in

ГоёГоё ХөөрхөнХөөрхөн ГайхмаарГайхмаар

Үүрд ядуу чигээрээ үлдэхийг хүсэхгүй байгаа бол эдгээр зуршлуудаасаа үтэр түргэн салаарай!

Зүтгээд зүтгээд баяждаггүй хүмүүс байдаг. Муухан ажил хийж цалингаа голно. Бүтэлгүй байгаагийн шалтгаан өөр зүйлд нуугдсан байхыг үгүйсгэхгүй.

Александр Шепс – “Зөн билгийн тулаан”-ы ялагчдын нэг. Өөрийн албан ёсны сайт дээр хүмүүсийг баян болоход саад учруулж буй дадал зуршлыг дурьджээ. Та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ.

Гомдоллох дадал зуршил

Энэ бол хамгийн аймшигтай зуршил. Мөнгө байхгүй, аз жаргалгүй амьдрал гэж байнга гомдоллоод байвал бидний дотоод сэтгэлд яг л ийм дүр төрх бий болдог. Бид өөрсдийгөө л аз жаргалгүй, ядуу болгож байгаа хэрэг юм.

Бодол санаа материаллаг гэдэг нь тодорхой болсон. Хэрвээ бид амьдрал аймшигтай байна гэж хэлэх юм бол тийм л болно. Хүн амьдралдаа хэдий хэр гомдоллоно төдий чинээ муудна. Шепсийн хэлснээр мөнгөгүй гэж хэлж байгаа хүн хэзээ ч мөнгөтэй болохгүй.

Бүгдийг нэг дор бий болгох хүсэл

Бүгд л “Яаж хурдан баяжих вэ” гэдэг асуулт тавьдаг. Баян болохын тулд хичээл зүтгэл гаргах хэрэгтэй, багагүй цаг зарцуулна. Бүгдийг нэг дор бий болгох боломжгүй, юу ч амархан ирэхгүй. Ажил, эрсдэл, алдаанаас айдаггүй хүн л баяждаг юм.

Дургүй ажилдаа зүтгэх

Танд баяр баясал, таашаал авчирдаггүй ажил хийгээд та баяжихгүй гэж Шепс зөвлөж байна. Мөнгө дуудахын тулд өөрийн сонирхож байгаа ажлаа л хийх хэрэгтэй.

Атаархах сэтгэл

Атаархал хэнийг ч баяжуулаагүй юм шүү. Энэ мэдрэмж хүнийг дотроос нь иддэг, ганцаардал, өвчинд хүргэнэ. Бусдын амжилтад атаархсанаар хүн өөрийнхөө зорилгыг умартаж эхэлдэг, өөрөөр хэлбэл өөрөө өөртөө саад болж эхэлнэ.

Хэмнэх дадал

Гэр бүлдээ ихийг авчрахыг хүсвэл эрүүл мэнд, хүүхэд, боловсролдоо хэмнэх огт хэрэггүй. Энэ бол хэмнэлт гаргах зүйл биш. Ганц зоосон дээр ч татганаад байвал хэзээ ч баян болохгүй. Замбараагүй үрэн таран хийгээд бай гэсэн үг биш, заримдаа өөрийнхөө хүссэн зүйлийг авч өөрийгөө эрхлүүлж байгаарай.

Цаг хугацаа алдах

Цагийг зөв зохистой ашиглаж сурах хэрэгтэй. Амьдралаа хий хоосон үрж байгаа хүнд амжилт ирэхгүй. Шепсийн зөвлөж байгаагаар цагийг үр бүтээлтэй өнгөрүүл, яг одооноос зорилгоо хэрэгжүүлэх ажлаа эхлүүл гэжээ.

Хүлээх дадал

Тохирох мөчийг бүү хүлээ, оддын байрлал тааламжтай үе гэж байхгүй. Тэр төгс хугацаа хэзээ ч ирэхгүй. Баяжихыг хүсэж байвал – төлөвлөгөөгөө биелүүлж зорилгодоо хүрэхийн тулд яг одооноос хөдөл.

Чухам эдгээр муу дадал зуршил хүнийг амжилтад хүргэхэд саад учруулдаг. Энэ бол хүний аз жаргалгүй, ядуу байгаагийн шалтгаан гэж Шепс хэлж байна. Эдгээр дадал зуршлаас салах хэрэгтэй. Өөрийн үзэл бодол, дотоод сэтгэлийг цэгцэл, төлөвлөгөөгөө хэрэгжүүл – ингэж чадсан цагт таны амьдрал аз жаргал, эд баялгаар бялхах болно.

Хэрвээ танд дээрх зөвлөгөө таалагдсан бол найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *