in ,

Суултуураа үргэлж цэвэрхэн, сэнгэнэсэн сайхан үнэртэй байлгахыг хүсвэл үүнийг хэрэглэ!

Бие засах өрөөний цэвэрлэгээ – гэрийн цэвэрлэгээний салшгүй хэсэг мөн. Энэ өрөөний ариун цэврээс танай гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд шууд хамаарна. Бие засах өрөөний цэвэрлэгээг хөнгөвчилж болохгүй гэж хэн хэлсэн юм бэ? Химийн орцтой цэвэрлэгээний бодист мөнгөө үрж байхаар дараах жорыг туршиж үзвэл дээргүй юу? Үнэр дарна, нянг устгана.

Орц:

  • 160 г хүнсний сод
  • 600 мл нимбэгийн шүүс
  • ½ стакан уксус
  • Устөрөгчийн хэт исэл
  • 15-20 дусал дурын эфирийн тос

Бэлдэх арга:

Хүнсний сод, нимбэгийн шүүсээ жижиг саванд хийж хутгана. Тусгай саванд устөрөгчийн хэт исэл, уксусаа холино. Дээрээс нь нимбэгтэй содоо дусал дуслаар нэмнэ. Сүүлд нь анхилуун үнэртэй тосоо нэмээрэй.

Халбагаар жижиг бөмбөлгүүд бэлдэнэ. Цаасан дээр хатаана. 4 цагийн дараа хатна, гэхдээ шөнөдөө хонуулбал бүр ч сайн хатна. Бүрэн хатангуут нь тагтай шилэн саванд хийж хадгална.

Суултуураа цэвэрлэхдээ бэлдмэлээ ашиглана. Долоо хоногтоо 2-3 удаа энэ бодисоор суултуураа цэвэрлээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *