Чанга булчин – олон хүний мөрөөдөл. Хүссэн бие галбиртай болохын тулд спорт заал, фитнес төв эсвэл гэртээ уйгагүй хичээллэцгээнэ.
Кардио дасгал, хүчний дасгалууд нь булчинг нэмэгдүүлж, илүүдэл жингээ багасгахад нөлөөлнө. Гэхдээ хангалттай нөлөөлж чадах уу?
Булчинлаг болоход ямар хүнс тус болохыг сонирхоцгооё.
Аарц
Аарц – булчингийн масс нэмэх шилдэг хүнсний нэг. Зөвхөн 150 грамм аарц гэхэд л танд 22 грамм уураг өгнө. Аарц нь “хурдан” болон “удаан” задрах уургийн хослолтой байдгаараа үнэлж баршгүй.
Яргай загас
Уураг болон тосны хүчил болох омега-3-ын агууламжтай. Энэ бүгд таны булчингийн масс нэмэгдэхэд шууд нөлөөлнө. Бодисын солилцоог идэвхжүүлж хүссэн үр дүнд хурдан хүргэнэ.
Овьёос
Овьёос бол эрүүл хоолны нэг хэсэг. Бүхэл үрийн овьёос нь өөртөө нүүрс ус, ширхэглэг, уураг, эрдэс бодис болон амин дэм ихээр агуулдаг. Нүүрс ус нь “удаан” шинжтэй, өөрөөр хэлбэл удаан хугацаанд цатгалан мэдрэмж төрүүлнэ. Мөн цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулдаг болохыг анхаарах хэрэгтэй.
Гурвалжин будаа
Гурвалжин будаа – нүүрс усны эх сурвалж бөгөөд булчингийн масс нэмэхэд тусална. 100 грамм гурвалжин будаа нь 18 грамм уураг агуулна, биологийн шим тэжээл нь 90%-иас их. Булчингийн масс нэмэх хоолны цэсэнд дангаараа ч орж чадах будаа юм.
Үхрийн мах
Чанарлаг уургийн эх сурвалж болно.
Загасны тос
Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул хүнд бэлтгэл сургуулилтын дараа бие махбодийг сэргээж өгдөг. Энэ нь байнга бэлтгэл сургуулилт хийх боломжийг олгож байгаа юм. Мөн бодисын солилцоог идэвхжүүлдэг байна.
Цацагт хяруулын мах
Уураг, 11 амин дэм болон эрдэс бодисын эх сурвалж.
Тахианы цээж мах
100 грамм тахианы цээж маханд 22 грамм уураг агуулагдана, өөх тосны хэмжээ маш бага.
Ус
Өөрт шаардлагатай усны хэмжээг авснаар хүч тамир нэмэгддэг. Хоол боловсруулах эрхтэнд ч сайнаар нөлөөлнө.
Өндөг
Өндөг маш их хэмжээний уураг агуулдаг (нэг өндгөнд 6-8 грамм), амин дэм, цинк, төмөр болон кальциар баялаг. Тиймээс өндөг нь булчингийн масс нэмэхэд шим тэжээлтэй, тэнцвэртэй хүнсэнд тооцогдоно.