол нь ямар ч огцом хөдөлгөөн бүү хий, том дуу чимээ бүү гарга, бүү айлгаж үргээ. Ер нь бухимдаад хэрэггүй. Тэд иймэрхүү зүйлд дургүй байдаг юм.
Эрэгтэй хүн хайртай гэдгийг хэрхэн ойлгох вэ?
Эрчүүдийг тайван орхи. Буйдан, гал тогоо, хаана байх нь хамаагүй. Эр хүн алга болоогүй 2 жил хажууд чинь байвал онцгой шалтгаан байна – танд ямар нэгэн байдлаар дасжээ.
Та хоёр үнэхээр хүүхэдтэй болох хүсэлтэй байгаагаа хэрхэн ойлгох вэ?
Эрчүүдийг тайван орхи. Тэр үүнд ямар ч хамаагүй. Харин та урт удаан хугацаанд жирэмсэн явахад бэлэн үү? Эр хүн хүүхэд хараад л бэлэн болдог юм. Эсвэл үгүй. Хэрвээ тийм бол бас л тайван байлга.
Хэрхэн дундын найз, танилтай болох вэ?
Найз нөхөд, танилуудаа гэртээ авчир, танилцуул, дундын болго. Эрчүүдийн онцгой үзэн ядаад байгаа танил, найзаасаа сал, өөр бусдаар таныг хүлээн зөвшөөрнө.
Эр хүний сэтгэл хөрсөн бол яах вэ?
Эрчүүд өөрчлөгддөггүй юм – тэгэхээр асуудал танд л байна. Магадгүй танд гормоны өөрчлөлт гарсан байх эсвэл сэтгэл зүйн асуудал тулгарчээ. Оюун ухаан эсвэл ахуй амьдрал дээшлэх нь энэ асуудалд хамааралгүй. Хэдэн сарын турш сэтгэл санаагаа дулаацуул, шаардлагатай бол мэргэжлийн туслалцаа ав. Эрүүл хэдий ч сэтгэл эргэж ирэхгүй бол эр хүнээ солиод үз. Хуучин эр хүнээ харин тайван орхи.
Эрэгтэй хүнтэй секс хийхээ больсон бол яах уу?
Түгшүүр зарла. Түүнийг огтхон ч тайван орхиж болохгүй. Тэр ноцтой өвдсөн эсвэл бүр үхэх гэж байгаа байх. Хэрвээ нууцаар бүжгийн дугуйланд явж байгаа бол харин тайван орхи.
Олон жилийн турш хэрхэн нэг сонирхолтой байх вэ?
Эрчүүдийг тайван орхи. Үнэхээр. Тэр таныг тайван байлгах ёстой. Магадгүй та хоёр онлайн тоглоом тоглож байгаад учрахад тэр багагүй гайхах биз. Эргээд таны сонирхлыг ч тэр хүндэтгэх болно.