Анагаах ухаан болон шинжлэх ухаан таны эрүүл мэндийг сайжруулах олон төрлийн арга шинээр гаргаж ирсээр байна. Зарим нэг нь этгээд сонсогдох хэдий ч шинжлэх ухаанаар батлагдсаныг анхаарах хэрэгтэй.
Эрүүл мэндээ дэмжих этгээд гэмээр аргуудыг танд танилцуулахаар бэлдлээ. Таны толгойд ч орж ирж байгаагүй аргууд.
Аяга кофе уусны дараа дуг хийхэд гайхамшиг болно
Аяга кофе уусны дараа дуг хийх нь эрүүл мэндэд тустай болохыг эрдэмтэд тогтоожээ. “Аяга кофены нойр”-ны туршилтанд оролцсон хүмүүсийг жолооны тест бөглүүлжээ. Үр дүнд нь аяга кофе уугаад шууд тест өгсөн эсвэл кофе уулгүй шууд дуг хийгээд тест бөглөсөн бас кофеингүй сэргээх ундаа ууж өөрсдийгөө амарсан гэж үзсэн хүмүүсээс маш бага алдаа гаргажээ.
Ийм үр дүнд хүрэхийн тулд аяга кофегоо хурдан уух хэрэгтэй. Уугаад унтахаар шууд хэвт. Санаа зовох зүйлгүй, шууд унтаж чадахгүй байвал хагас нойрмог байдалд хэсэг тайвширч хэвтэхэд ч хангалттай. 15-20 минутын дараа босох хэрэгтэй, энэ цагаас хойш гүн нойр эхэлдгийг мартаж болохгүй.
Бага калоритой хоол илүү их хоол идэх дуршил хөдөлгөнө
Калорио хэт их тоолох нь турах зорилгоос эсрэг үр дагаварт хүргэнэ. Шим тэжээлтэй, тэнцвэртэй хоол идэхийн оронд бага калоритой хоол идэхэд өлсгөлөнгийн мэдрэмжээ түр зуур л дардаг. Тун удахгүй дахиад л өлсөж илүү их калори авахаас өөр аргагүйд хүрнэ.
Нянгийн эсрэг савангийн оронд жирийн саван хэрэглээрэй
Нянгийн эсрэг саван нь жирийн савангаас илүү үр дүнтэй гэсэн шинжлэх ухааны баталгаа байхгүй. Ямартай ч хэд хэдэн судалгаанаас харахад, шүдний оо, дезодорант болон нянгийн эсрэг шингэн саванд ашиглагдах триклозан нь бие эрхтэнд маш хортойг тогтоосон.
Жишээ нь, энэ бодисын илүүдэл нь бие махбодь өөрөө нянгийн эсрэг тэмцэх чадвараа алдах, гэдэс ходоодны орчны өөрчлөлт явагдах, эмбрионы өсөлтөнд сөрөг нөлөө үзүүлж байгааг баталсан байна.
Боломж л гарвал зогсоогоороо ажлаа хий
Британийн эрдэмтдийн автобусны жолооч болон тасалбар түгээгч нарын дунд хийсэн судалгаанаас харахад өдөржингөө жолооны ард сууж байгаа нь автобусаар явж тасалбар түгээж байгаа түгээгч нараас илүүтэй эрүүл мэндээрээ хохирч байгааг тогтоожээ. Хөдөлгөөний дутагдал нь зүрх-судасны системд маш их сөрөг нөлөө үзүүлдэг. Биеийн хөдөлгөөний дутагдлын үед цус хүчилтөрөгч, шим тэжээлтэй бодисыг хоёр дахин бага зөөвөрлөдөг болохыг тогтоожээ.
Ажлын цагаар булчинг ажиллуулах ямар ч хөдөлгөөн хийж болно, жишээ нь цайны цагаараа гадагшаа гар эсвэл ажлын байрандаа дасгал хийж болно. Сүүлийн үед зогсоо ажлын байрнууд (standing desk) ихээр тархаад байгааг бас хэрэгжүүлж болно.
Алимны хальсыг идэж бай
Ногоон навчит ногоо, жимс, ногоо их хэмжээгээр идэхэд ямар ч гаж нөлөөгүй. Ялангуяа алимыг онцлох хэрэгтэй. Алимд агуулагдах кверцетин нь үрэвсэл, судас нарийсах зэрэг маш олон өвчний эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Тархины эсийг гэмтлээс хамгаална, өөрөөр хэлбэл сургалтын хүндрэлтэй тулгарахгүй гэж ойлгоорой.
Гараараа бичихэд оюуны чадамж илүү дээшилдэг
Гараараа зурахаас гадна бичих ч гэсэн ашигтай. Индиана мужийн их сургуулийн судалгааны үр дүнг харахад гараар бичих нь оюуны чадамж нэмэгдүүлж байгааг тогтоожээ. Компьютер дээр бичихээс илүүтэй гараараа захидлаа бичиж тархины үйл ажиллагаагаа сэргээгээрэй.
Хоол идсэнээс хойш 1 цагийн дараа л шүдээ угаа
Хоол идсэний дараа шүдээ шууд угаах нь зүлгүүрээр зүлгэж угаасантай адил үр дүнд хүрнэ гэж маш олон шүдний эмч нар үзэж байна. Дурын хүнс (ялангуяа хүчиллэг ихтэй цитрусын төрлийн жимс, улаан лооль, содтой хийжүүлсэн ус, спортын ундаанууд) шүдний эмалийг гадны хүчин зүйлд эмзэг болгодог. Энэ дүрмийг зөрчсөнөөр, хүчил шүдний гүн рүү нэвтэрч эхэлнэ. Үр дагавар нь шүд гэмтэж хорхой идэх ажээ. Жирийн усаар зайлахад л асуудлыг хялбар шийднэ.
Сэрүүлгээс татгалз
Хүний нойрны 5 үеэс сэрэхэд хамгийн боломжтой үе нь 1, 2 болон 5 дахь үе гэж үздэг. Эдгээр үеүдэд сэрсэн хүн өөрийгөө амарсан мэт мэдрэмжтэй сэрнэ. Эсрэгээрээ, биднийг сэрээх огцом дуу чимээ нойрыг тасалж бие махбодийг стресст хүргэдэг байна.
Хүн өдрийн турш уур уцаартай байх, хараа, ой тогтоолт, хариу үйлдэл нь муудахад хүрнэ. Ирээдүйд зүрх судасны өвчлөл, цус харвах, мэдрэлийн өвчлөлүүд төдийгүй оюуны чадамж буурахад ч нөлөөлнө. Сэрүүлэггүйгээр босох, бас ажилдаа хоцрохгүйн тулд өөрийгөө тодорхой дэглэмд сургах хэрэгтэй. Жишээ нь орой тодорхой тогтсон нэг цагт орондоо орж байгаарай.
Бусдын үзэл бодлыг хэт эмзгээр хүлээж авах хэрэггүй
Нийгмийн үзэл бодлыг тайвнаар хүлээж авдаг хүмүүс илүү урт насалж байгааг судалгаагаар тогтоожээ. Мэдээж хүнд нийгмийн дэмжлэг хэрэгтэй. Тиймээс өөрийгөө зөв сэтгэл зүрхтэй хүмүүсээр хүрээлүүлж дэмжлэг авч байгаарай.