Махны худалдаачны хэлсэн үг дэлхий нийтийг цочирдуулахад ч багадна. Махны худалдаачид гахайн маханд халдвар байгааг олж харвал, тэр дор нь хэрчиж аваад үлдсэнийг нь юу ч болоогүй юм шиг хүмүүст зарж борлуулдаг байна.
Гахайн мах худалдаж авах үедээ та хүнсний дэлгүүрээс биш, илүү чанартай, үнэтэй мах авч байх хэрэгтэй гэдэг нь эндээс харагдаж байна.
Махны худалдаачин халдварыг нь хэрчиж авсан гахайн махыг аль болох хямд үнээр борлуулдаг талаараа мөн хэлсэн юм. Гэхдээ гахайн маханд нэгэнт халдвар байгаа бол, тухайн хэсгийг хэрчиж авлаа гээд үлдсэн хэсэг нь халдваргүй байна гэсэн үг биш.
Үнэн хэрэгтээ махны худалдаачид халдварын ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн махыг цааш нь мэдэгдэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой гэсэн хууль дүрэм байдаггүй аж.
Энэ мэдээ цацагдаж эхэлснээс хойш олон хүн мах, тэр дундаа гахайн махыг худалдаж авахдаа онцгойлон анхаарах хандлага ажиглагдах болжээ.
Саяхан хямдралтай үнээр худалдаалж буй савласан махнууд дээр хийсэн судалгаагаар гахай, адууны маханд ноцтой зөрчлүүд илэрсэн байна.
Үүнээс улбаалан мэргэжлийн байгууллагынхан хэрэглэгчдэд хэд хэдэн зөвлөмжийг хүргэжээ. Үүнд:
- Хямдхан үнэтэй мах худалдаж авахгүй байх
- Хүнсний дэлгүүрээс аль болох мах худалдаж авахаас зайлсхийх
- Найдвартай, баталгаатай, чанартай үйлдвэрээс мах худалдаж авах
- Гахайн махны хэрэглээгээ багасгах
Танд эрүүл энхийг хүсье!