Энэ дасгал таны төсвөөс мөнгө хаашаа урсаад байгааг тодорхойлж, цаашид илүү зардал гаргахаас сэргийлнэ.
Зарлага гаргахгүй өдрүүдийг тодорхойл
Долоо хоногийн нэг өдөр эсвэл хэд хэдэн өдөр мөнгө үрэхгүй гэж төлөвлө. Дүрмээс гадуур – өдрийн хоол болон тээврийн зардал. Ажлаасаа эсвэл хичээлээсээ гэр рүүгээ явж байхад огцом худалдан авалт хийхээс хамгаална.
Энэ дасгалыг хийхийн тулд гэртээ түрийвчээ орхиж болно.
Хэсэг хугацааны дараа та мөнгөө дэмий зүйлд ямар их үрдэг байсныг ойлгоно.
Хоол хийхдээ зөвхөн хөргөгчинд байгаа зүйлээр хийхийг хичээ. Эдгээр өдрүүдэд пицца, тахиа зэрэг хүргэлтийн хоолны талаар март.
Ямар үр дүнд хүрэх вэ? Худалдан авалтаа төлөвлөж эхэлнэ, оройн хоолоо “байгаа хүнсээрээ зохицуулах” болно шүү дээ. Магадгүй мөнгөө хэмнэхийн зэрэгцээ амттайхан хоол идэхийн тулд долоо хоногийн хоолны цэс зохиож эхэлнэ.
Зарлагагүй өдөртэй байснаар багагүй мөнгө хэмнэж эхэлнэ. Долоо хоногийн дөрвөн өдөр зарлагагүй өнгөрөөгөөд гурван сард 1000 доллар хураасан тохиолдол байдаг юм шүү.
Хязгаарлагдмал бэлэн мөнгө
Төлбөрийн картаа гэртээ орхиод багахан бэлэн мөнгөтэй явж байгаарай. Гэхдээ бэлэн мөнгөний тоо маш хязгаарлагдмал байна: жишээ нь 5000 эсвэл 10,000 төг. Илүү зардал гаргахгүй, хаашаа мөнгө урсаад байгааг тодорхойлно.
Энэ асуултын хариултыг олох нь төсвөө хянахад тусална. Нэгэн түгээмэл дүр зураг: цалин долоо хоногийн өмнө буусан, харин түрийвч дэх мөнгөн дүн хямралын ирмэгт иржээ. Онцын зүйл худалдаж аваагүй, гэхдээ л жижиг сажиг зүйлс хуримтлагдсаар байгаад томорсон.
Сарын хориг тавь
Мөнгө урсаад байгаа “хар нүх”-ийг тодорхойлж чадсан бол нэг сар тэр зориулалтаар мөнгөө зарцуулахаас татгалз. Магадгүй энэ нь онлайн худалдан авалт эсвэл хүргэлтийн хоол, таксигаар их зорчдог байж болно.
Нэг сар ийм хэрэглээгүйгээр амьдарч чадна. Гэртээ хоолоо хий, гар утаснаасаа онлайн дэлгүүрийн аппликейшн, такси дуудлагыг устга. Үр дүн нь таныг баярлуулна: энэ мэт жижиг зүйлийг өөртөө хориглосноор багагүй хуримтлалтай болж эхэлнэ.
Хэрвээ та цааш үргэлжлүүлэхээр шийдсэн бол нэг сараа хэдэн сараар сунгаж болно.
Урьд өмнө зарцуулах ёстой мэт санагдаж байсан зарлага тань хэрэггүй байсныг ухаарахыг үгүйсгэхгүй. Хуримтлуулсан мөнгөөрөө мөрөөддөг байсан аялал эсвэл том дүнтэй худалдан авалт хийх боломж нээгдэнэ.
Эдгээр дасгал ойлгомжтой бөгөөд энгийн, биелүүлэх бүрэн боломжтой. Хамгийн гол нь – яг л биеийн тамирын дасгал хийж байгаа юм шиг зорилготой бөгөөд тогтмол хийнэ. Энэ тохиолдолд л санхүүгээ “эрүүлжүүлэх” зорилгодоо хүрч чадна.