in

Танай гэрийг эерэг энергиэр цэнэглэж, амьдралын зөв урсгалд оруулах эдгээр тасалгааны цэцгүүдийг тариарай

Хүмүүс гэртээ олон шалтгаанаар тасалгааны цэцэг ургуулдаг. Гэрээ чимэглэх, агаар цэвэршүүлэх … цэцэг тарих шалтгаан үүгээр дуусахгүй. Зарим нэг ургамал гэрийг эерэг энергиэр цэнэглэдэг ажээ.

Чухам ямар ургамал гэртээ таривал амьдралаа зөв урсгалд оруулах вэ?

Найрсаг лили

Сэтгэлийн тайвшрал, оюун ухаан, бие махбодийг сэргээнэ. Мөн сөрөг дотоод сэтгэлийг хөөдөг. Бүүдгэр гэрэлтэй газар буюу шууд нарны тусгалгүй газар байрлуулна. Оффист ч тавихад тохиромжтой. Унтлагын өрөөндөө тавьбал нойр тогтворжиж тайван унтана.

Жасмин

Эерэг энергийг өөртөө татдаг, харилцааг тогтворжуулахад нөлөөлнө. Романтик уур амьсгалыг бий болгох бөгөөд анхилуун үнэр нь сэтгэл санааг тайвшруулдаг. Гэрийн өмнөд хэсэгт илүү тааламжтай ургана.

Розмарин/ганга

Агаар цэвэршүүлнэ, гэрт эерэг энергийн урсгал авчирна. Ургамлын үнэр нь хормын дотор сэтгэл санаа сэргээдэг, бас ядаргаа тайлах, ой санамж сайжруулах, нойргүйдлийг эмчилдэг. Эзэндээ дотоод сэтгэлийн тайтгарал авчирна. Нарны гэрэл тусахаар газар тавьж усалгааг тогтмол хийнэ.

Аз жаргалын хулс

Азийн орнуудад хөгжил дэвшлийг илэрхийлээд хэдэн мянган жилийн нүүр үзжээ. Фэн-шүйгийн ойлголтоор амьдралын эрч хүчийг илэрхийлдэг. Арчилгаа багатай, бүүдгэр гэрэл, багахан усалгаа шаардана.

Мөнгөний мод

Эерэг энергиэрээ эртнээс алдаршсан. Аз авчирч таатай уур амьсгал бий болгоно. Стресс, сөрөг сэтгэл санаанаасаа салахыг хүсэж байгаа бол гэрийнхээ нэг буланд тавиарай.

Цахирмаа

Арчилгаа их шаардах ааштай ургамал, гэхдээ гэртээ таривал үнэхээр хэрэгтэй. Эерэг энергийн урсгал авчирна, анхилуун үнэртэй, төрөл бүрийн цэцгийн дэлбээ бэлэглэнэ. Хүчилтөрөгч ихээр ялгаруулдаг тул унтлагын өрөөнд байрлуулахад нэн тохиромжтой.

Зуун наст

Гэрийн зуун наст аз авчирна. Ашиг тусын тухайд дурсаад ч хэрэггүй, маш их гэдгийг та мэднэ. Шууд нарны тусгалд эмзэг, тиймээс энэ ургамлыг анхаарч арчлах хэрэгтэй. Аль болох гэрэлгүй газар байрлуулна.

Шалфей

Агаар цэвэрлэх чадлаараа гайхагдана, мөн айдас, уйтгар гунигийг хөөх чадалтай. Уг цэцгийн ачаар гэрийн зөв энергийг тогтоож чадна.

Амьдралаа сайжруулж байна гээд бүгдийг нь нэг зэрэг гэртээ тавих хэрэггүй. Нэгийг байрлуулахад л та эерэг уур амьсгалыг мэдрэх болно. Эдгээр цэцгийн дундаас өөрт илүү их таалагдаж байгааг сонгоорой. Ургамлаа зохих ёсоор халамжилж арчилж чадвал танд хайр халамжаа харамгүй өгөх болно.

Та тасалгааны ямар ургамал сонирхдог вэ? Бидэнтэй сэтгэгдэл хэсгээр саналаа хуваалцаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *