Амжилттай яваа хүмүүст байнга тавьдаг нэг асуулт бий: “Чи энэ бүгдийг яаж амжуулаад байна вэ?” Хичээл, ажил, зөв хооллолт, спорт, өөрийгөө хөгжүүлэх арга хэмжээ, цэвэрлэгээ – амьдралын энэ олон пазлыг эвлүүлэхэд багагүй цаг, хүч шаардана. Та бүхэнтэйгээ хуваалцах энгийн дүрэм байна. Өөрийн болгоод авсан байхад таны амьдрал үнэхээр амжилттай болно.
Төгс биетэй болоход өдөрт 20-хон минут
Өдөр болгон 20-хон минут дасгал хий – амьсгаадах, илүүдэл жинд санаа зовох зүйлгүй болно. Заавал өглөө болгон гүйх хэрэггүй – ажлын өдрийн дараа алжаал тайлах хөнгөхөн дасгал байхад л болно.
Амттай хоол хийж сурахад өдөр болгон 20 минут
Ойрын өдрүүдэд хийх хоолоо төлөвлөхөд 20 минут л зарцуул. Энэ тохиолдолд түргэн хоол, хортой хоолноос зайгаа бариад эхэлнэ.
Гэр бүлийн харилцааг бэхжүүлэхийн тулд өдөрт 20 минут
Гэр бүлийн харилцааг 20 минутаар хязгаарлаж болохгүй. Уг харилцаанд ажлын талаар, худалдан авалт, ахуйн төлөвлөгөө, хариуцлага зэрэг сэдэв хамаарахгүй. Аяга халуун цай уугаад аав, ээж, эхнэр, нөхөр, үр хүүхэдтэйгээ элдвийг ярь.
Бүгдийг амжуулахын тулд өдөрт 20 минут
Маргааш өдрийн ажлаа төлөвлөхийн тулд өмнөх орой нь 20 минут зарцуул. Төлөвлөж чадвал ажил мартагдахгүй, бас хэн нэгний төрсөн өдрийг ч орхигдуулахгүй.
Аливаа салбарт мэргэжлийн болоход өдөрт 20 минут
Нэгэнт олсон эрдэм мэдлэгийг байнга дээшлүүл, ахиул. Өөрийн дуртай хоббид 20-иос илүү минут зарцуулах л хэрэгтэй. Өгүүллэг унш, шинэ англи үг сур, зураг зур, харин олж авсан ур чадвараа ахиулахад ч мөн цаг зарна.
Байнга төгс харагдахын тулд өдөрт 20 минут
Биеэ арчлахын тулд өдөрт 20 минут зарцуул. Хүнд өдрийн дараа хөлийн халуун ваннд суу эсвэл гарын тэжээлийн маск, хөөстэй усанд хэвтэж хэр буртгаасаа сал эсвэл иллэг – энэ бүгдийг тогтмол хийгээд байхад та төгс харагдах болно.
Жилд 10 ном илүү уншихад өдөр болгон 20 минут
Өдөр болгон 20 минут ном уншиж бай, жишээ нь унтахаасаа өмнө ном уншаад байвал жилд та хэдэн арван зохиол уншсан байх болно. Завгүй байсан ч гэсэн та ном унших цаг олохыг хичээдэг болсон байна шүү.
Шинэ мэдлэг олж авахад өдөрт 20 минут
Ердөө 20-хон минут өдөр болгон шинэ мэдлэг авахын тулд зарцуулаад байхад 2-3 сарын дараа л гэхэд та төгөлдөр хуур дээр тоглох эсвэл гадаад хэл дээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг болсон байна.
Байнга цэвэрхэн гэртэй байхад өдөр болгон 20 минут
Өдөр болгон 20 минут гаргаж гэрээ хөнгөхөн цэвэрлээд байвал амралтын өдрүүдийн хүнд их цэвэрлэгээгээр өөрийгөө ядраах хэрэггүй болно. Гэрээ бүсчилж хуваагаад өдөр болгон цэвэрлэгээ хийгээд байгаарай.
Орлогоо нэмэгдүүлэхэд өдөр болгон 20 минут
Санхүүгээ хөтлөхөд 20 минут зарцуулаарай. Орлого олох санаа, хэрэгжүүлэх арга зам гээд толгойд орж ирсэн болгоноо цаасан дээр буулга. Жилийн дараа та бизнес төлөвлөгөөтэй болж чадсан байна, одоо хэрэгжүүлэх л үлджээ.
Байнга өөдрөг сэтгэл санаатай байхын тулд өдөрт 20 минут
Ажил, ахуйн асуудлыг мартаад өөрийгөө “сонсоход” танд маш сонирхолтой санаа, итгэмээргүй бодол орж ирнэ. Өдөр болгон “шинэ санааны хуудас” хөтөл, өөрийгөө 1-2 жилийн дараа ямраар төсөөлж байна, ирээдүйд юу хийх хэрэгтэйгээ бичээрэй.