in

Гэрийнхээ хуучин тавилгануудыг гаргаж хаях гэж бүү яараарай. Шинэ мэт танигдахын аргагүй болтол нь өөрчлөх санаануудыг танд хүргэе!

Хэрвээ танайд хуучны Орос тавилга байгаа бол та алт эрдэнэстэй л гэж ойлго. Танигдахгүй болтол нь өөрчилж болно, гэхдээ маш энгийн материалаар. Алтан гартай эдгээр хүмүүс юу хийснийг харцгаа: үнэхээр танигдахгүй болсон байгаа биз?

Эдгээр зургийг хараад миний гаражид хуучны нэг сервант байгааг саналаа. Амь оруулахаар шийдсэн.

Хуучин тавилга шинэчлэх арга.

Зөвлөлтийн үеийн стенкийг будчихвал тэс ондоо харагдана

 

Үүдний өрөөний хувцасны хэсэг. Тэр үеийн тавилга багтаамж ихтэй дээ

 

Сервант камин зуух болж өөрчлөгджээ

 

Эзэд нь ийм болно гэж төсөөлөөгүй биз. Гайхалтай харагдаж байна, хуучин толь нь л тавилгын насыг илтгэж байгаа мэт

 

Нурж унах гэж байсан тавилгыг юу болгосныг харж байна уу? Одоо бүх зүйл өөр өөрийн байрандаа

 

Хуучин тавилгын хоёр дахь амьдрал өмнөхөөсөө илүү сонирхолтой мэт. Дахиад нэг боломж олгожээ

 

Ийм мундаг сэтгэж чадаж ээ? Үнэхээр гоё биш гэж үү?

 

Зөвлөлтийн хуучин тавилгыг шинэчлэх хоббитой болмоор юм уу?

 

Хуучны эдлэлээр жинхэнэ шүүгээ хийсэн байгаа биз?

 

Танигдахааргүй болжээ… Гараараа гайхамшиг бүтээж байгаа хүмүүсийг магтан дуулаад ч багадах байх

 

Өнгө бүгдийг өөрчилнө. Ийм комодоос би л лав татгалзахгүй ээ

 

Сайхан санаа – толийг өнгөлж ашиглажээ

 

Хуучин тумбогоор хийсэн зөөлөн суудалтай гутлын сав

 

Манайх ч гэсэн эвхэгддэг ийм ширээтэй байсан, харамсалтай нь гаргаад хаясан даа

 

Цонхны хуучин хүрээгээр ямар толь хийснийг нь хараач? Хуучин тавилга амилуулагч нарт амжилт хүсье

Бидний танилцуулсан эдгээр бүтээлүүдийг хараад хуучнаа яаран хаяхгүй гэж найдаж байна. Сонирхолтой бас таатай ажил байх болно – тавилганууддаа шинэ амьдрал бэлэглээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *