Зуны цагт хөргөгч хэчнээн хэрэгтэйг бид илүү мэдэрдэг болов уу. Хүйтэн ундаа, шинэхэн хүнстэй байхын зэрэгцээ цахилгаанаа хэрхэн бага хэрэглэх вэ? Хөргөгчийн насыг уртасгаж, бага цахилгаанаар ажилладаг болгох энгийн хэдэн аргыг танд танилцуулъя.
8. Хөргөгчийг зөв газар байрлуулах
Хөргөгчний хажууд ямар нэгэн байдлаар дулаан ялгаруулдаг зүйл байхгүй газар тавих хэрэгтэй. Жишээлбэл, цахилгаан зуух, плитка зэргээс хол байлгах бөгөөд нарны гэрэл тусдаггүй байх хэрэгтэй. Энэ дүрмийг дагаж мөрдсөнөөр хөргөгчний компрессорын ажиллах ачааллыг багасгаж өгнө.
7. Хоолны үлдэгдэл
Хоолны үлдэгдлийг бид шууд хөргөгчиндөө хийдэг. Хөргөгчид халуун хоол битгий тавьж байгаарай, өрөөний хэм хүртэл нь үлдэгдэл хоолоо хөрсний дараа савны амыг таглаж хөргөгчинд хийж байх нь зөв. Мөн, савны амыг таглах хэрэгтэй энэ нь уур дээш дэгдэж хөргөгчний хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй байх юм. Хэрвээ, хоолны үлдэгдэл хүйтэн байвал тэр даруй хөргөгчинд хийгээрэй ингэснээр компрессорын ажиллагааг багасгах юм.
6. Агааржуулалт
Таны хөргөгч хананаас хэдэн инчийн зайтай тавигдаж агааржуулагчийн хэвийн үйл ажиллагааг хангах ёстой. Энэ нь халуун агаар гадагшилж компрессор хэвийн ажиллана.
5. Хэмийн тохиргоо
Хэтэрхий хүйтэн хэмийн тохиргоо хэрэггүй: таны шаардлагад тохирсон хэмд тохируулж тавиарай, хэтэрхий хүйтэн юмыг гаргаж ирээд бүлээцүүлэх ямар ч шаардлаггүй биз дээ. Бидний санал болгож буй хэм бол 36-38F, харин хөлдөөгч нь 0-5 F-ийн хүйтэнтэй байхад тохирно.
4. Хөргөгчинд хийсэн зүйлийг эмх цэгцтэй байлгах
Эмх цэгцтэй хөргөгчнөөс юм авахад амар байна, ингэснээр хөргөгчний хүйтэн агаар ямар нэгэн саадгүй эргэх нөхцөлийг бүрдүүлж өгнө.
3. Хөргөгчний дээд хэсэг
Бид нар бүгдээрээ л хөргөгчний дээд хэсэгт элдэв зүйлсээ тавих дуртай: битгий тавиарай. Эндээс элдэв идэх зүйлтэй хайрцгаа ав. Хөргөгчний дээр элдэв зүйл тавьснаар хөргөгч халж эхлэх бөгөөд хэвийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлнө.
2. Хаалга гүйцэд хааж наалтыг наалдуул
Хаалганы наалт нь хөргөгчний дотор хүйтэн агаар дотроо л эргэлдэж байх нөхцөлийг бүрдүүлдэг тул хаалгыг гүйцэд хаагаарай. Дан цаас ч юм уу, цаасан мөнгөн дэвсгэрт хаалганы завсар хавчуулаад хаалгаа хаасны дараа хавчуулсан цаасаа сугалж аваарай, хэрвээ элдэв саадгүй сугалж авбал хаалганы резинийг солих цаг болжээ гэсэн үг юм. Мөн, хаалганы резинийг байнга цэвэрлэж байх хэрэгтэй.
1. Арын конденсаторын сараалжийг цэвэр байлга
2-3 сардаа арын конденсаторын сараалжийг цэвэрлэж байх хэрэгтэй. Ядаж тоос сорогчоор элдэв хог шороог нь соруулаад аваарай. Хөргөгч ашиглах гарын авлага дээр конденсаторыг хэрхэн цэвэрлэх тухай дурдсан байгаатай танилцаарай.