in ,

ГунигтайГунигтай ХөөрхөнХөөрхөн ГайхмаарГайхмаар ГоёГоё Яг зөвЯг зөв Юу вэЮу вэ

Таны бугуйн дээр чинь товгор яс ургасан юм биш биз? Үүнд тун сонор сэрэмжтэй хандах ёстой!

Алга, бугуй эсвэл хуруун дээр ямар нэгэн хавдар гарахад бэртэл гэмтэл эсвэл хорхой, шавьжид хатгуулсан шарх гэж үздэг. Зарим нэг тохиолдолд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх ургац байж болохыг анхаарна уу.

Үүнд яагаад ийм сонор сэрэмжтэй хандах ёстойг та бүхэндээ танилцуулахаар бэлдлээ.

Ясны гигрома гэж бий. Капсул хэлбэр бүхий хоргүй хавдар гэж үзнэ. Гоо сайхны хувьд таагүй харагдах эсвэл үнэхээр эрүүл мэндэд хортой ажээ.

Хаана ургаж болох вэ?

Ихэвчлэн бугуйн дээр хатуу эсвэл зөөлөн хавдар үүснэ. Маш цөөн тохиолдолд дараах газруудад ургадаг:

  • Алганы голд эсвэл эрхий хуруу тал руугаа
  • Хурууны завсраар

Үүсэх шалтгаан

Хавдар үүссэн шалтгааныг тэр болгон тодорхойлох боломжгүй. Орчин үеийн шинжлэх ухаанд тодорхой болоод байгаа хэд хэдэн хүчин зүйлс бий:

  • Үе мөчний төрөлхийн сул байдал
  • Бэртэл гэмтэл, буруу сунгалтын дасгал хийсэн эсвэл бэртэл гэмтэл буруу эдгэрсэн
  • Үе мөчний үрэвсэлт өвчин
  • Бугуйгаараа нэг төрлийн хөдөлгөөн байнга хийх (хөгжимчин, оёдолчин, компьютер дээр олон цаг суудаг хүмүүс)

Шинж тэмдэг

Уг өвчлөл тодорхой шалтгаангүйгээр үүснэ. Хавдрын ургах хурд харилцан адилгүй. Өөрчлөлтгүй хэдэн жил болох эсвэл хэдхэн хоногт ч мэдэгдэхүйц томорч болзошгүй.

Хавдар үүсэхэд дараах шинж тэмдэг илэрнэ:

  • Үе мөчний хөдөлгөөн саадтай болох
  • Арьс улайж загатнах
  • Хавдар гарч байгаа хэсгээр өвдөх

Ургаж байгаа хавдар нь судас болон мэдрэл дээр дардаг, үүний үр дагаварт арьс хэт мэдрэг эсвэл бүр мэдээгээ алдах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Оношилгоо

Хэдий хоргүй хавдар гэж үздэг ч гэсэн эмчид үзүүлэх шаардлагатай. Гигромын шинж тэмдэг тодорхой учраас онош тавихад төдийлөн хүндрэл үүсэхгүй. Мэс заслын эсвэл үе мөчний эмчид хандана. Эмч үзэж уг хавдар бий болсон шалтгаан, цаашдын эмчилгээг эхлүүлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *