Бид бүгд мөнхийн залуу байхыг хүсэхийн зэрэгцээ хөгшрөхөөс үхтлээ айдаг. Хөгшрөх гэдэг бол хэвийн үйл явц, бидний бие махбодь дуулгавартай хэрэгсэл шиг л хөгширч байгаагаа бидэнд мэдэгдэнэ. Хөгшрөлтийн олон шинж бий, хамгийн том үзүүлэлт – хөдөлгөөн муудах. Чөлөөтэй хөдлөх, уян хатан хөдөлгөөнтэй байх – энэ бүгд залуу хүний шинж юм.
Орчин үед 30-аас дээш насныхан уян хатан чанараа алдах нь хэвийн үзэгдэл гэх болжээ. Үүнийг одоо яалтай ч билээ дээ? Үүнийг таслан зогсоож болохгүй гэж үү? Та бүхэндээ залуу насаа удаан хадгалж үлдэх хэд хэдэн зөвлөгөө бэлдлээ.
Бие махбодийн хөгшрөлт
Дэлхий даяараа компьютержиж байгаа өнөө цагт бүгд оффист хөдөлгөөнгүй суух болжээ. Хэдэн сая хүн тасалгаанд 8-10 цагаар компьютерийн ард хөдөлгөөнгүй сууж байна. Ажлын дараа ядарсан болохоор алхах эсвэл шатаар буух тухай бодох ч үгүй.
Амьдралын энэ хэв маяг хөдөлгөөний чадвараа алдахад хүргэхээс гадна төрөл бүрийн өвчний суурь болох ажээ.
Өнгөрсөн зуунд уян хатан байдлаа алдаж байгааг бас нэгэн гипотез дэвшүүлж байжээ. Бидний сэтгэл санаа (стресс, таагүй байдал, сэтгэл хөдлөл) бие махбодид шууд нөлөөлдөг. Зөвхөн сэтгэл зүйд нөлөөлөөд зогсохгүй булчингийн байдалд нөлөөлдөг гэжээ. Ядаргаа, таагүй сэтгэл санаа хуримтлагдсаар хүн чөлөөтэй хөдлөх чадвараа алдана.
Энэ өөрчлөлтийг “хөдөлгөөний дутагдал” гэх нэр томьёогоор илэрхийлнэ. “Хөдөлгөөний дутагдал”–аас болж хөгшрөлтийн хуурамч дохио өгөгдөнө. Уян хатан чанар алдагдаж бие махбодид багагүй асуудал үүснэ, жишээ нь нуруу мурийх, үе мөчөөр өвдөх, доголох. Зүгээр тайвширч амраад тус болохгүй, өдөр тутмын сунгалтын дасгал хийх шаардлагатай.
Өөрийгөө хөгширсөн учраас хөдөлгөөн муудаж байгаа гэж бодох ямар ч шалтгаан байх ёсгүй. Та энэ бодлыг өөрөө таслан зогсоож урьдчилан сэргийлнэ. Энгийн тестээр таны уян хатан чанарыг шалгая.
Биеэ сайтар халаасны дараа тонгойгоод хуруугаа шаланд хүргэхийг хичээ, өвдгөө нугалахгүй. Чадсан уу? Хэрвээ 50-иас дээш настай бол сайн хэрэг, харин залуу хүн бол алгаараа газар хүрэх ёстой.
Хүрэхгүй байна гэж санаагаар бүү уна, уян хатан байдлаа ямар ч насанд сэргээж болно. Болохоос гадна та чадах ёстой, эрүүл мэндийг дэмжинэ, нуруу тэгширнэ бас сэтгэл санаа ч дээшилнэ.
Уян хатан чанараа хэрхэн хөгжүүлэх вэ? Энгийн бөгөөд үр дүнтэй дасгалын тусламжтайгаар: үр дүнд хүрэхийн тулд дасгалыг тогтмол байнга хийж байх ёстойг анхаараарай.
Дэс дараатай явцгаая. Хэрвээ та анхлан суралцагч бол гэрийнхээ ойр байгаа фитнес клубт бүртгүүлээрэй, тэнд мэргэжлийн багшаас зөвлөгөө авч заалгана. Бас видео хичээлүүд бий, гэртээ ч хийх боломжтой. Харин өөрт тохирох хичээлийг сонгох хэрэгтэй.
Маш их хүч, чадвар шаардсан дасгалыг шууд хийх хэрэггүй, гэмтэж бэртэж болзошгүй. Бүгдийг шат дараалалтай хийнэ.
Зарим нэг зөвлөмжийг танд бэлдлээ:
Дасгал хийж эхлэхээс өмнө булчингаа заавал халаана. Бэлтгэлгүйгээр сунгалтын дасгал огт хийж болохгүй, тэр бүү хэл мэргэжилтнүүд ч хийж чадахгүй. 10-15 минутын хөнгөн халаалт зайлшгүй байна, гэхдээ хэт их ачаалал өгөх хэмжээний халаалт хийхгүй.
Дасгалууд төрөл бүрийн байна – динамик, статик. Хүчтэй огцом хөдөлгөөнтэй дасгалаас зайлсхийнэ.
Нуруу байнга тэгш, бөгтийхгүй – эс бөгөөс дасгал үр дүнгүй болно.
Урагш бөгтийгөөд буцахдаа хөлөө шулуунаар нь байлгах – үүнийг л хийж болохгүй шүү. Тэгшрэхээсээ өмнө хөлөө өвдгөөр нь нугална.
Дасгал хийхэд танд тааламжтай байх ёстой. Багаас эхлээд аажим ачааллыг нэмэгдүүлнэ.
Сунгаж байгаа булчингаа байнга суллаж байгаарай.
Амьсгалаа анхаарна. Бэлтгэл байдалд амьсгалаа аваад, сунгахдаа гаргана.
Сунгалтаас гарахдаа аажим удаан: ямар ч огцом хүчтэй хөдөлгөөн байх ёсгүй.
Яарахгүй, үр дүн ирнэ, хамгийн гол нь тэвчээртэй тогтмол хий.
Өдөр болгон хичээллэ, дасгалыг ял гэж бүү бод, дасгалаасаа таашаал ав.
Таны бие махбодь таньтай байнга цуг, тийм учраас танд тааламжтай байх ёстой. Зөв сунгалт – эрүүл мэнд, урт удаан амьдралыг үндэс. Тогтмол биеийн тамираар хичээллэ, уян хатан чанараа хөгжүүл.