Намайг бага байхад долоо хоногт нэг л удаа усанд оруулдаг байсан. Аав, ээж минь ариун цэвэр сахидаггүйдээ биш яагаад ч юм тэр үед тийм л байсан. Тэр үед хэн нэгнээс муухай үнэртэж байсныг огт санадаггүй юм. Том болоод өдөр болгон шүршүүрт ордог боллоо, тун удалгүй буцаад хуучин хэв маягтаа орох ёстойг ойлгосон юм.
10 минутын шүршүүрт ороход ойролцоогоор 60 литр ус зарцуулна. Хэрвээ халаагчаар усаа халаадаг бол зардал 3 дахин нэмэгдэнэ, харин ваннд орох гэж байгаа бол багадаа 200 литр ус ашиглана. Тэгэхээр 4 ам бүлтэй айл өдөр болгон 10 минутын шүршүүрт ороод байвал хэдий хэр ус, мөнгө зарцуулахыг та тооцоод үзээрэй.
Дээрх байдлаар ариун цэвэр сахих гэр бүлийн цахилгааны зардал жилдээ маш өндөр гарна. Бас болоогүй, шүршүүрт дурлагчдаас агаарт 3,5 тонн нүүрсхүчлийн хий ялгардаг байна. Дэлхийн дулаарлыг таслан зогсоохын тулд нэг хүнд 1 тонн СО2-ыг хүлээн зөвшөөрөхөөр байгаа – үүнд хоол хүнс, унаа тэрэг, амьдралын бүхий л явцыг багтааж байгааг санах хэрэгтэй.
Өдөр тутмын шүршүүр зөвхөн байгаль орчинд нөлөөлөөд зогсохгүй бидний түрийвчинд ч гэсэн цохилт өгнө.
Энэ бол миний долоо хоногт нэг удаа усанд орох болсон анхны шалтгаан, яг л багынх шигээ (гэхдээ бэлэг эрхтэн, суга зэргийн ариун цэврийг өдөр болгон сахина).
Бас анагаахын талаасаа ч шалтгаан байгааг анхаараарай. Биеэ байнга савандаж угаадаг танилтайгаа учраад би нэг зүйлийг бодсон юм, түүний арьс сүрхий хуурайшиж цочирсон байсан. Тэр үхэн үхтлээ тусгай тос биедээ түрхэхээс өөр аргагүйд хүрчээ.
Гоо сайханчийн хэлснээр, бага байхад нь хүүхдээ өдөр болгон угаахаа эцэг эх больмоор байна. Өдөр болгон биеэ угааснаар нянд тэсвэргүй, бас экзем гарах шалтгаан болно гэжээ. Америкийн хүүхдийн эмч нарын академийн зөвлөж байгаагаар – долоо хоногтоо хүүхдээ 2-3 удаа угаана. Яагаад гэвэл хүүхдийн арьс эмзэг, мэдрэмтгий байдаг, нас ахих тусам арьс хуурайших тул угаах тоолондоо савандаад байхаас татгалзана гэжээ.
Байнга саван ашиглах тохиолдолд арьсны тослогийн тэнцвэрт байдал алдагдаж хүнд хэрэгтэй нянгууд устаж үгүй болно гэж эмч нар үзэж байна. Энэ нь нөхцөл байдлыг хүндрүүлж арьсны зарим нэг өвчлөлийн үндэс болохыг үгүйсгэхгүй. Шүршүүрт хэдий хэр их удаан зогсож байна төдий чинээ арьсныхаа тослогийг алдаж байгаа хэрэг. Энэ тохиолдолд нэг л талд ашигтай байгаа буюу саван, гель, шампунь үйлдвэрлэгч нарын л орлого нэмэгдэнэ.
Өдөр болгон шүршүүрт орох дэглэм – бидэнд наасан соёлын буруу ойлголт, үнэндээ ариун цэвэр, эрүүл мэндийн талаасаа ямар ч сайн тал байхгүй.
Бид тодорхой шалтгааны улмаас гараа тогтмол угаадаг. Бидний арьс өөрийгөө хамгаалах системтэй, зөвхөн суга, хөлийн ул, бэлэг эрхтэний ариун цэврийг сахихгүй л бол эвгүй үнэр ялгаруулдаг.
1992 онд надад тохиолдсон нэгэн сонирхолтой түүхийг эргэн дурсъя, байнга толгойгоо угаах тухай түүх. Би Амазоны ширэнгэн ойд амьдрах яномамо овогт очсон юм, тэдний үс нь эрүүл, торгомсог, гэхдээ тэд саван, шампунийн талаар ямар ч ойлголтгүй улсууд.
Шампунийн байнгын хэрэглээ үсний тослогийг эвддэг. Энэ хэнд ашигтай вэ? Зах зээлийг шампунь, ангижруулагчаар дүүргэж байгаа компаниудад. Бразилиас эргэж ирээд би үс арчилгааны бодисуудаас татгалзаж урсгал усаар үсээ угаах болов. Тэр цагаас хойш миний хаг арилсан.
Хайртай хүнтэйгээ болзоонд явах, чухал уулзалт эсвэл эмчид үзүүлэхдээ ариун цэврийг дээд зэргээр сахисан байх ёстой – гэхдээ жирийн усаар угаагаад ийм үр дүнд хүрч болохыг бодолцоорой.
Энэ цагаас хойш өдөр тутам шүршүүрт орох ёстой зар сурталчилгаанд итгэхээ больцгооё. Долоо хоногтоо нэг удаа, өдөр тутам ариун цэвэр сахих дэглэмд зөвхөн биеийн тодорхой хэсгийг л оруулъя. Дээрээс нь бид маш их цаг, мөнгө хэмнэх болно.