Хүн болгон өөрийн гэсэн чин хүсэлтэй байдаг, бүх хүчээрээ хүсэлдээ хүрэхийг хичээнэ. Хүслээ байнга бодно, төсөөлнө, чадахгүй бол яанаа гэж бодохоороо бараг л галзуурна. Дэлхий ертөнц өөрийн гэсэн хууль дүрэмтэй байх ажээ, хэрвээ та үнэхээр чин хүсэлтэй бол тэрхүү хууль дүрмийг дага.
Хэрхэн зөв мөрөөдөж хүсэх вэ, юу хийх болон юу хийхээс зайлсхийх вэ? Та бүхэндээ хүслийн тухай багахан нууцыг дэлгэхээр шийдлээ.
Хүссэнээ хэрхэн олж авах вэ?
Эргэлт буцалтгүй үйлчлэх амьдралын нэг хууль байдаг – мерфийн хууль (маслотой талхны хууль). Энэ хуулийн агуулга нь хэдий хэр их хүснэ төдий чинээ биелэх боломж нь багасна. Жишээ нь, ямар нэгэн зүйлээс айгаад байхад яг л тэр айдастайгаа байнга тааралдаад байдаг шиг.
Дэлхий ертөнц – захиалга авах ширээ бөгөөд бидний хүслийг биелүүлэгч гэсэн үзэл санаа явдаг. Тийм ээ, магадгүй, яг ийм зарчмаар явдаг болов уу. Хамгийн гол нь хүслээ зөв тодорхойлох хэрэгтэй, цаашлаад таны үйл хэрэг нөлөөлнө. Хэрвээ та зөвхөн өөрийнхөө хүсэлтэй чаргууцалдаад байвал биелэхгүй. Яагаад гэж үү? Яагаад гэвэл аливаа систем тэнцвэртэй байдлыг хүсдэг юм.
Хэрвээ ямар нэгэн зүйлийг сэтгэлийн хөдлөлөөр хүсвэл – систем гажигтаж эхэлнэ, харин та хүсэл мөрөөдөлдөө маш их ач холбогдол өгөөд байдаг. Уг механизмын ажиллах зарчим – “маш их хүсэж байна” гэсний хариуд тэр юу ч өгөхгүй, “тийм ч их хүсэхгүй байна” гэвэл таны хүсэхгүй байгаа зүйлийг яг таг өгнө.
Энэ нь ямар нэгэн зүйл хүсэж мөрөөдөж болохгүй гэж бүү ойлгоорой. Өөрийн хүсэл мөрөөдлийнхөө барьцаа нь бүү бол гэж байгаа юм. Амьдралаас жишээ авья л даа. Хүн ажил дээрээ маш чухал хэлэлцээр хийхийг хүснэ. Хүн өөртөө нэг амлалт хийсэн байгаа “Хэрвээ би үүнийг хийж чадвал өөрийгөө бусдаас илүү гэдгийг батална” гэж барьцаалсан. Энэ хүн одоо зөвхөн гарах үр дүн дээр л анхаарлаа хандуулахаас бус хүсэл мөрөөдөлдөө төдийлөн хүч зарахгүй.
Нэг талаасаа муу зүйл байхгүй мэт, хүн өөрийнхөө хүсэл мөрөөдөл дээр ямар нэгэн хэмжээгээр анхаарлаа хандуулж л байна шүү дээ. Хүн тавьсан зорилгодоо хүрэхийн тулд хатуу төлөвлөгөө боловсруулна, энэ нь дэлхий ертөнцөөс тусламж авах боломжийг хаахад хүргэдэг байна. Ажилд нь ямар нэгэн асуудал тулгарвал хүн сандарч эхэлдэг бөгөөд нэмэлт боломжийг олж харахаа больдог байна. Тавьсан зорилгодоо зөвхөн таны боловсруулсан төлөвлөгөөгөөр явж хүрэх ёстой гэж ер нь хэн хэлсэн юм бэ?
Бас энэ тохиолдолд хүн хүсэл мөрөөдөлдөө хүрэх үйл явцаас ямар ч таашаал авч чадахгүйд хүрнэ. Энэ үйл явц чинь өөрөө амьдрал биш гэж үү? Энэ мэт хий хоосон зүйлийн араас явж бид их цаг алддаг, эцэс сүүлд нь юунд ч хүрэхгүй. Тэгвэл хэрхэн зөв хүсэж мөрөөдөх вэ?
Юуны түрүүнд чухам юу хүсэж мөрөөдөөд байгаагаа нарийн тодорхойл, өөрийгөө хүсэл мөрөөдөлдөө хүрчээ гэж төсөөлөөрэй. Цаашлаад – ажилдаа орно. Хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд юу хийх ёстой бүгдийг хий. Цаасан дээр биччихээд ид шид болно гэж хүлээж суух хэрэггүй – юу ч өөрчлөгдөхгүй. Хамгийн гол нь тайван, ямар нэгэн сэтгэл хөдлөл, хийсвэр бодолгүйгээр хийнэ. Хамгийн чухал зүйлийг ойлгосон гэж найдаж байна – хэт их чармайх хэрэггүй, зорилго мөрөөдөлдөө хэтэрхий их ач холбогдол өгөхгүй.
Эрч хүчээ зөв зарцуулсны эцэст – өөрийнхөө хүслийг тавьж явуул, дэлхий ертөнцтэй харилцаж танд үр дүн болж буцаж ирэг.
Таны хүсэл мөрөөдөл биелнэ гэж найдаж байна. Энэ нийтлэлийг найз нөхөдтэйгөө хуваалцаж зөв мөрөөдөж сураарай.