Цусны хананд нөлөөлөх цусны эргэлтийн хүчийг цусны даралт гэнэ. Хэвийн хэмжээ нь 120/80.
Хэвийн хэмжээ алдагдсан тохиолдолд хүний биеийн байдал ямар нэг хэмжээгээр муудна. Толгой өвдөх, дотор муухайрах, нойр хүрэх, цээжээр өвдөх зэрэг нь цусны даралт өөрчлөгдсөнтэй холбоотой гарах шинж тэмдгүүд юм.
Зарим нэг хүмүүсийн цусны даралт нь ихсэх эсвэл багасдаг. Энэ нь тухайн хүний биеийн онцлогоос хамаарч байгаа юм. Хүний цусны даралтын дундаж хэмжээг тодорхойлохын тулд удаан хугацаанд ажиглаж, хянах хэрэгтэй. Хэрвээ та өөрийн цусны даралтыг мэдэж байгаа бөгөөд сүүлийн үед ямар нэгэн өөрчлөлт гараад байгаа бол таны бие махбодь эрүүл мэндийн асуудалтай байгаагийн дохио гэж үзнэ.
Цусны даралт хэлбэлзэх шалтгаан:
- Дотор эрxтнүүдийн өвчлөл, бөөр, зүрх-судасны өвчлөл
- Остеохондроз
- Гормоны тэнцвэрт байдал алдагдах, түрүү булчирхайн хэвийн үйл ажиллагаа алдагдах, гормон ихдэх
- Стресс, айдас
- Арxаг депресс
- Амьтны гаралтай өөх тос их хэрэглэх, эрүүл бус хоол, xэтрүүлэн идэх
- Давсны хэрэглээ хэтрэх
- Хяналтгүйгээр энергийн ундаа, кофе, цай уух, шоколад идэх
- Хэт мэдрэг хүмүүс цаг агаарын өөрчлөлтөнд хямрах
- Зарим нэг төрлийн эм нь цусны даралтанд нөлөөлдөг
- Сoгтууруулах төрлийн ундаанд донтох
- Биеийн ачаалал хэт авах эсвэл хөдөлгөөнгүй идэвхгүй байх
- Огцом ачаалал авах
- Төрсний дараах үе
- Цаг агаар, цагийн бүс өөрчлөгдөх, оршин суугаа газраа өөрчилж шинэ газар дасан зохицох
- Тамxи нь судасны хана сулруулдаг тул цусны даралт хэлбэлзэхэд нөлөөлнө
- Оюуны ачаалал хэт их авах, ядрах
Цусны даралтыг тогтворжуулахад дараах арга хэмжээ авна:
- Ямар ч цаг агаартай байсан явганаар алхах. Энэ нь биед ачаалал өгөөд зогсохгүй цаг агаарт мэдрэг чанар буурна.
- Биеийн тамир, йог, амьсгалын дасгалаар хичээллэх
- Давсны агууламж багатай хоол хүнс мөн өөх, тостой хоолноос татгалзах
- Цагаан хоол
- Сэтгэл зүйн ариун цэвэр. Депресс, ядаргааг цаг тухайд нь эмчлэх, сэтгэл зүйчид үзүүлж зөвлөгөө авах
- Эрxтнүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, гормоны тэнцвэрт байдлыг хангах. Дотор эрxтнүүдийн эрүүл мэндийг хангах.
- Биеэ чийрэгжүүлэх
- Контраст шүршүүрт орох – судас бэхжүүлэх шилдэг арга
- Биеийн болон оюун ухааны хэт ачааллаас зайлсхийх
- Арxи, тамxинаас татгалзах
Заримдаа ажил болон амралтаа зохицуулахад л хангалттай байдаг, мөн зөв хооллохоо мартаж болохгүй. Хэрвээ эдгээр арга хэмжээ үр дүнгээ өгөхгүй байвал эмнэлгийн тусламж авахаар эмчид хандахаас өөр аргагүй.
Цусны даралтыг тэнцвэржүүлэхэд рашаан, сувилал зохих үр дүнгээ өгдөг, мөн нуурын эрэгт байрлах сувиллын газарт амарч байгаарай.