Сөрөг сэтгэл санаа, уур хилэнгээр дүрэлзэх тэр агшинг бид бүгд л мэдэрсэн. Энэхүү байдал нь ямар аюултай үр дүнд хүргэж болохыг тэр болгон мэддэггүй нь харамсалтай.
Депресс – орчин үеийн нийгмийн салшгүй хэсэг болжээ. Энэ өвчлөл зөвхөн бидний сэтгэл зүйг өвчлүүлээд зогсохгүй тархийг гэмтээж байна. Сүүлийн үед “хүнд депрессийн хямрал” (заримдаа клиник депресс гэдэг) гэх нэр томьёо шинээр гарч ирсэн. Энэ зүгээр ч нэг аймшигтай нэр томьёо биш. Дэлхийн өнцөг булан бүрт засаршгүй үр дагаварт хүргэж буй том шалтгаан болоод байгааг анхааралдаа авах хэрэгтэй.
Статистик тооноос харахад дэлхийн хүн амын насанд хүрэгчдийн 10%-д нь энэ аюулт онош тогтоогдоод байна. Тэгэхээр нэгийг бодох хэрэгтэй болж байгаа биз? Депресс бүх насныханд хайр найргүй хандах болжээ. Өглөө сэрэнгүүтээ сэтгэл санаагаар унах, ажил эсвэл өдөр тутмын ахуйн ажилдаа бухимдаж ямар нэгэн баяр баясал мэдрэхгүй байна уу? Хэрвээ тийм бол мэргэжлийн эмчид үзүүлэх цаг болжээ. Клиник депрессийн шинж тэмдэг нүдэн дээр ил гарна.
Хэрвээ дараах шинж тэмдэг илэрч байвал яаралтай эмчид үзүүлэх шалтгаан болно:
- Өглөө сэрээд л эрч хүч сулрах
- Байнга гэмтэй мэт сэтгэгдэл төрөх
- Өөрийгөө дутуу үнэлэх
- Анхаарал сарних
- Үйл хэрэгтээ эргэлзэх
- Байнга унтмаар санагдах, эсвэл эсрэгээрээ унтаж чадахгүй байх
- Урьд өмнө сонирхож байсан зүйлдээ сонирхолгүй болох
- Айдас, түгшүүр
- Үхэл, амиа хорлох тухай байнга бодох
- Сарын хугацаанд жин 5%-иар нэмэгдэх эсвэл хасагдах
Одоо депрессийн үед тархи хэрхэн өөрчлөгдөж байгаа авч үзэцгээе:
- 21 наснаас өмнө уг өвчлөлөөр өвдсөн бол тархины хэмжээ багасна.
- Бидний тархинд амигдал гэх бодис агуулагддаг, уг бодис нь сэтгэл хөдлөлийг хариуцахад оролцдог. Клиникийн депрессээр өвчилсөн хүмүүсийн бодис 4%-иар хатдаг ажээ.
- Уг өвчнөөр өвчилсөн хүмүүс эрүүл хүмүүсийг бодвол гиппокампын хэмжээ 11%-иар багасдаг. Гиппокамп – “тархины бүтээмж”-ийг буюу богино хугацааны ой санамжийг хариуцдаг. Мөн хөдөлгөөн, орон зайн баримжаа авахад нөлөөлдөг байна.
Тайвшруулах мэдээ ч байгаа. Цаг алдалгүй өвчнийг оношилж эмчилгээг эхлүүлбэл тархины сөрөг өөрчлөлтийг таслан зогсоож болно.
Дээр дурдсан нийтлэл пессимист талаас нь авч үзлээ. Ямартай ч нэг л зорилготой нийтлэл: эрүүл мэнддээ анхаарал тавих ёстой. Анхааруулга болох ёстой. Хэрвээ дээрх шинж тэмдэг ямар нэгэн байдлаар илэрвэл эмчид хандан үзүүлэх шаардлагатай. Уг өвчнийг эмчлэх орчин үеийн эмчилгээнд зөвхөн эмийн бус мөн тоглоом хэлбэрээр гүйцэтгэх биеийн тамирын дасгалууд ч бий болсон байна.